No menu items!
HomeХүмүүсФото түүх: “Сэргэлэн охин Ян Сун” киноны гол дүрийн жүжигчин Han Da...

Фото түүх: “Сэргэлэн охин Ян Сун” киноны гол дүрийн жүжигчин Han Da Gam

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Сэргэлэн охин Ян Сун” киногоор бидний танил болсон жүжигчин Han Da Gam-ийг онцолж байна.Түүний фото түүхийг хүлээн авна уу.

2002 он. Бидний сайн мэдэх, сэтгэлд хоногшсон кино болох “Сэргэлэн охин Ян Сун”-д тоглов. Үүнээс гадна “Orange”, “Age of Innocence”, “Like a Flowing River” зэрэг кинонуудад дүр бүтээжээ. Мөн энэ онд SBS Drama Awards-аас  “Шинэ Оддын шагнал”-ыг хүртсэн байна.

2003 он. “Scent of a Man” кинонд дүр бүтээв.

2004 он. Мөн л үзэгчдийг байлдан дагуулж байсан “Миний байшин” кинонд тоглов. Түүнээс гадна “Two Guys”, “Don’t Tell Papa” кинонуудад тоглосон бөгөөд “Two Guys” кино нь үзэгчдийг байлдан дагуулж байжээ.

2005-2007 он. Тэрээр “Wonderful Life”, “Seoul 1945”, “The Person I Love” хэмээх гурван кинонд дүр бүтээв.

2008 он. “The Lawyers of the Great Republic Korea”, “The Divine Weapon” зэрэг уран бүтээлд тогложээ.

2009 он. “Cinderella Man” кинонд тоглож, 32 дахь удаагийн “Golden Cinematography Awards”-аас шилдэг жүжигчний шагнал хүртжээ.

2010 он.  “Grudge: The Revolt of Gumiho” кинонд тоглов. Мөн “KBS Drama Awards”-д гурван төрөлд нэр дэвшиж, шилдэг шагналын эзэн болжээ.

2011 он. Жүжигчин Бүсгүй “400-year-old Dream” кинонд тоглож, 33 дахь удаагийн “Golden Cinematography Awards”-аас хамгийн алдартай жүжигчин, KBS Drama Awards-аас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг тус тус хүртжээ.

2014 он.  Тэрээр “Golden Cross”, “Blade Man” хэмээх хоёр кинонд тоглож, “KBS Drama Awards”-аас Golden Cross” киногоороо шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн байна.

2018 он. “Return”, “Let Me Introduce Her” кинонуудад тоглов. Мөн тэрээр энэ онд өөрийн нэрээ сольж байгаагаа албан ёсоор зарласан байна. Түүнийг Han Eun-jung гэдэг байсан бөгөөд нэрээ Han Da Gam болгон өөрчилжээ.

2020 он. “Touch”, “Graceful Friends” хэмээх хоёр кинонд тоглов. Мөн жүжигчин Han Da Gam 2020 оны 1-р сарын 5-нд өөрөөсөө нэг насаар ах бизнесмен залуутай хуримаа хийжээ. Хосууд гэрлэлтээ батлуулахаасаа өмнө нэг жилийн турш болзож байсан гэдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд