No menu items!
HomeЭрүүл мэндҮений өвдөлтийг намдаах 10 алхам

Үений өвдөлтийг намдаах 10 алхам

-

Үений үрэвсэл, өвдөлтийг үүсгэдэг эмгэгийг “артрит” гэж нэрлэдэг. Энэ нь 100 өөр төрөл байдаг боловч хамгийн түгээмэл тохиолддог нь “остеоартрит” юм. Энэ тохиолдолд ясыг бүрхсэн мөгөөрсний давхарга элэгдэж, хөшиж өвддөг байна. Хэрэв та гэрийн нөхцөлд ч гэсэн өөртөө анхаарал тавихаар шийдсэн бол дараах 10 зүйлийг анхаараарай.

1. Та хоолны дэглэмээ өөрчлөөрэй

Үений өвдөлтийг намдаахын тулд хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, буурцагт ургамал, үр тариа зэрэг нь гэдэсний эрүүл мэндэд тустай байдаг. Харин боловсруулсан махнаас аль болох татгалзах хэрэгтэй. Эрүүл, байгалийн гаралтай хоол тэжээл нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ферментүүдээр хангаж, үе мөчний өвдөлтийг бууруулахад тусалдаг.

2. Биеийн жингээ хянах

Судалгаагаар фунт тус бүр өвдөгний үений хэсэгт 4 фунт даралт нэмдэг болохыг тогтоожээ. Ингэснээр үе мөчинд стресс үүсч, мөгөөрсийг амархан элэгдүүлдэг байна. Тохиромжтой жиндээ байх нь үе мөчинд ирэх ачааллыг бууруулж, хөшүүн байдал, өвдөлтийг намдаадаг.

3. Халуун, хүйтэн жин тавих

Өвдөж буй газартаа бүлээн жин тавьснаар хөшүүн байдал арилж, өвдөлт намддаг. Үүний зэрэгцээ температур нь мэдрэлийн хариу урвалыг бууруулж, өвдөлтийг багасгадаг ажээ. Та өвдөлттэй үе дээрээ тавих жинг эрдэнэ шиш, овьёос, эсвэл будаагаар хийж болно. Тэдгээрийг хөвөн даавуун уутанд хийж, хэдэн минутын турш ердийн зууханд халаагаарай. Хэрэв хүйтэн жин тавих хэрэгтэй бол хөргөгчинд хөргөнө. Жингээ 20 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

4. Массаж хийлгээрэй

2013 онд, үе мөчний өвчтэй хүмүүст массаж хийх нь хэр үр дүн үзүүлж байгаа талаар судалжээ. Оролцогчдын тал хувь нь хөнгөн даралтын массаж хийлгэсэн бол нөгөө нь дунд зэргийн даралттай иллэг хийлгэжээ. 4 долоо хоногийн дараа дунд зэргийн массаж хийлгэсэн хүмүүсийн үе мөчний өвдөлт багасгаж, чөлөөтэй хөдөлдөг болсон байна. Мөн массаж нь серотонины нийлэгжилтийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь сэтгэл санаанд ч эерэгээр нөлөөлдөг.

5. Омега-3 хэрэглээрэй

Сүүлийн үеийн  судалгаагаар омега-3 нь үе мөчинд сайнаар нөлөөлж, биеийн үрэвслийг бууруулж, дархлааны системийг сайжруулж байгааг тогтоожээ.

Омега-3 нь бие махбодид чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бодисын солилцоог нэмэгдүүлж, өөх шатаалтыг дэмжиж, жинг бууруулдаг байна. Үүний үр дүнд үе мөчинд ирэх даралт багасаж, өвдөлт  мэдэгдэхүйц намддаг ажээ.

Омега-3 нь самар, загасанд (туна загас, сардина, хулд загас гэх мэт) агуулагддаг бөгөөд эдгээр нь биеийн бусад үрэвслийг ч бууруулах тэжээлээр баялаг юм.

6. Бясалгал хийгээрэй

Бясалгал нь үе мөчний үрэвсэл гэх мэт архаг өвчтэй хүмүүсийн стрессийг бууруулахад сайн нөлөөтэй. Нэг судалгаагаар, үе мөчний өвчтэй хүмүүс бясалгал хийх үед өвдөлт нь буурч, хөшүүн байдал нь арилж байгааг тогтоожээ.

Бясалгал нь хүмүүсийг өвчнийг даван туулах чадварыг нэмэгдүүлж, идэвхтэй амьдралаа хадгалахад тусалдаг. Та өдөрт 10 минутын бясалгал хийгээрэй. Аажмаар цагаа уртасгаж болно.  

7. Д аминдэм уугаарай

2016 оны нэгэн судалгаагаар үе мөчний өвчтэй хүмүүст Д аминдэмийн хэмжээ бага байгааг тогтоожээ. Чухамдаа, Д аминдэмийн дутагдал нь уг өвчний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс  бид үүнийг хэрэглэж байх нь зүйтэй. Д аминдэмийг нарнаас эсвэл хоол тэжээлээр авч болно.

8. Нарнаас эрчим авах

Дээрх санаатай холбоотойгоор та нарнаас өөрт хэрэгтэй аминдэмийг авч болно. Хэрэв та үе мөчний өвчнөөр шаналж байгаа бол өдөр бүр хэдэн минутын турш наранд гарах хэрэгтэй.

9. Цагаан гаа хэрэглээрэй

Цагаан гаа нь үрэвсэл, үе мөчний өвчин үүсгэдэг бодисыг дарангуйлдаг гингерол агуулдаг. Түүний фитохимийн бодисууд нь үе мөчний үрэвслийг зогсооход хувь нэмэр оруулдаг байна. Шинэхэн эсвэл нунтагласан бай хамаагүй, та хүнсэндээ заавал хэрэглээрэй.

10. Та арника ашиглаж болно

Арника бол үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ургамал юм. Та үүнийг органик эсвэл ургамлын дэлгүүрээс гель эсвэл тос хэлбэрээр авч болно. Нэмэлтгүй, 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг заавал худалдаж аваарай, ингэснээр үр дүнгээ илүү сайн үзүүлнэ.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд