No menu items!
HomeХүмүүсИнээд бэлэглэгч Ааяа

Инээд бэлэглэгч Ааяа

-

Олноо Ааяа хэмээн нэрлэгдсэн МУГЖ Ш.Алтанцэцэгийг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

Бид түүний гол болон туслах дүр бүтээсэн “Сарны гөлөг”, “Хүүгүй ломбард”, “Учрал”, “3 найз: Яасан байх нь вэ?”, “Би ээж болмоор байна”, “Өнөр бүл, өнөө цагт”, “Одод болохын хүслэн”, “Туршилтын хосууд”, “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлүүдийг мэднэ.

Тайз дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээр үзэгчдэд инээд хөөр бэлэглэж яваа тэрбээр драмын театрын нэгэн үеийн уран дүрийн эзэн.

  Тэрбээр “Говийн зэрэглээ” киноны Арслангийн дүрээр бидний сайн мэдэх Г.Доржсамбуу багшдаа хөтлөгдөн урлагийн замд хөл тавьсан, Багшийн дээдийн Кино драмын ангиасаа төрсөн тав дахь Гавьяат билээ. 1985 онд сургуулиа төгсөж, 30 гаруй жил урлагт зүтгэж байна.

Сургуулиа төгсөөд Монголын хүүхэд залуучуудын театрт ажиллаж, драмын болон хөгжимт жүжигт олон сайхан дүрүүдийг бүтээснээс гадна олон олон авьяаслаг залуучуудыг урлагт хөтөлсөн багш. Тус театрт тоглогддог байсан “Элдэв зураг” хэмээх хошин хөтөлбөр түүнийг хошин урлаг руу хөтөлсөн. Уг тоглолтонд анх удаа тоглохдоо дөрөвхөн өгүүлбэр хэлсэн нь үзэгчдийг инээдээр хөглөсөн аж. Үүнээс хойш олон хүмүүст инээд бэлэглэж яваа бөгөөд “Азтай бадарчин” хошин урлагийн их наадмын шагналтан билээ.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Инээд гэдэг нь өөрөө хэзээ ч ифиляацид ордоггүй капитал зүйл. Тэр утгаараа буянтай сайхан ажил байдаг. Би өөрийнхөө жүжигчин мэргэжлийг мэс заслын эмчийн хэмжээнд бодож явдаг. Учир нь хүний зүрх, тархи хоёрыг булингатахаар цэвэрлэдэг, сэтгэл санаа, сэтгэл зүйг эмчилдэг хүмүүс нь театрт байдаг” хэмээжээ.

“Х Түц” продакшнд олон жил харьяалагдаж байсан түүнийг нэгэн үе урлагаас хөндийрсөн гэж байсан ч энэ хугацаанд эх орноороо тойрон аялаж, уран бүтээлээ хийсээр байсан.

“Маск”-ийн Ц.Ганзориг, залуу жүжигчин н.Пүрэвжаргал, н.Золжаргал, н.Нямдаваа нартай хамтран 300-аад сумаар хоёр удаа аялан тоглож, хүүхдүүдэд аав ээж, эх орон, газар шороогоо хайрлах сэтгэлтэй болгох, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн уран бүтээл толилуулахыг зорьсон.

Мөн тэрбээр буддын шашны философи сонирхон судалдаг бөгөөд хүмүүст тайвшрал, тайтгарал, ухаарал өгөхийг зорин “Бурхан багшийн сургаал”, “Ухаарал, гэгээрэл, бясалгал”, “Бодь мөрийн зэрэг” судраар  CD гаргасан. 

 2012 оноос “Мөрөөдлийн театр”-т ажиллаж, анх “Амьдрал өөрөө бэлэг” тоглолтонд уригдан тоглосон. Владимир Ирмижановийн “Валинтины захидал” зохиолоос сэдэвлэсэн тус жүжгийн нэрийг Ааяа өгчээ.

Тэрбээр 2015 онд МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан.

Хувийн амьдрал

Түүний хань СУИС-д багшилдаг. Үзэчид “Хэцүү анги” киноны Тэнүүний аавын дүрд тоглодгоор нь танина. Хүү нь эдийн засагч, охин нь сэтгүүлч мэргэжилтэй

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд