No menu items!
HomeГоо сайханНүүр будалт хийхдээ анхаарах хэрэгтэй 10 зүйл

Нүүр будалт хийхдээ анхаарах хэрэгтэй 10 зүйл

-

Нүүр будалт нь бидний онцлог шинж чанаруудыг гаргаж, төгс бус байдлаа нуухад тусалдаг. Ийм учраас нүүрээ хэрхэн зөв будах, мөн арьс арчилгаандаа юуг анхаарах талаар мэдэх нь чухал юм.

1. Нүүр будалт хийхээс өмнө арьсаа бэлдэх

Сайхан будалт нь арьсаа тайвшруулахаас эхэлнэ. Нэгдүгээрт, та өмнөх будгийн үлдэгдлийг арилгах, нүх сүвийг нь цэвэрлэхийн тулд арьсаа цэвэрлэж, чийгшүүлэх хэрэгтэй.

2. Гэрэл

Нүднийхээ доорх хар хүрээг нуухын тулд бид цайвар өнгөтэй гэрэл ашигладаг.  Гэхдээ энэ нь эсрэгээрээ хар толбыг улам гүн харагдуулдаг. Харласан зовхийг нуух зөв арга зам бол нүүрний суурийг жигд тавих явдал юм. Дараа нь арьстайгаа ижил өнгөтэй өө дарагч түрхээрэй.

3. Суурь түрхэхдээ багс хэрэглэх

Хүмүүс суурь тавихдаа ихэвчлэн гараараа түрхдэг. Энэ нь эрүүл ахуйн хувьд тийм ч тохиромжтой биш юм. Харин оронд нь багс сонгох нь таны хэрэглэж буй бүтээгдэхүүнийг жигд тараахад тусална.

4. Матт будаг

Энэ нь таны Т бүс (дух, хамар, эрүү) -ийг  тодотгож өгөхгүй байх талтай. Мөн зохих ёсоор нь түрхэхгүй бол таны арьсны өнгөний гэрэл буурч, арьсан дээрх үрчлээ тодрох болно.

Эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн тослог арьсанд хэрэглэхийг зөвлөдөг тул өөрт таарах эсэхийг мэргэжлийн хүнээс асуугаарай.

5. Хэт их саа ашиглах

Энэ нь гоёмсог харагдуулдаг ч гэлээ зөвхөн шаардлагатай үед л хэрэглэж байгаарай. Гялалзсан суурь, сүүдэр нь бидний арьсны бүтцийг тодотгож өгдөг тул үрчлээтэй болон хар хүрээ бүхий газруудад хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

6. Сүүдрээ хэтрүүлэх

Энэ нь таныг натурал биш харагдуулдаг. Нүүр будалтын мэргэжилтнүүд өөрийн нүүрний хэлбэрт тохируулж, будахыг зөвлөж байна. Хичнээн хэмжээний нунтаг сүүдэр хэрэглэж байгаагаа сайтар хянах хэрэгтэй.  

7. Доод сормуусыг хэт их будах

Сормуусны будаг бол бидний нүдийг тодруулж, том харагдуулдаг давуу талтай. Гэхдээ үрчлээг илүү тод харагдуулж болзошгүй тул доод сормуусандаа будаг түрхэхдээ болгоомжтой байх хэрэгтэй .

8. Хөмсөг

Хөмсөг бол нүүрний  хэлбэрийг тодотгогч чухал зүйл гэж үздэг. Бидний төрх сайхан харагдах эсэх нь хөмсөгний будалттай холбоотой. Хөмсгийг өөрийн нүүрний хэлбэрт тохируулан зурах нь чухал байдаг. Хүн бүрийн нүүр, ялангуяа хөмсөгний хэлбэр өөр тул тохирсон будалт хийгээрэй.  

Хөмсгийг будахдаа эхлээд самнах хэрэгтэй. Дараа нь зориулалтын гель түрхээд  өөрийн хөмсөгний хэлбэрийг тодотгож болно.

9. Нүдний контураа хэт зузаан түрхэх

Контур зурах нь будалтын хамгийн чухал хэсгийн нэг. Та нямбай байж, гараа хөдөлгөхгүй байх хэрэгтэй. Хамгийн нийтлэг алдаануудын нэг бол  контурыг хэт өргөн, зузаан түрхдэгт байгаа юм. Үүнээс болоод нүд жижиг харагддаг байна.

10. Уруулын будаг

Бидний гаргадаг нийтлэг алдаа бол арьсны өнгөндөө тохирохгүй уруулын будаг сонгодогт байгаа юм. Жишээлбэл, бид цайвар арьстай хэрнээ хүрэн будаг сонгох нь тийм ч сайхан харагдахгүй. Арьс, нүдний өнгө, уруулын зузааныг үргэлж бодолцон будгаа сонгоорой.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд