No menu items!
HomeХүмүүсӨмнөд Солонгосын царайлаг жүжигчин Жо Ин Сун

Өмнөд Солонгосын царайлаг жүжигчин Жо Ин Сун

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Өмнөд Солонгосын жүжигчин Жо Ин Суныг онцолж байна.

“Балид болсон явдал”, “Төгөлдөр хуур” “Зүгээрээ, Энэ бол хайр” зэрэг телевизийн олон ангит кинонуудын гол дүрээр бидний танил болсон жүжигчин  Жо Ин Сун 1981 оны 7-р сарын 28-нд төрсөн. Жо Ин Сун Сөүлийн уугуул бөгөөд сагсан бөмбөг, таэквондогоор хичээллэдэг байжээ.

Тэрээр “Chunnam Techno” их сургуульд менежментийн чиглэлээр суралцаж байсан. Харин дараа нь “Dongguk” их сургуульд театр, кино урлагийн мэргэжлээр элссэн боловч 2007 оны хичээлийн ирц хүрээгүй тул сургуулиасаа хөөгджээ.

Жо Ин Сун 1998 онд “Ziozia” брэндийн хувцасны моделиор урлагийн гараагаа эхэлсэн. Харин дараа нь 2000 онд “Hakgyo 3”, “NONSTOP” ситкомын хоёрдугаар ангид тоглож, кино карьераараа эхлүүлжээ.

Тэрээр анх 2001 онд “Төгөлдөр хуур” кинонд туслах дүрд тоглож олны анхаарлыг татаж байв. Харин 2004 онд Ха Жи Вон , Со Жи-соб нартай хамт “Балид болсон явдал” кинонд тоглосноор нэр хүнд нь улам өссөн гэдэг.  “Балид болсон явдал” кино маш их амжилтад хүрч, тэрээр “Baeksang Arts Awards” болон “SBS Drama Awards”-аас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг тус тус хүртжээ.

Мөн түүний тоглосон хамгийн алдартай киноны нэг бол “Зүгээрээ, Энэ бол хайр” юм. Тэрээр уг киногоороо “APAN Star Awards”-аас телевизийн хамгийн нэр хүндтэй шагнал болох  Daesang (Grand Prize)-г хүртжээ.

Тэрээр одоогоор ганц бие ч гэлээ өмнө нь жүжигчин Kim Min hee-тэй үерхэж байсан. Тэд  агентлагаараа дамжуулан болзож байгаа талаараа мэдэгдэж байсан ч 2014 оны 9-р сард салсан гэдгээ зарлажээ.

Тэрээр нэгэн нэвтрүүлгийн үеэр яагаад салсан тухайгаа тайлбарлахдаа “Би эмэгтэйчүүдийн талаар сайн мэдэхгүй. Тийм л учраас хэдэн сарын өмнө бид салсан юм ”гэсэн байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд