No menu items!
HomeОнцлохХодоод хоосон үед ибупрофен уувал биед юу тохиолдох вэ?

Ходоод хоосон үед ибупрофен уувал биед юу тохиолдох вэ?

-

Ибупрофен нь толгой, булчингийн өвдөлт бууруулах, үрэвсэл намдаах, халуун буулгах үед эмч нарын зөвлөдөг туршилтаар батлагдсан гол эмүүдийн нэг. Гэвч ямарваа нэг эм тухайн хүний биеийн онцлогоос хамааран эрсдэл, гаж нөлөө үзүүлдэг.

Энэхүү эм нь COX ферментийн үйл ажиллагааг зогсоож, простагландиныг бие махбодид үр дүнтэй хадгалах замаар үрэвсэл, өвдөлтийг бууруулдаг ажээ. COX ферментүүд нь өвчний шинж тэмдгийг арилгах төдийгүй ходоодны салст бүрхэвчийг хамгаалахад тусалдаг байна. Харин ибупрофен гэх мэт эмүүд COX-ийн ферментийг зогсоох үед ходоод илүү эмзэг болдог. Ибупрофен эмийг өлөн байхдаа уувал гэдэс дүүрэх, ходоод өвдөх, цаашлаад ходоодны шарх үүсгэх эрсдэл дагуулдаг ажээ. Гэхдээ гаж нөлөө нь тухайн хүний биеийн онцлог болон эрүүл мэндийн байдлаас ихээхэн хамаардаг гэдгийг санах хэрэгтэй.

Ихэнх хүмүүс ибупрофенийг өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг бөгөөд эм уухаас өмнө хоол идэх нь эмийн шингэх явцыг удаашруулдаг. Нэг судалгаагаар Ибупрофен гэх мэт эм уухаас өмнө нь хоол идэх нь нарийн гэдсэнд илүү их гэмтэл авчирдаг болохыг тогтоосон байдаг (Journal of Pharmacy and Pharmacology).

Хэрэв танд ходоодны шарх үүсэх эрсдэлтэй, ходоод тань өвддөг бол эхлээд PPI хэмээх эмийг уухыг зөвлөж байна. Харин эрсдэл багатай хүмүүсийн хувьд ходоодны илүүдэл хүчил нь магнийг түргэн  шингээдэг учир өвчин намдах нь амархан байдаг ажээ.

Эх сурвалж: healthdigest

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд