No menu items!
HomeUncategorizedЦусны даралт бууруулах байгалийн арга замууд

Цусны даралт бууруулах байгалийн арга замууд

-

Цусны даралт ихсэх нь зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйл болдог. АНУ-ын гурван хүн тутмын нэг, дэлхий даяар 1 тэрбум хүн цусны даралт ихсэлттэй гэсэн тооцоо бий.

Цусны даралт ихсэлтийг хяналтгүй орхивол зүрх судасны өвчин, тархины цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс байнга хянаж байх нь чухал. Цусны даралтыг бууруулах байгалийн арга замуудын талаар хүргэж байна.

1.Алхах, тогтмол дасгал хийх

Дасгал бол цусны даралтыг бууруулах хамгийн сайн арга юм. Тогтмол дасгал хийснээр зүрх судасны эрүүл мэнд сайжраад зогсохгүй цусны эргэлт сайжирна. Долоо хоногт алхах, дасгал хийхэд 150 минут зарцуулах, эсвэл гүйх гэх мэт 75 минутын эрчимтэй дасгал хийх нь цусны даралтыг бууруулж, зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг.

Үүнээс илүү их  хугацаагаар дасгал хийх нь цусны даралтыг улам бүр бууруулдаг гэж National Walkers ‘Health Study мэдээлэв. Өдөрт 30 минут л алхах нь ихээхэн тустай.

2. Натрийн хэрэглээгээ бууруул

Дэлхийн нийт хүмүүсийн дунд давсны хэрэглээ өндөр байдаг. Ихэнх тохиолдолд энэ нь боловсруулсан болон бэлэн хоол хүнстэй холбоотой юм. Ихэнх судалгаагаар давсны өндөр хэрэглээг цусны даралт ихсэх, зүрхний өвчин, тархины цус харвалттай холбодог.  

Давсны хэрэглээ зүрх судсанд нөлөөлөх нь генетикийн ялгаатай холбоотой байж болох юм. Цусны даралт ихсэлттэй бол натрийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Боловсруулсан хүнснээс татгалзаж, хоол хүнсэндээ давсны хэрэглээгээ багасгаарай.

3. Согтууруулах ундаа багасгах

Согтууруулах ундаа нь цусны даралтыг нэмэгдүүлдэг. Дэлхийн хэмжээнд авч үзвэл даралт ихсэлттэй хүмүүсийн 16% нь архины хамааралтай байдаг аж.

4. Калигаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх

Кали бол чухал эрдэс бодис бөгөөд цусны даралтыг бууруулдаг аж.  Орчин үеийн хоолны дэглэм нь натрийн хэрэглээг нэмэгдүүлж, калийн хэрэглээг бууруулдаг болсон. Гэтэл хоол хүнсэнд кали ба натри хоорондын тэнцвэрийг барих хэрэгтэй. Тиймээс боловсруулсан хүнс бага хэрэглэх, бүхэл үрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхэд анхаарлаа хандуулаарай.

Кали ихээр агуулдаг хоол хүнс:

Хүнсний ногоо: ялангуяа, навчит ногоонууд, улаан лооль, төмс, амтат төмс

Амтат гуа, банана , авокадо, жүрж, чангаанз зэрэг жимс

Сүү, тараг зэрэг цагаан идээ

Туна загас, хулд загас

Самар , үр

Шош

5. Кофейны хэрэглээг багасгах

Кофеин цусны даралтын байнгын өсөлтөнд нөлөөлдөггүй ч түргэн хугацаанд нэмэгдэх шалтгаан болдог. Кофейн агуулсан кофе, цай уудаг хүмүүст зүрх судасны өвчин, тэр дундаа даралт ихсэлт нь уудаггүй хүмүүсээс бага байдаг аж.  

6. Стрессээ зохицуулж сурах

Стресс бол цусны даралт ихсэх гол хүчин зүйл юм. Архаг стресст орсон үед зүрхний цохилт хурдсаж, судас нарийсдаг байна. Стресст өртсөн үедээ согтууруулах ундаа уух, эрүүл мэндэд хортой хоол хүнс хэрэглэх зэргээр артерийн даралтанд сөргөөр нөлөөлж болзошгүй муу зуршлуудад автдаг. Стрессийг бууруулах нь цусны даралтыг бууруулахад тустай талаар хэд хэдэн судалгаа бий.

Тайвшруулах хөгжим сонс: Тайвшруулах хөгжим нь таны мэдрэлийн системийг тайвшруулахад тусална. Энэ нь цусны даралтын бусад эмчилгээнд үр дүнтэй нэмэлт хэрэгсэл болох нь батлагдсан.

Бага ажил: Хэт ачаалалтай ажиллах, ажлын стресстэй нөхцөл байдал нь даралт ихсэхтэй холбоотой байдаг.

7. Жингээ хасах

Жингээ хасах нь зүрхний эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлт авчирдаг. 2016 оны нэгэн судалгаагаар биеийн массын 5% -ийг хасахад цусны даралт мэдэгдэхүйц буурчээ. Жингээ хасахыг дасгалтай хослуулснаар үр нөлөө нь илүү байна. Жингээ хассанаар судас тэлэх, агших үйл явцыг сайжруулж, зүрхний зүүн ховдол руу цус шахахад хялбар болгодог.

8. Нэмэлт сахар, цэвэршүүлсэн нүүрс усыг хасах

Framingham-ийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаанд өдөрт нэг ширхэг хийжүүлсэн ундаа  уудаг эмэгтэйчүүдэд  цусны даралт нь согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүсээс өндөр түвшинтэй байжээ.  Мөн цэвэршүүлсэн нүүр ус нь таны цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Зарим судалгаагаар нүүрс ус багатай хоол хүнс нь цусны даралтыг бууруулахад тустай болохыг харуулсан.

9. Жимс жимсгэнэ идээрэй

Жимс нь зүрхэнд тустай ургамлын гаралтай нэгдлүүд болох полифенолоор баялаг байдаг. Полифенол нь цус харвалт, зүрхний өвчин, чихрийн шижингийн эрсдлийг бууруулж, цусны даралт, инсулины эсэргүүцэл, системийн үрэвслийг сайжруулдаг байна.

10. Бясалгал хийх, гүнзгий амьсгалах

Эдгээр нь “стресс бууруулах арга техник” –ийн дараа орж байна. Бясалгал, гүнзгий амьсгал аль аль нь парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлдэг. Энэ систем нь бие суларч, зүрхний цохилт удааширч, даралт буурах үед ажилладаг.

Энэ чиглэлээр нэлээд хэдэн судалгаа хийгдсэн. Бясалгал хийхээс гадна гүнзгий амьсгалын техник ч мөн нэлээд үр дүнтэй.

Эх сурвалж: medicalnewstoday

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд