No menu items!
HomeХөтөчЦээжний рентген зураг авдаг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

Цээжний рентген зураг авдаг эмнэлгүүдийн үнийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн цээжний рентген зураг авах үнийн мэдээллийг хүргэж байна.

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол цээжний рентген зургаа үнэгүй авахуулах боломжтой.

Холбогдох утас: 1800 0119, 1900 2111

Хаяг, байршил: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс /Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас баруун тийш яваад байгаа/

FB хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол цээжний рентген зургаа үнэгүй авахуулах боломжтой.

Холбогдох утас: 7015 0222, 7015 0234, 7015 0235

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр /Бөхийн өргөөний замын ард талд/

FB хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

3. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

Хэрэв та эрүүл мэндийн даатгал төлдөг бол цээжний рентген зургаа үнэгүй авахуулах боломжтой. Даатгалаас хөнгөлөлт эдлэхгүйгээр зураг авахуулах бол 25-30 мянган төгрөг төлнө.

Холбогдох утас: 77046666

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

4. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлэг нь 29,000 төгрөгөөр цээжний рентген зураг авч байна.

Холбогдох утас: 7575 2727

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

5. “Мөнгөн гүүр” эмнэлэг

“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг. Тус эмнэлэг нь цээжний рентген зургийг 30,000 төгрөгөөр авч байна.

Холбогдох утас: 77080303, 77120103

Хаяг, байршил: СонгиноХайрхан дүүрэг 12-р хороо, 1-р хороолол. Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлаж байна.

FB хаяг: Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

6. “Интермед” эмнэлэг

“Интермед” эмнэлэг нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан оношилгоо хийдэг. Цээжний рентген зургийг 28,500 төгрөгөөр авч байна.

Холбогдох утас: 7701 1111, 7700 0103

Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг: Intermed Hospital Mongolia

7. “Грандмед” эмнэлэг

Гранд Мед эмнэлэг нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлжээ. Та доорх дугаарт холбогдон урьдчилж цаг аван үйлчлүүлнэ. Тус эмнэлэг нь цээжний рентген зургийг 38,000 төгрөгөөр авдаг бөгөөд та эмчийн бичгээ авчрах шаардлагатай.

Холбогдох утас: 7700 0066

Хаяг, байршил: Xан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн автобусны буудлын эцэст

FB хаяг: Grandmed hospital

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд