No menu items!
HomeХүмүүс“Хөөрхөн төрөх албагүй” киноны гол дүрийн жүжигчин Григорий Антипенко

“Хөөрхөн төрөх албагүй” киноны гол дүрийн жүжигчин Григорий Антипенко

-

2005 онд “Хөөрхөн төрөх албагүй” нэртэй телевизийн цуврал гарч, үзэгчдийг байлдан дагуулж байв. Ухаантай, даруухан хэрнэ царай муутай охин, харц булаам баян эрийн дурлалын түүх бүх үзэгчдийг догдлуулж  байлаа. Бид энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Хөөрхөн төрөх албагүй” киноны гол дүрийн жүжигчин  Григорий Антипенког онцолж байна.

Оросын театр, киноны жүжигчин Антипенко 1974 оны 10-р сард Москвад төрсөн. Түүний ээж Мосфильмд инженерээр ажилладаг байжээ. Гриша биологи, хими, физикийн хичээлд  дуртай байсан гэдэг. Хүү нэвтэрхий толь бичиг уншиж, амьтдын латин нэрийг судалж, аялалд гарахыг мөрөөддөг байв. Харин тэрээр 10 жилийн сургуулиа төгсөөд Анагаахын сургуульд эм зүйч мэргэжлээр элссэн байна.

Григорий мэргэжлийнхээ дагуу эмийн санд ажилладаг байсан ч нэгэн хэвийн ажлаасаа залхаж, өөр мэргэжил эзэмшихээр шийджээ. Залуу нягтлан бодох бүртгэлийн курст сурч, хуулийн сургуулийн бэлтгэл ангид оров. Энэ үедээ тэрээр зар сурталчилгааны агентлагт  менежер, нийгмийн ажилтан, Мосфильмд факс хуулбарладаг ажлыг хүртэл хийдэг байжээ.

Театр

Олон зүйлийг амжуулдаг залууд урлагийн ертөнц сонирхолтой санагдаж, 1999 онд Щукины сургуульд элсэн оржээ. Дөрөвдүгээр курст суралцаж байхдаа тэрээр анхныхаа дүрийг бүтээсэн байна. Мөн суралцах хугацаандаа Маяковскийн нэрэмжит театр, Классный театрын тайзан дээр уран бүтээлээ туурвиж, драмын сургуулиа төгсөөд “Et cetera” театрт ажиллах болжээ.

2012 онд Антипенко үргэлжлүүлэн суралцахаар шийдэж, зохиолч, найруулагчдын дээд курст элсэв. Григорий  театрт ажиллаж байх хугацаандаа олон улсын нэр хүндтэй олон шагнал хүртсэн нэгэн юм.  Түүнийг жүжигт тоглох болоход театр дүүрдэг байлаа. Тэрээр Шекспирийн “Отелло” зэрэг алдартай зохиолоос сэдэвлэсэн жүжгүүдэд дүр бүтээдэг байжээ.

Кино

2004 оноос хойш Антипенко кино урлагт татагдах болов. Тэрээр анх “Талисман любви” хэмээх кинонд муу санаатны дүрийг бүтээжээ.

Гэхдээ түүний хамгийн алдартай дүр бол яах араггүй “Хөөрхөн төрөх албагүй” киноны Андрей Жданов юм. Түүнийг уг кинонд тоглосны дараа олон хүн биширч, гайхалтай жүжиглэлтийнх нь талаар ярилцаж байв.

Үүний дараа тэрээр олон алдартай кинонд тоглосон юм. Тухайлбал, “Разлучница”, “Заговор” хэмээх түүхэн кинонд дүр бүтээжээ. Тэрээр мөн “Хөөрхөн төрөх албагүй” кинонд хамтран тоглосон Нелли Увароватай дахин хамтарч “M + Ж” кинонд тоглосон байна. Үүгээр түүний кино дүрүүд дуусахгүй, залуу үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон дүрийг дэлгэцнээ мөнхөлжээ.

Хувийн амьдрал

Залуу “Хөөрхөн төрөх албагүй” киноны Вика Клочковагийн дүрд тоглосон жүжигчин Юлия Такшинатай гэрлэж байсан. Тэд 2007 онд Иван хэмээх хүүтэй болсон бөгөөд 2 жилийн дараа Федор хүүгээ өлгийдөн авчээ. Гэвч 2012 онд хосуудыг салж байгаа гэсэн мэдээлэл гарч эхлэв. Жулиа, Григорий нар харилцаагаа сэргээх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч өөрсдийн замаар амьдрахаар шийджээ.

Хосууд салснаас хойш хэсэг хугацааны дараа Григорий Антипенког, Татьяна Арнтгольц хэмээх бүсгүйтэй болзож байгаа гэх мэдээллүүд гарч эхлэв. Тэд ч үүнийг баталж 2014 онд харилцаагаа албан ёсоор зарласан юм. Харамсалтай нь хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй. 2015 онд Григорий Антипенког урьд нь гэрлэж байсан эхнэр Юлия Такшинатайгаа эргэж нийлсэн тухай мэдээлэл гарчээ.

Энэ нь ч үнэн болж, хосууд хүүгээ 1-р ангид ортол нь хэсэг хамт байжээ. Такшинагийн хэлснээр Антипенко хөвгүүдийнхээ амьдралд тохиолдох чухал үйл явдлуудыг орхигдуулдаггүй бөгөөд амралтын өдрүүдэд ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ  цагийг өнгөрөөдөг гэсэн байна.

2019 оны зун Григорий шүтэн бишрэгчид болоод сэтгүүлчдэд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан тухайгаа хэлж, гайхшруулав. Харин жүжигчний хэнтэй гэрлэсэн нь нууц хэвээр байгаа юм. Тэрээр амьдралаа олонд дэлгэхгүй байхыг илүүд үзжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд