No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #6: Хагацлыг хэрхэн даван туулах вэ?

Зүрхээ Сонс #6: Хагацлыг хэрхэн даван туулах вэ?

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Энэ удаагийн дугаарт уй гашуу, хагацал нь бидний бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг, мөн хэрхэн эрүүлээр даван туулах талаар ярилцлаа.

Подкастыг бүрэн эхээр нь сонсох:

Хагацал бид бүхэнд тохиолддог ч гэсэн харилцан адилгүй даван туулдаг. Энэ нь тухайн хүний амьдрал, хүмүүжил, итгэл үнэмшлээс хамаардаг байж болох юм.

Маш олон төрлийн хагацал байдаг бөгөөд энэ нь бидний бие махбодь, оюун санаанд нөлөөлдөг. Тухайлбал, оюун санаанд нөлөөлж эхлэхэд танин мэдэхүйн хэвийн процесс алдагддаг. Харин бие махбодийн хувьд нойрны хэм алдагдаж, унтсан ч гэсэн ядарсаар байх, хоолны дуршил өөрчлөгдөх, эрч хүч буурах, толгой өвдөх, зүрхний хэм алдагдаж, даралт ихсэх, дархлаа сулрах зэрэг шинжүүд илэрдэг.

Эдгээр шинжүүд нь тухайн хүний бие махбодь, сэтгэл зүйн онцлогоос шалтгаалж ялгаатай байж болно. Хүн бүр өөр өөр учраас заримд их, бага бүр энд дурдагдаагүй шинжүүд ч илрэх нь бий.

Сэтгэл хөдлөлийн ялгаатай байдал

Сэтгэл хөдлөл нь хүүхэд, насанд хүрэгчдэд ялгаатай илэрнэ. Хүүхэд нас, сэтгэхүйн хувьд том хүнээс өөр байгаа. Хүүхдийн хувьд бодит байдлаас хийсвэр ертөнцрүү зугтахыг хичээдэг. Жишээлбэл, нас барсан хүн нь эргээд хүрээд ирэх байх, эсвэл өөр газарт амьдарч байгаа гэх мэт төсөөллүүдийг бий болгодог. Мөн сэтгэл хөдлөлөө бүрэн нээж чадахгүй учир тоглоомтойгоо харьцаж байгаа байдлаараа хагацлыг илэрхийлдэг. Хэн нэгнийгээ алдсан учир төсөөллийн найзыг хүртэл бий болгодог.

Түүнчлэн гэнэтийн сэтгэл хөдлөлийг их гаргана. Тухайлбал, орилж уйлах, эсвэл огт дуугарахгүй болчихдог. Мөн хүнээс хайр халамж нэхээд, танихгүй хүнийг хүртэл тэвэрч авч, ойр дотно болох гэдэг байна.

Хагацлын үе шат

Эрдэмтэд хагацал нь хүний сэтгэл зүйд таван үе шатыг дамжиж явагддаг болохыг тогтоосон байна.

1.Үгүйсгэл. “Үгүй байлгүйдээ үхээгүй байх, салаагүй, буцаад ирнэ” гэх мэтээр бодит байдалтай эвлэрч чадахгүй үгүйсгэж байдаг. 

2. Уур уцаартай болох. “Яагаад орхиод явчхав, яагаад салж байгаа юм” гэх мэтээр нөгөө хүн, эсвэл өөртөө, нөхцөл байдалд маш ихээр уурлаж эхэлдэг. Зарим хүмүүсийн хувьд хорвоо ертөнцөд итгэх итгэл нь хүртэл өөрчлөгдөх зүйл ажиглагддаг.

3. Эргэцүүлэх. “Үнэхээр нас барчихсан юм байхдаа, салаад явчхаж байгаа юм болов уу” гэж эргэлздэг.

4. Сэтгэл гутрал. Маш их гунигтай болж, өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Энэ үе хэдий хугацаагаар ч үргэлжилж магадгүй. Гэхдээ бид сэтгэл гутрал, хагацал хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Энэ тохиолдолд бол хагацлаас үүдэж, сэтгэл гутралд орж, түүнийг даван туулах тухайд ярьж байгаа юм.

5. Хүлээн зөвшөөрөх. Энэ үед эхний гурван үеийн сэтгэл хөдлөл намжсан байдаг. Магадгүй сэтгэл гутрал үргэлжилж байх талтай.

Гэхдээ дээрх шинжүүд нь бүгд  илрэх албагүй. Тухайн хүний нас, сэтгэхүй, амьдралын туршлагаас шалтгаалаад хамгийн багадаа хоёр, түүнээс дээш шинж илэрдэг гэж судлаачид үздэг. Энэ нь шулуун замаар, яг энэ дарааллаар явагддаг зүйл бас биш. Хүн хүний онцлогоос шалтгаалдаг юм шүү.

Хагацал гэдэг бол хүний амьдралд маш хүндээр тусах зүйл. Гэхдээ энэ хагацлын үед илэрч байгаа шинж, хариу үйлдлүүд хэвийн, байдаг л зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Байж болшгүй, гаж зүйл биш юм шүү.

Эрэгтэйчүүдийн хувьд хагацлаас шалтгаалсан сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд маш хүнд байдаг. Хагацлыг даван туулж байгаа бол таны нас, хүйс, боловсрол, нөхцөл байдал үүнд хамаарахгүй. Энэ бол оюун санаа, тархины үзүүлж байгаа хэвийн хариу үйлдэл юм.

Хагацлыг даван туулж байгаа хугацааг дунджаар 6 сар ба түүнээ дээш байдаг гэж судлаачид тогтоосон байна. Гэхдээ хүн бүр өөр өөр хугацаатайгаар хагацлыг даван туулдаг. Мэдээж бидний хэвийн амьдралд огцом өөрчлөлт гарч байгаа. Тэгэхээр тэр хугацааг бид эрүүлээр даван туулахын тулд одоо цаг дээрээ төвлөрөх хэрэгтэй.

Хагацлыг эрүүлээр даван туулах

Бид нар, түүнгүйгээр яаж амьдарна даа гээд ирээдүй цаг руугаа оччихоод байдаг. Тэгэхээр одоо цаг дээрээ төвлөрч бие махбодь, сэтгэл зүйгээ өргөх хэрэгтэй. Хамгийн энгийндээ амьсгалын дасгал хийж болно.

Өөрийгөө хайрлаж, хийх дуртай зүйлдээ цаг гаргаж, одоо цаг дээр амьдрах хэрэгтэй.

Бүх өдөр сайн, бүх өдөр муу байна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр үүнийг тэнцвэржүүлж байх хэрэгтэй. Аль нэгийг нь давуулан, хэтрүүлэх хэрэггүй. Мөн бид бусдын дэмжлэгтэйгээр, хамтын хүчээр, эрүүлээр энэ процессийг даван туулах боломжтой юм шүү.

Гэхдээ эрүүлээр даван туулж байгаа процессийг удаашруулдаг хүчин зүйлүүд байдаг. Үүнийг гадаад болон дотоод гэж хоёр ангилна. Дотоод хүчин зүйл нь хувь хүнээс шалтгаалдаг бөгөөд үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй байх нь процессийг удаашруулдаг. Мөн энэ үед хүмүүс сөрөг зан үйлүүдийг хийх гээд байдаг талтай. Жишээлбэл, архи уух, мансууруулах бодис хэрэглэх гэх мэт зүйлсийг хагацлаа мэдрэхгүйн тулд орлуулж байдаг.

Гадаад хүчин зүйлд нь, тухайн хагацлыг мэдэрч байгаа хүнийг нийгмийн зүгээс буруутгах, шүүмжлэх зэрэг орно. Мөн соёлын ялгаанаас болоод удааширдаг. Жишээлбэл, гадаадад байгаа монгол хүмүүс өөрсдийн зан үйлийг гүйцэтгэх боломжгүй байх зэрэг нь үүнд нөлөөлж болно.

Эх сурвалж: “3үрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд