No menu items!
HomeОнцлохХүүхдийн дархлааг сайжруулахад тустай шилдэг 10 хүнс

Хүүхдийн дархлааг сайжруулахад тустай шилдэг 10 хүнс

-

Хүүхдүүдээ эрүүл чийрэг байлгахын тулд дархлааг нь үргэлж дэмжиж байх хэрэгтэй. Үүний тулд тэдний идэж, хэрэглэж байгаа хүнсэнд санаа тавих нь чухал юм.

1. Бүйлс

Бүйлс нь Е амин дэм, манган агуулдаг. Эдгээр нь дархлааг сайжруулах байгалийн гаралтай хамгийн сайн тэжээл юм. Бүйлсийг өглөөний цайнд овьёостой хамт хэрэглэж болно.

2. Жимс

Жимс нь антиоксидантаар баялаг бөгөөд чөлөөт радикалуудаас үүдэлтэй исэлдэлтийн стресстэй тэмцэхэд тусалдаг.  Мөн бидний дархлааны эсэргүүцэх чадварыг  нэмэгдүүлдэг бөгөөд гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө, цангис зэрэг жимсийг хүүхдэд өгвөл зохистой.

3. Тараг

Тараганд агуулагдах пробиотикууд нь таны дархлааг сайжруулдаг.  Харин элсэн чихэр нь бидний дархлааны системд муугаар нөлөөлдөг тул чихэр багатай эсвэл ямар ч нэмэлтгүй тараг сонгоорой.

4. Салмон

Салмон загас нь омега 3-аар баялаг юм.  Энэ нь хүүхдийн тархины хөгжилд чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй үрэвслийг бууруулж, улмаар агаарын урсгалыг нэмэгдүүлж,  ханиад, амьсгалын замын халдвараас хамгаалдаг.  Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар уг тосны хүчил нь дархлааны эсийн үйл ажиллагааг сайжруулдаг болохыг тогтоожээ.

5. Өндөг

Судалгаанаас харахад хүн Д аминдэм багатай үед өвчинд илүү өртөмтгий болдог байна. Харин  өндөг нь витамин Д агуулдаг бөгөөд  В витамин, селен зэрэг дархлаа нэмэгдүүлэх шим тэжээлээр баялаг юм.

6. Брокколи

Брокколи нь дархлааг сайжруулах олон эрдэс, бодис агуулдаг. Тухайлбал, витамин С, А, Е, антиоксидантаар баялаг юм. Брокколиг хүүхдүүд дангаар идэх дургүй байдаг. Тиймээс салат хийж, эсвэл өөр зүйлтэй хамт нухаш болгон өгөөрэй.  

7. Бууцай

Бууцай нь дархлааг сайжруулдаг олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг байдаг. Энэ нь А, Е, С, К аминдэм, фолат, манган, цайр, селен, төмөр агуулдаг.   Эдгээр бүх тэжээллэг бодисууд дархлааны тогтолцооны үйл ажиллагааг илүү сайжруулах болно.

8. Амтат төмс

Амтат төмс нь бета-каротин  болон дархлааг хамгийн сайн дэмжигч С аминдэмийн гайхалтай эх үүсвэр юм. Та амтат төмсөөр панкейк хийж баяцхан үрдээ өгвөл илүү дуртай идэх болно. Мөн зутан, маффин ч хийж болох юм.

9. Үр

Дархлааг нь сайжруулахын тулд хүүхдүүддээ хулуу, наранцэцэг, маалингын үрийг өгөөрэй. Эдгээрийг идсэнээр Е витамин, цайр, омега 3-г хангалттай авах бөгөөд дархлаа нь сайжрах болно.

 10. Овьёос

Овьёос нь дархлааны эсийг тэтгэх бета глюкан агуулдаг.  Эдгээр нь бидний биед агуулагдах бактери, вирус болон бусад халдагчидтай тэмцдэг  байна.

Эх сурвалж: superhealthykids

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд