No menu items!
HomeОнцлохХүүхдийг тайвшруулж, таагүй байдлыг арилгахад туслах массажны 7 цэг

Хүүхдийг тайвшруулж, таагүй байдлыг арилгахад туслах массажны 7 цэг

-

Бяцхан хүүхэд тань уйлагнаад нэг л тавгүй байна уу? Нярай хүүхэд гэдэг томчууд шиг яг юу нь хаанаа өвдөж байгааг илэрхийлж чадахгүй. Иймд хүүхдээ таагүй үед нь дараах массажыг өдөр тутам хийж өгч байгаарай.

1. Шүдлэх

Хэрэв таны хүүхдийн шүд дөнгөж цухуйж, түүнийгээ хавирч байгаа бол өвдөлтийг намдаахын тулд хөлийн хурууны үзүүрт нь зөөлөн иллэг хий. Дээд ба доод эрүүний шүдтэй холбоотой цэгүүд нь хөлийн хурууны доор байрладаг.

2. Хамар битүүрэх

Хүүхдийн хөлийн хуруунуудад массаж хийснээр хамраараа агаар амьсгалахад нь тусална.  Хамартай холбоотой гол цэг нь тэдний хөлийн эрхий хурууны үзүүр дээр байрладаг. Энэ цэгт зөөлөн массаж хийгээрэй.

3. Цээжний өвдөлт

Хэрэв таны хүүхэд цээжний бөглөрөлтэй байгаа бол хөлийн эхний 3 хурууных доор байрлах хэсэгт зөөлөн иллэг хий. Ингэхдээ хоёр хөлийг нэг нэгээр нь ээлжлэн зүүнээс баруун тийш чиглэсэн маягаар барина. Үүнээс гадна хуруугаараа хөлийн тавхайн доороос дээш чиглэлээр дарж өгч болно.

4. Гэдэс хямрах

Хүүхдийнхээ хөлний тавхайн дунд хэсэгт иллэг хийснээр гэдэсний хямралыг нь шийдэж болно. Тэдний хөлний тавхайн төвд хөнгөн иллэг хийх нь ходоодны өвдөлтийг  ч гэсэн намдаах эерэг арга юм.

5. Хоол боловсруулах асуудлыг шийдэх

Хөлийн зөөлөн массаж нь таны хүүхдийн хоол боловсруулах эрхтний асуудлыг шийдвэрлэхэд тусална. Хөлийн эрхий хуруунаас, 4 хуруу дор байрлах цэг дээр хөнгөн даралтыг үзүүлснээр гэдэс, ходоод өвдөх, дотор муухайрах зэрэг өвчин намдана.

6. Хий хөөх

Хүүхдийнхээ хөлийг массажлаж биед хуримтлагдсан хийг нь гадагшлуулаарай. Зурагт үзүүлсэн хэсгийг массажлах нь дотор муухайрахыг намдааж, гэдэсний хийг арилгана.

7. Өтгөн хаталт

Хөлийн массаж нь өтгөн хаталтыг арилгадаг гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийн хэвлийгээр нь өвдвөл өсгийг нь бага зэрэг илээрэй. Хөлийн энэ хэсэг нь гэдэстэй холбоотой бөгөөд өтгөн хаталттай холбоотой асуудлыг шийдэж чадна.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд