No menu items!
HomeХүмүүсӨмнөд Солонгосын царайлаг жүжигчин Сун Ил Гүг

Өмнөд Солонгосын царайлаг жүжигчин Сун Ил Гүг

-

“Жүмүн хаан” киногоор бидний танил болсон жүжигчин Сун Ил Гүгийн талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Сун Ил Гүг 1971 оны 10-р сарын 1-нд төрсөн бөгөөд түүний өвөө, аав нар нь улс төрчид ажээ. Тэрээр Чонжүгийн их сургуулийг тайзны урлагийн мэргэжлээр төгсөөд дараа нь Чун-Ангийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Сун Ил Гүг Солонгосын Триатлоны Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд 2008 онд Сөүлд болсон Олон Улсын Триатлоны тэмцээнд оролцсон байна.

Харин түүний тоглосон хамгийн алдартай кино нь мэдээж “Жүмүн хаан” юм. Уг кино нь түүнийг олон улсад алдаршуулсан билээ.

Тэрээр “Жүмүн хаан” кинонд тоглож алдарсныхаа дараа олон брэндийн нүүр царай болжээ. Мөн тэрээр кинонд тоглохоос гадна  загварын салбарт ч ажилладаг байна.

Түүний тоглосон “Жүмүн хаан” кино Төв Азийн орнуудын үзэгчдийг байлдаг дагуулж, түүнд асар их нэр хүндийг авчирсан байна. Тэрээр Казахстаны ерөнхийлөгч зэрэг бусад төрийн тэргүүнүүдтэй хамт хооллохоор “Хөх ордон”-д уригдаж байсан түүхтэй.

Түүний тоглосон өөр алдартай кинонууд нь “Jang Youngsil: The Greatest Scientist of Joseon”, “Detectives in Trouble”, “A Man Called God”, “Kimchi Family” зэрэг юм.

Тэрээр 2002 онд  “KBS Drama Awards”-аас  шилдэг шинэ жүжигчин, 2005 оны “KBS Drama Awards”-аас шилдэг эрэгтэй жүжигчин, хамгийн алдартай жүжигчин, 2008 оны “KBS Drama Awards”-аас шилдэг хосын шагнал, шилдэг жүжигчин зэрэг нэр хүндтэй шагналыг тус тус хүртэж байжээ.

Жүжигчин Сон Ил Гүг 2008 оны 3-р сарын 15-нд Сөүл дэх “Sheraton Walkerhill” зочид буудалд дээд шүүхийн шүүгч Jung Seung-yeon хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Хосууд 2012 оны 3-р сарын 16-нд гурван ихэр хүүгийн ээж аав болсон байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд