No menu items!
HomeЭрүүл мэндУй ланхайн талаар эмэгтэй хүн бүр мэдэх хэрэгтэй зүйлс

Уй ланхайн талаар эмэгтэй хүн бүр мэдэх хэрэгтэй зүйлс

-

Үт рээний уйланхай гэж юу вэ?

Энэ нь үт рээний дотор хананд байрлах шингэн бүхий уйланхай юм. Үт рээний уйл анхай нь хэд хэдэн төрөл байдаг. Эдгээр нь төрөх үеийн гэмтэл, булчирхайд шингэн хуримтлагдах, үт рээний доторх хо ргүй хавдар зэргээс үүдэлтэй байж болно.

Уйланхай нь ихэвчлэн ямар нэгэн шинж тэмдэг үүсгэдэггүй боловч заримдаа бэ лгийн ха рьцаанд орох, тампон хэрэглэхэд таагүй мэдрэмж төрүүлдэг. Үт рээний уйл анхай нь ихэвчлэн томордоггүй тул тэр бүр эмчилгээ шаарддаггүй. Гэсэн ч уйланхай нь томорч, өвдөх, загатнах таагүй мэдрэмж үүсгэж, халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Уйланхайн төрлүүд

Үт рээний олон төрлийн уйланхай байдаг. Хамгийн нийтлэг төрөлд үт рээн доторх, Гарт нерын сувгийн , Бар толины зэрэг багтдаг. Үт рээний хоргүй хавдар нь уйланхайтай төстэй байх нь бий.

Үт рээн доторх уйланхай

Энэ нь үт рээний хамгийн түгээмэл тохиолддог өвчин юм. Энэ төрлийн уйланхай нь төрөх эсвэл үр хөн дөлтийн үеийн мэс заслын үед үт рээний хана гэмтсэнээс үүдэлтэй байдаг.

Гарт нерын сувгийн уйланхай

Гарт нерын суваг нь эмэгтэй хүний ​​аарцагны эрхтэн юм. Зарим үед сувагт шингэн хуримтлагдсанаас үт рээний ха нанд уйланхай үүсэх нь бий.  

Бар толины уйланхай

Бар толины булчирхай нь үт рээний уруул (бэ лгийн уруул) дээр байрладаг. Хэрэв энэ булчирхай үрэвсэж томорсон бол шингэн нь булчирхай руу ороод уйланхай үүсгэдэг бөгөөд  ихэнхдээ өвдөлтгүй байдаг. Хэрэв уйланхай нь халдвар авсан бол буглаа болж болно.

Үт рээний уйланхайн шинж тэмдгүүд юу вэ?

Ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг бөгөөд үт рээний ханан дээр ялимгүй товойж байгааг анзаарах эсвэл бэ лгийн ха рьцаанд орох, тампон хэрэглэх үед өвдөх, таагүй мэдрэмж төрөх болно. Эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Хэрхэн оношилдог вэ?

Аарцгийн хөндийн ердийн үзлэгээр үт рээний ханан дээрх товруу харагдана. Мөн шинжилгээ хийж хавдар мөн эсэх, үт рээний хорт хавдар үүсэхээс сэргийлэх зорилгоор кистанаас эдийн сорьц авах, MRI, томографи эсвэл хэт авиан шинжилгээ гэх мэт нарийвчилсан шинжилгээ авч оношийг тодруулдаг.

Хэрхэн эмчилдэг вэ?

Ердийн үзлэгээр үт рээний кистаны хэмжээ, өнгө, хэлбэр дүрс өөрчлөгдөж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Хэрэв уйланхай томорч, хүндэрч буй шинж тэмдэг илэрвэл мэс заслаар эмчлэх бөгөөд халдвар буглаа байвал эмийн эмчилгээ хийдэг.

Хүндрэлүүд юу вэ?

Киста өөрөө хүндрэх нь ховор ч томорч, буглаа үүссэнээс халдвар дамжих таатай орчинг бүрдүүлж өгдөг байна.

Эх сурвалж: healthline

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд