No menu items!
HomeГоо сайханНүдний эргэн тойронд гарсан цагаан батгыг арилгах арга

Нүдний эргэн тойронд гарсан цагаан батгыг арилгах арга

-

Нүдний эргэн тойронд цагаан батга гарах нь элбэг байдаг. Зарим хүмүүс тэдгээрийг батга шиг шахахыг оролдддог. Зарим нь арьсыг цоолж идээг гаргадаг. Гэхдээ энэ нь тийм ч тохиромжтой арга биш юм.

Milia cysts гэж нэрлэгдэх энэхүү цагаан батга нь ихэвчлэн хацар, хамар орчмоор олон тоогоор гардаг. Энэ нь аль ч насны хүмүүсийн арьсан дээр илрэх боловч нярай хүүхдэд ихэвчлэн тохиолддог байна. Эдгээр нь арьсан /арьсны гүн давхарга буюу жинхэнэ арьс/ доор кератин  (уураг) их хэмжээгээр хуримтлагдсанаас үүсдэг бөгөөд ихэнх тохиолдолд цагаан өнгөтэй, заримдаа шаргадуу, 1-2 мм диаметртэй байна.

Дөнгөж төрсөн хүүхдүүдийг 50 хувьд нь илэрдэг гэсэн тооцоо байх бөгөөд ихэвчлэн дух, хамар, хацар, эрүүнд гардаг байна. Зарим тохиолдолд хүүхдийн биеийн дээд хэсэг, мөчдөөр гардаг байна. Эдгээр нь ямар нэгэн хор нөлөөгүй боловч зарим төрлийн даавууны үрэлтээс болж арьсны улайлт, цочролд өртөж болзошгүй юм.

Дөнгөж төрсөн нялх хүүхдүүдийн хувьд эдгээр нь яагаад гардаг шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Эрдэмтэд энэ нь төрөлхийн шинж чанартай байж болзошгүй гэж таамагладаг. Харин насанд хүрэгчдийн хувьд энэ нь ихэвчлэн урьд өмнө үүссэн арьсны гэмтэлтэй холбоотой байдаг. Үүнд:

Цэврүүтсэн шарх

Түлэгдэлт

Наранд түлэгдэх

Стероид тосыг удаан хугацаагаар хэрэглэх

Дермабразион эсвэл лазер эмчилгээ хийх зэрэг процедурууд

Арьсны гуужуулах байгалийн чадвар алдагдах (хөгшрөлтийн улмаас)

Хэрхэн арилгах вэ?

Энэ нь ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд хэдэн сарын дараа аяндаа алга болно. Гоё сайхан харагдахын тулд шахах нь буруу арга юм.

Хэрэв шахвал халдвар авах, сорви тогтох эрсдэлтэй бөгөөд арьс улайж, цочрон өмнөхөөсөө ч таагүй харагдах магадлалтай.

Үүнийг арилгах тодорхой эмчилгээ байхгүй ч гэсэн урьдчилан сэргийлэх боломжтой төдийгүй гэрийн нөхцөлд дараах арга хэмжээг авах боломжтой.  

Нөлөөлөлд өртсөн хэсгийг өдөр бүр зөөлөн чанарын савангаар цэвэрлээрэй

Уураар утаж нүх сүвийг нээнэ

Тухайн хэсгийг зөөлөн гуужуулах- арьсаа долоо хоногт 2-3 удаа гуужуулах

Наранд хэт их өртөхөөс сэргийлж, нарнаас хамгаалах тос тогтмол хэрэглэх

Өтгөн тос, тосонд суурилсан бүтээгдэхүүнээс зайлсхийх

Ретиноид (А аминдэмтэй тос эсвэл гель) агуулсан тос сонгоорой. Ретиноид агуулсан аливаа бүтээгдэхүүнийг өдөрт нэг удаа хэрэглэх бөгөөд нүүрээ цэвэрлэж сайтар хатаасны дараа түрхэнэ.

Мөн шаардлагатай бол арьсны эмчээс зөвлөгөө аваарай.

brightside

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд