No menu items!
HomeХүмүүсТуркийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй жүжигчин

Туркийн хамгийн үзэсгэлэнтэй 10 эмэгтэй жүжигчин

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа Туркийн хамгийн үзэсгэлэнтэй  эмэгтэй жүжигчдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Fahriye Evcen

Fahriye Evcen 1986 оны 6-р сарын 4-нд төрсөн Туркийн алдарт жүжигчин юм. Тэрээр Герман улсад төрж, өссөн бөгөөд Дюссельдорфын “Heinrich-Heine” их сургуулийн социологийн тэнхимд сурч байхдаа цуврал киноны санал хүлээн авчээ.

Жүжигчин бүсгүй “Yaprak Dokumu” кинонд анх тоглох болж, ээжийн хамт Стамбулд суурьшсан байна. Тэрээр “Мөнхийн хайр” киногоор нь бидний сайн мэдэх Burak Ozcivit- тэй гэрлэжээ.

Hande Ercel

Hande Ercel 1993 оны 11-р сарын 24-нд Туркийн Баликесир хотод төрсөн. Тэрээр Мимар Синаны нэрэмжит Дүрслэх Урлагийн Их Сургуульд дээд боловсрол эзэмшиж, 2015 онд Азербайжанд зохион байгуулагдсан “Miss Cilivaliton” тэмцээнд оролцож байсан үзэсгэлэнтэй жүжигчин юм.

Neslihan Atagul

“Мөнхийн хайр” киногоор бидний танил болсон жүжигчин Neslihan Atagul 1992 оны 8-р сарын 20-нд Истанбул хотод төрсөн. Түүний ээж нь Орос, аав нь Черкес гаралтай. Тэрээр жүжигчнээр ажиллахаас гадна загвар, зар сурталчилгааны салбарт ч ажилладаг. Мөн дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царай болж байжээ.

Demet Ozdemir

“Эртэч шувуухай” киногоор бидний танил болсон тэрээр 1992 оны 2-р сарын 26-нд төрсөн. Demet Ozdemir алдартай жүжигчнээс гадна загвар өмсөгч, бүжигчин юм. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Aksam” ахлах сургуулиа төгсөөд, бүжгийн театрын курст суралцжээ. Тэрээр уян хатан, чадварлаг байдлаараа олны анхаарлыг татаж, богино хугацаанд “од” болон гялалзжээ.

Tuba Buyukustun

Tuba Buyukustun 1982 оны 7-р сарын 5-нд Истанбул хотод төрсөн. Тэрээр Мимар Синаны нэрэмжит Дүрслэх урлагийн их сургуулийн тайзны чимэглэл, хувцасны дизайны ангийг төгссөн. Жүжигчин бүсгүй тоглосон цуврал болгондоо онцгой ач холбогдол өгдөг бөгөөд Арабын орнуудад маш их алдартай ажээ.

Beren Saat

Beren Saat 1984 оны 2-р сарын 26-нд Анкара хотод төрсөн. Тэрээр “Ask-i Memmnu” хэмээх киногоороо олонд танигджээ.

Hazal Kaya

Тэрээр 1990 оны 10-р сарын 1-нд Туркийн Газиантеп хотод төрсөн. Түүний ээж, аав нь хуульч мэргэжилтэй. Жүжигчин бүсгүй “Ask-i Memmnu” телевизийн цуврал киногоороо алдар хүндийн оргилд хүрчээ.

Serenay Sarikaya

Туркийн жүжигчин, загвар өмсөгч Serenay Sarikaya 1991 оны 7-р сарын 1-нд Анкара хотод төрсөн. Тэрээр 15 настайдаа гоо бүсгүйн тэмцээнд оролцож, шүүгчдийн тусгай шагналыг хүртэж байжээ.

Meryem Uzerli

Тэрээр Герман улсад төрж, өссөн бөгөөд театрын чиглэлээр сурч байжээ. Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Muhtesem Yuzyil” цуврал киногоор Туркчүүдийн танил болжээ. Мөн тэрээр Германд олон цувралд тоглож байсан чадварлаг жүжигчин юм. Түүнийг манай уншигчид “Аугаа зуун” киногоор нь сайн мэдэх билээ.

Berguzar Korel

Berguzar Korel бол Туркийн жүжигчин, телевизийн хөтлөгч, дуучин бөгөөд 1982 оны 8-р сарын 27-нд Истанбулд төрсөн. Тэрээр оюутан байх хугацаандаа олон жүжиг, богино хэмжээний кинонд тоглож байжээ.

Үзэсгэлэнт бүсгүй “Аугаа зуун” киногоор бидний сайн мэдэх Halit Ergenc хэмээх жүжигчний гэргий юм.

Эх сурвалж: melares

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд