No menu items!
HomeОнцлохХ.Булгантуяа: НДШ-ийг төлүүлэхийн төлөө байцаагч нар сайн ажиллахгүй байна

Х.Булгантуяа: НДШ-ийг төлүүлэхийн төлөө байцаагч нар сайн ажиллахгүй байна

-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр дундаа НДШ-ийг 2 хувиар бууруулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Иргэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг хаалттай байгууллага гэж дүгнэдэг. Тэнд ямар хүмүүс байдаг нь тодорхойгүй, гаргаж байгаа шийдвэр нээлттэй бус, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бидний мөнгийг системийн бус, эрсдэлтэй банкинд байршуулж алдсан гэж иргэд ярьж байна.

Өчигдөр би Клабхауст НДШ, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Н.Учрал гишүүнтэй хэлэлцүүлэг хийсэн. 400 гаруй хүн оролцсон. Хүмүүс үнэнийг хэлэхэд НДШ төллөө, гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж хаалттай байгууллага байдаг. Хэн юу хийдэг, ямар шийдвэр гаргадаг нь тодорхойгүй байгууллага бий. Гаргаж байгаа шийдвэр нь хариуцлагагүй байна. НДШ төлөгч бидний мөнгийг системийн бус эрсдэлтэй банканд байршуулаад ийм их мөнгө алдчихсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажил муу байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дөнгөж 23.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулъя гэж араас нь огт хөөцөлдөхгүй байна. Харин татварын байгууллага татвараа авахын тулд араас нь нэлээд хөөцөлддөг. Нийгмийн даатгалын тухайд хянаж шалгадаг байцаагч ихтэй. Түүнээс бус иргэдийг хамруулахын төлөө сайн явахгүй байна.

Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүст ямар давуу тал үүсэж байгааг хүмүүс мэддэггүй. Дөнгөж 20 гаран насны залуу ажилд ороод тэтгэвэрт гартлаа НДШ төлөөд, өнөөдрийн тэтгэвэр авч байгаа хүмүүс шиг амьдарна гэвэл үнэхээр хэцүү харагдаж байна гэж байна. НДШ төлөөд ямар үр шим хүртэх вэ гэдгээ мэдэхгүй, баялгийн сан гэх мэт бусад зүйлстэй 1996 оноос хойш уясан юм байхгүй байсан. Тэгэхээр иргэдийн зүгээс бухимдаад байгаа юм гэлээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд