No menu items!
HomeЭрүүл мэндТаны уушгинд асуудал үүссэнийг илтгэх 5 шинж тэмдэг

Таны уушгинд асуудал үүссэнийг илтгэх 5 шинж тэмдэг

-

Цэвэр агаараар амьсгална гэдэг бэрхшээлтэй болсон энэ үед уушгины эрүүл мэнддээ анхаарах нь нэн чухал юм. Биед илэрч буй ямар нэгэн шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулж байгаарай. 

1. Нуруу, мөрний өвдөлт

Хэдийгээр энэ нь ховор тохиолддог шинж тэмдгүүдийн тоонд багтдаг ч нуруу, мөр, тэр ч байтугай цээжний өвдөлт нь уушгины хорт хавдрын эхэн үеийг илтгэдэг байна. Хэрэв эхний үе шатанд илрүүлбэл эмчлэх боломжтой байдаг. Энэ өвдөлт нь нурууны ердийн өвдөлтөөс илүү хүчтэй бөгөөд удаан үргэлжилдэг, эсвэл байнга тохиолддог бол эмчид хандах нь зүйтэй болов уу.

2. Ханиалга

Ханиалга нь нийтлэг тохиолддог шинж тэмдэг ч гэлээ түүний төрлийг ялгах нь чухал юм. Цочмог ханиалга нь уушгины хорт хавдрын шинж тэмдэг байж болох бөгөөд ялангуяа цусаар ханиалгах зэрэг бусад шинж тэмдгүүдтэй хавсарч байвал эмчид хандаарай.

3. Амьсгал давчдах

Амьсгал давчдах нь ихэвчлэн астма, харшил гэх мэт зүрх болон уушгины эмгэгээс болдог.  Хэрэв танд ийм зүйл тохиолдож байвал орчноо өөрчилж, хотоос хэсэг хугацаанд гарах эсвэл илүү үр дүнтэй дасгал хийхийг хичээгээрэй.  Хэрэв байнга амьсгал давчдах юм бол эмчид хандаарай.

4. Нүд болон арьс шарлах 

Энэ нь уушгины хорт хавдрын улмаас үүссэн элэгний асуудлыг илтгэх тод илрэл юм. Шарлалт нь таны арьсыг шар өнгөтэй болгодог өвчин юм. Энэ нь таны нүдний цагаан хэсэгт нөлөөлж, цайвар шар, цочмог өвчний үед хар шар өнгөтэй болгож өөрчилнө.

5. Эрч хүч дутагдах

Хүн бүр үе үе ядардаг, энэ бол хэвийн үзэгдэл. Сайн унтаж амрахгүй байх, стресстэх нь таны ядрах шалтгаан байж болох юм. Гэвч сайн унтаж, өөрийгөө арчлах тусам ядраад байвал эмчид хандаж, оношлуулаарай. 

Юуг анхаарах вэ?

Тамхинаас гарч, хоолны дэглэмээ тохируулах нь эрүүл уушгитай байх эхний алхам юм. Хэрэв та архаг хууч өвчтэй бол антиоксидантаар баялаг хүнс хэрэглээрэй.  

Дасгал хөдөлгөөн хийж уушгиа эрүүл байлгаарай. Өдөр тутмын дэглэмээ өөрчлөхөөсөө өмнө эмчтэйгээ холбоо барих хэрэгтэй. Тухайлбал,  астматай хүмүүс огцом хөдөлгөөн хийж болохгүй гэдгийг санаарай. 

Астма өвчний шалтгаан нь хараахан тогтоогдоогүй байгаа ч тоосны хачиг, нян нь цусны урсгалд орох үед энэ нь улам дордуулдаг байна. Тиймээс амьдарч буй орчноо сайжруулж, хурц үнэртэн, аэрозолиос зайлсхийхийг хичээ.

Эх сурвалж: Brightside 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд