No menu items!
HomeХүмүүс'Пэнтхаус' цувралын жүжигчин тэжээвэр амьтнаа хаясандаа уучлалт гуйжээ

‘Пэнтхаус’ цувралын жүжигчин тэжээвэр амьтнаа хаясандаа уучлалт гуйжээ

-

“Пэнтхаус: Амьдралын дайн” цуврал киноны жүжигчин Park Eun-seok тэжээвэр нохойгоо хаясан хэмээн ихээхэн шүүмжлэл хүлээж, уучлалт гуйжээ. “Амьтныг хариуцаж чадаагүй нь миний буруу. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдлээ эргэцүүлэн бодож байна. Ямар нэгэн шалтаг хэлэхийг ч хүсэхгүй байна. Би энэ боломжийг ашиглан ирээдүйд илүү сайн өөрийнхөө хувилбарыг харуулах болно. Миний танилууд амьтдыг асран хамагаалалтдаа авсан” гэж 36 настай жүжигчин залуу инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Жүжигчин  болон түүний агентлагийн зүгээс анхандаа уг шүүмжлэлийг няцааж,  “жүжигчин өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гэрийн тэжээвэр амьтдад анхаарал тавьж чадахгүйд хүрч, хамаатан садан, танилууддаа даатгасан. Үүний төлөө уучлалт гуйж байна. Гэхдээ цуурхал тарааж, жүжигчнийг гүтгэж байгаа хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авах болно” хэмээж байв.

Тэрбээр MBC-ийн “Би ганцаараа амьдардаг” реалити шоунд гэрийн тэжээвэр амьтадтайгаа оролцож, амьтанд хайртай гэж олны анхаарлыг татаж байв. Гэвч Сөүлийн урлагийн сургуульд хамт суралцаж байсан найз нь түүнийг өмнө нь гэрийн тэжээвэр амьтдаа хаяж байсан талаар мэдээллэж, “Тэрбээр саяханы нэгэн телевизийн шоунд хоёр муур, нэг нохойтой оролцсон. Түүнийг би дахин амьтанд хайртай нэгэн болж жүжиглэхгүй байх гэж найдаж байна” гэжээ.

Үзэгчид мөн түүнийг үнэхээр амьтанд хайртай эсэх талаар эргэлзэж, сошиал дахь хуучин зургуудаас олдсон гэрийн тэжээвэр амьтад өнөө үед харагдахаа больсныг анзаарчээ.

Жүжигчин анх 2012 онд “Дээвэр дээрх муурнууд” цувралд тоглож гараагаа эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд SBS-ийн “Пэнтхаус” цувралд биеийн тамирын багш Гу Хо Дун, баян залуу Логан И нарын давхар дүрийг бүтээсэн билээ.

 Эх сурвалж: koreatimes

 

 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд