No menu items!
HomeХүмүүсНас ахисан ч үзэсгэлэнтэй хэвээрээ алдартнууд

Нас ахисан ч үзэсгэлэнтэй хэвээрээ алдартнууд

-

20-30 насны эрч хүч байдал, 40-50 насны буурь суурьтай зан байдал, 60-70 насны мэргэн ухаан гээд бидний амьдралын мөчлөг бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц, сэтгэл татам шинж чанартай. Дараах жүжигчид эдгээр мөчлөгт хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоорой. Тэдний гоо үзэмж дэлгэцнээ анх гарсан цагаас хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

Хелен Миррен

1945 онд төрсөн тэрээр 1994, 2001 болон 2006 онуудад Оскарын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналд нэр дэвшиж 2006 онд “Хатан хаан” киноны хатан хаан Элизабетийн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж байв. Тэрээр “Хаан Жоржийн солирол”, “Айн Рэндийн тачаал”, “Госфордын хүрээлэн”, “Сүүлчийн өртөө” зэрэг уран сайхны кинонууд болон 1990-ээд оны телевизийн шилдэг цуврал “Гол сэжигтэн” киногоороо алдартай билээ.

Кортни Кокс

1994-2004 оныг хүртэл дэлхийн олон сая үзэгчдийг телевизийн өмнө уясан “Friends” цувралд тоглож, олонд танигдсан жүжигчин Кортни Кокс өдгөө 57 настай. Дашрамд сонирхуулахад “Найзууд” цувралын эцийн бүлэгт тэрбээр таван сартай, бие давхар байж. Кортниг бие давхар гэдгийг нь нуухын тулд сул хувцас өмсүүлж байсан гэдэг. Тэрээр уг цувралаас гадна “Sugar Town” хэмээх цувралд гол дүрийг бүтээсэн. Кокс 2013 онд анхны нөхрөөсөө салсан юм. 11 насаар дүү Ирланд рок дуучин залуутай болзож, сүй тавьсан ч хосууд 2016 онд салцгаасан юм.  

Гленн Клоуз

Америкийн жүжигчин тэрээр өдгөө 74 настай. “Эмми” гурвантаа, “Алтан бөмбөрцөг”, “Тони” мөн гурвантаа гардан “Оскарт” зургаа дэвшиж байсан бөгөөд “Хэлтгийн заяа”, “Аюултай харилцаа” болон “101 далматин” кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдартай.

 Жейн Фонда

Нэрт жүжигчин Жейн Фонда дэлхийн дулаарлын эсрэг экологийн идэвхтэй тэмцэгчдийн нэг. 82 насныхаа төрсөн өдрийг гэр бүлийнхэнтэйгээ биш, экологийн идэвхтнүүдийн хамт дэлхийн дулааралд анхаарлаа хандуулахыг уриалж жагсаж байсан удаатай. Тэрээр Нэрт жүжигчин Генри Фондагийн охин билээ. Оскарын хоёр шагнал, кино шүүмжийн “Алтан бөмбөрцөг” шагналыг гурван удаа хүртэж байжээ.

Сюзан Сарандон

Урлагийн гэр бүлээс гаралтай Сьюзан “Жо” (1970) хэмээх драмаар гараалж, Бродвейд элссэн жилдээ “Драм Дескт”-т дэвшиж байсан. Католик шашинтай гэр бүлд өсч, католик сүмийн сургуульд суралцсан тэрбээр нөхөрт гарсныхаа дараа кино урлагт хөл тавьсан ажээ. Тэрээр Оскарын шагналд таван удаа нэр дэвшсэний дараа 1996 онд “Dead Man Walking” киноны дүрээрээ хүртсэн юм.

Сигурни Уивер

Тэрээр шинжлэх ухааны уран зөгнөлт олон бүтээлд чадварлаг тоглосон тул «хатан хаан» хэмээн цоллодог. Түүний тоглосон “Түгшүүрт он жил” кино ихээхэн алдартай. Тэрээр 1986 онд “Aliens” киногоороо анх удаа Оскарын “Шилдэг эмэгтэй жүжигчин”-д нэр дэвшиж байсан.

 Мерил Стрип

Бүх цаг үеийн сод уран бүтээлч Мерил Стрип “Жулиа” киногоор дэлгэцийн урлагийн замналаа эхлүүлсэн бөгөөд “Крамер Крамерийн эсрэг”, “Софигийн сонголт”, “Төмөр хатагтай” кинонуудаар “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн билээ.

Мишель Пфайфер

Тэрээр 1958 онд төржээ. “Оскарт” гурав дэвшсэн бөгөөд 1989 онд  “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ. Түүний тоглосон “Аюултай харилцаа”, “Орос байшин”, “Фрэнки, Жонни хоёр”, “Бэтмен эргэн ирсэн нь”, “Хайрын талбай”, “Хонгор нас”, “Би домог”, “Бүрэг сүүдэр” зэрэг  бүтээлүүд алдартай.

Жоди Фостер

Өдгөө 59 настай жүжигч “Гэмт хэрэгтэн” болон “Хурга майлахаа болино” кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ 1989 болон 1992 онд Оскарын шагналыг “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн төрөлд хүртсэн билээ.

Лаура Дерн

Өнгөрсөн жил тэрбээр Америкийн кино шүүмжлэгчдээс олгодог шагналын “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшин “Гэрлэлтийн түүх” киногоороо хүртсэн билээ.

Жейми Ли Кёртис

“Хөгтэй баасан гариг” киногоор нь бидний сайн мэдэх жүжигчин Жейми Ли Кёртис 1958 онд төржээ. Тэрээр “Freaky Friday” кинондоо зориулан гитар сурч, кинонд өөрөө гитар тогложээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд