No menu items!
HomeЗөвлөгөөХамар дотор юм гарах, үрэвсэх нь дараах шалтгаантай

Хамар дотор юм гарах, үрэвсэх нь дараах шалтгаантай

-

“Эрүүл мэндийн мэдээ ” сонинд иргэдээс олон асуулт ирдэг билээ. Энэ удаа хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиад, томуугийн өвчлөлтэй холбоотой нэлээд хэдэн асуулт иржээ. Тиймээс бид эдгээр асуултын хариуг дараах байдлаар тоймлон хүргэж байна.

Гэдэсний шимэгч хорхойтой бол хүүхдийн хамрын салст үрэвсдэг

-Охин минь зургаан настай. Хамар нь дотроо улайгаад үрэвсээд байх юм. Эмчийн заавраар “Бабу” гэсэн хамрын дусаалга хэрэглэж байсан. Гэрийн нөхцөлд яаж арчилах вэ?

-Хамрын салст үрэвсэж, улайх нь олон шалтгаантай. Вирусын халдварын үед буюу ханиад томуугаар өвчилсөн үед хамрын салст үрэвсэж улайна. Мөн орчны агаар, хуурай халуун үед, хувийн ариун цэвэртэй холбоотой үрэвсэж улайх нь бий. Энэ үед хүүхдийн хумсыг зөв авч? гарын ариун цэвэр сахиж хамрыг нь ухуулахгүй байх хэрэгтэй.

Хамрыг буруу цэвэрлэх нь салст улайх бас нэг шалтгаан болдог. Түүнчлэн энтеробиоз буюу хүүхдийн цагаан хорхойтох өвчний үед хамрын салст үрэвсэж хамраас цус гардаг. Тиймээс эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Ер нь бол хамрын салстын улайлтыг эмчлэхдээ эхлээд үндсэн шалтгааныг арилгах нь чухал. Зарим хамрын дусаалга салстыг хатаадаг учраас түүнийг эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Мөн эмчийн зааврын дагуу хамарт эмтэй тосон чихээс тавьж болно.

“Гурван гал” эмнэлгийн Хүүхдийн зөвлөх эмч Д.Шүрэнцэцэг

Бронхит цаашаа явдаг өвчин

-Ханиалгаад байгаа хүүхдийг эмчид үзүүлэхээр архаг бронхиттой байна гэх юм. Бронхит төгс эмчлэгддэг үү?

– Сүрьеэ бол аюултай өвчин. Түүнийг эрт илрүүлж эмчилбэл эдгэрдэг. Уушгинд ч гэмтэл бага. Харин гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит наашаа биш, цаашаа явдаг өвчин. Уушгины гуурсан хоолойн бүх давхаргыг гэмтээдэг. Тэр нь цаашаа даамжирдаг. Эцэст нь зүрхэнд нөлөөлж, агаарын солилцоо явагдахаа больж, нас бардаг. Ер нь хэцүү өвчин. Зарим эмч “Бронхиттой байна. Цэр ховхлох эм уугаарай” гээд антибиотик бичиж өгдөг. Үүнээс болж энэ өвчин ихсээд байгаа юм.

Бронхитын үед хэсэг . ханиалгаж байгаад гайгүй болчихдог. Дараа нь дахиад ханиалгаад байна гэдэг нь гуурсан хоолойн давхарга гэмтээд байна гэсэн үг. Эмчлэхгүй удсанаас уушгины бөглөрөлт үүсдэг. Тиймээс бронхитыг хөнгөн гэж огт бодож болохгүй. Энэ өвчин уушгины бүхий л салбарыг, өөрөөр хэлбэл модны бүх мөчрийг гэмтээж байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт гэмтсэн гуурсан хоолойг сэргээхийн тулд олон талаас хавсарсан эмчилгээ хийх ёстой. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр шарлага, утлага, цэвэр агаар зэрэг эмчилгээг удаан хугацаанд хийж эмчилдэг.

Уушгины эмнэлгийн Зөвлөх эмч Д.Мянгаа

Хамар удаан хугацаагаар битүүрвэл нүдний ухархайд буглаа үүсэх аюултай

-Миний хамар байнга битүүрээд байдаг боллоо. Энэ нь утаа, тоосжилттой холбоотой юу?

-Сүүлийн үед хүмүүсийн дунд хамар, хоолойн өвчлөл ихэсч байна. Энэ нь агаар дуслын замын болон вирус, бактерийн халдвар их байгаатай холбоотой. Мөн харшлаар зовиурлаж байгаа хүмүүс их хандаж байна. Харшил нь хүмүүст янз бүрээр илэрдэг.

Ханиалгах, хоолой бачуурах эсвэл хамар загатнах, ус гоожих, найтаах, нүд загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Гэтэл манайхан хамар битүүрээд, загатнахаар л хамрын эмчид ханддаг. Харшлын эмчээс давхар зөвлөгөө авах хэрэгтэй. Хамар удаан битүүрэхээр хүчилтөрөгчийн архаг дутагдал үүсч, толгой өвдөх зэрэг дагалдах шинжүүд гарч ирнэ.

Мөн хамрын дайвар хөндийн хүндрэлийг дагаад нүдний ухархай болон арын зайнд буглаа үүсэх, гавал тархины хүндрэл, менингит үүсч болдог. Манай залуучуудын дунд хамар нь муруй, гэмтэл авсан залуус их байна. Үүнээс болж хамар битүүрч. бас болно. Тиймээс мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд