No menu items!
HomeХүмүүсДуучин Т.Аминагийн тухай баримтууд

Дуучин Т.Аминагийн тухай баримтууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа дуучин Т.Аминагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

 “Каспер”, “12 цаг” зэрэг дуугаараа олны танил болсон тэрбээр нэгдүгээр ангийн сурагч байхаасаа л дуу дуулж эхэлсэн. Багаасаа л хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд явдаг байсан бөгөөд анх 1999 онд буюу хоёрдугаар ангийн сурагч байхдаа “Хатанбүүвэй” дуулалт жүжигт тоглож дуу хуурын ертөнцөд гараагаа эхлүүлжээ.

Хоёрдугаар ангид байхдаа БНХАУ-ын Тяньжинд болсон Урлагийн их наадамд оролцож байжээ. Үүнээс хойш долоон жилийн хугацаанд 21 аймгийн 240 гаруй  сумдаар аялан тоглолт хийж, уран бүтээлээ толилуулсан. Түүний урын санд хүүхдийн 30 гаруй хүүхдийн дуу бий. Гэрийнхэн нь түүнийг анх дуучин болно гэхэд дэмждэггүй байв. Тэрээр бага байхдаа эмч болно гэдэг байжээ.

Тэрээр хоёр ахтай айлын ганц охин. Дархан-Уул аймагт төрж өссөн. Ах Эдмон нь түүний олон сайхан дууны үгийг, заримыг нь бүр аятай нь зохиож, дууных нь үглэдэг хэсгийг хүртэл бүтээжээ.

Тэрээр тайзнаа “Цас цагаан охин” дууг МУГЖ Э.Бүрнээбаяртай хамтран дуулж байсан бөгөөд уран бүтээлийн ээж хэмээн ихэд хүндэлдэг. Тэд мөн 2018 онд хамтран “Ээждээ очно доо” хэмээх уран бүтээлээ “төрүүлсэн” билээ.

Ерөнхий боловсролын сургууль төгссөн жилээсээ Монголын төмөр замын ЗҮУТБ-ын Төв вокзалд лавлан мэдээлэгчээр ажилласан. Мөн вокзалын “Жигүүр” хамтлагийн гоцлол дуучин байсан.

“Тэрээр өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан “Хүндэт төмөр замчин” хүн байсан. Аав минь залуудаа төмөр замд ажиллаж байсан. Хоёрдугаарт, манай Зорчигч үйлчилгээний төв буудалд “Жигүүр” гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид маань мэдэх байх.. Энэ хамтлагтай бас нэгэн учрал тохиолоор хамтарч уран бүтээл хийх болсон. Олон түмний зүрх сэтгэлд шингэсэн хит дуунуудыг дуулдаг юм. Энэ хамтлагийн гоцлол дуучин нь. Тэгээд л төмөр замчин болсон доо” хэмээжээ.

2009 онд “Universe best songs” шоу нэвтрүүлэгт оролцож шилдэг 25 оролцогчийн нэг болсноор “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл кинонд дүрээ бүтээсэн юм.

2012 онд СУИС-ийн мэргэжлийн эстрад дуулаачийн ангийг Гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн

2013 онд МАН-д гишүүнээр элссэн бөгөөд намын дэргэдэх “Нийгмийн ардчилал” Монголын оюутны холбооны дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор урлагаас улс төрд урваж байна гэж ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Хүүхэд наснаасаа эхлэн урлагт зүтгэсэн тэрбээр 2014 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаажээ.

Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн магистрийн түвшинд суралцахын зэрэгцээ Монгол Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажиллах болсон. 2013 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо зохиогдсон эстрад дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн оролцож, 37 орны 60 гаруй дуучидтай өрсөлдөөд түрүүлжээ.

2017 онд тэрээр Улаанбаатар төмөр замын чуулгын даргаар томилогджээ. Тус чуулганы даргаар өмнө нь  дуучин, хөтлөгч Ш.Баянмөнх ажиллаж  байсан юм.

Тэрээр уран бүтээлч хүний гоо сайхны талаар “хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой. Би эрүүл мэндийг л их чухалчилдаг. Түүний дараа ажил хөдөлмөр, гоо сайхны асуудал орох байх. Би эрүүл байх нь өөрөө гоо сайхан гэж ойлгодог. Төгөлдөржихийн хувьд хүн гоо сайхандаа цаг гаргах хэрэгтэй. Миний хувьд яг тогтмол гоо сайханд ороод, үсээ янзлуулаад, нүүрэндээ маск тавиулаад байдаггүй. Залуу хүний хувьд гэрийн нөхцөлд сүүгээр угаах, айргаар шавших, мөсөөр арчих гээд арьсаа арчлах энгийн арга хэрэглэдэг. Нэг их оо энгэсэг түрхээд байдаггүй л дээ. Нас насанд тавигдах шаардлага байна шүү дээ. Тэр үедээ бол өөр хэрэг. Яахав шаардлагатай үед мэргэжлийнхэнтэй хамтарч ажиллалгүй яахав. Тэрнээс өдөр тутамдаа бол нэг их будаад байдаггүй. Нүдээ л буддаг. Ер нь би чинь натур хүн шүү дээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Тэрээр хөгжим сонсох, дуулах, бүжиглэх хоббитой. Мөн ном унших дуртай. Тэрээр нэгэн ярилцлагадаа “чөлөөт цаг бага байдаг ч өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ цаг гаргахыг хичээдэг. Бүжгийн тал дээр өөрийгөө хөгжүүлэх ч гэдэг юм уу. Хааяа зааланд очиж гүйнэ, хөлсөө гаргана. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Турах жингээ барих гэдэг утгаараа биш. Ер нь, туранхай байна гэдэг сайхан гэсэн ойлголт биш шүү дээ. Эрүүл байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг утгаараа зааланд очдог. Би ер нь таргалалтаас айдаггүй. Дэглэм ч барьдаггүй. Өөрийнхөө хүссэн хоолыг, дуртай амттанаа хүссэн үедээ иддэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байж чаддаг болохоор энэ тал дээр санаа зовохгүй” хэмээжээ.

Түүнийг “Тусгай салаа” киноны Сүлд буюу А.Алтанхуяг, “Содура” уран сайханы кинонд тоглосоноор нь хүмүүсийн сайн мэдэх загвар өмсөгч О.Амгаланбаатар нартай нэр холбогдож байсан. Өвөрмонгол залуутай гэрлэсэн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд