No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнЙогоор хичээллэхийн ашиг тус

Йогоор хичээллэхийн ашиг тус

-

“южи”  гэдэг гэх санскрит хэлнээс гаралтай йог нь оюун санаа, бие махбодийг нэгтгэдэг эртний дадал юм. Үүнд амьсгалын дасгал, бясалгал, тайвшрал, сэтгэлийн хямралыг багасгахад чиглэсэн дасгалууд багтдаг. Йогоор хичээллэх нь сэтгэцийн болон бие бялдрын эрүүл мэндэд олон талын ач тустай. Яг ямар ашиг тустай болохыг шинжлэх ухааны үндслэлтэйгээр тайлбарлавал:   

Стресс  бууруулна

Йог нь стрессийн анхдагч даавар болох кортизолын ялгарлыг бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Сэтгэл хямралд өртсөн 24 эмэгтэйг судалгаанд хамруулахад йог стресст хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Гурван сарын турш йогоор хичээллэсэн эмэгтэйчүүдэд кортизолын хэмжээ мэдэгдэхүйцээр багасчээ. Тэдэнд стресс, сэтгэлийн түгшүүр, ядаргаа, сэтгэлийн хямралын түвшин бага байсан.  

Сэтгэлийн түгшүүр багасна

Олон хүмүүс сэтгэлийн түгшүүрийг даван туулахын тулд йогоор хичээллэж эхэлдэг байна. Йог нь сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг болохыг харуулсан хэд хэдэн судалгаа бий. Гэмтлээс үүссэн стрессийн түвшин өндөр 64 эмэгтэйг судалгаанд хамруулахад йогоор хичээллэснээр ослын дараах айдас, түгшүүр буурсан байна. Йог хийснээр сэтгэл илүү амар амгалан болно.

Үрэвслийг бууруулна

Зарим судалгаагаар йогоор хичээллэх нь үрэвслийг бууруулдаг болохыг баталсан. Архаг үрэвсэл нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Нэгэн судалгаагаар 218 оролцогчийг йогоор тогтмол хичээллэдэг болон хичээллэдэггүй гэсэн хоёр бүлэгт хуваажээ. Судалгааны үр дүнд йогоор хичээллэж байсан хүмүүсийн үрэвслийн маркерийн түвшин харьцангуй бага гарсан байна.

Зүрхний эрүүл мэндийг сайжруулна

Судалгаагаар йог нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулдаг болохыг тогтоосон. Нэгэн судалгаагаар таван жилийн турш йогоор хичээллэсэн 40-өөс дээш насны хүмүүс цусны даралт, импульсийн хэмжээ бага болохыг тогтоожээ. Цусны даралт ихсэлт нь зүрхний шигдээс, тархины цус харвалт гэх мэт зүрхний өвчний хамгийн том шалтгаан болдог. Цусны даралт буурах нь эдгээр эрсдэлийг бууруулахад тусална.  

Амьдралын чанарыг сайжруулдаг

 Йог нь олон хүний ​​амьдралын чанарыг сайжруулах нэмэлт эмчилгээ болж байна. Йогоор хичээллэснээр амьдралын чанар, сэтгэл санаа, ядаргаа бусад бүлгүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц сайжирдаг. Мөн хорт хавдартай тэмцэж буй хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар хийгдсэн хэд хэдэн судалгаа бий. Нэг судалгаагаар хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд химийн эмчилгээ хийлгэх үед дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн бөгөөд йогоор хичээллэснээр эдгээр шинж тэмдгүүд буурсан болохыг тогтоожээ. Мөн найман долоо хоногийн йогийн хөтөлбөр нь хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж байгааг судлав. Судалгааны үр дүнд эрч хүч, хүлээн авах, тайвшрах чадвар сайжирсан тул өвдөлт, ядаргаа багассан гэсэн дүгнэлт гарчээ.  

Сэтгэлийн хямралтай тэмцэх

Зарим судалгаагаар йог нь сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй бөгөөд сэтгэлийн хямралын шинж тэмдгийг бууруулахад тусалдаг болохыг тогтоосон. Энэ нь сэтгэлийн хямралтай холбоотой нейротрансмиттер болох серотонины түвшинд нөлөөлдөг стрессийн дааврын түвшинг бууруулдагтай холбоотой.

Архаг өвдөлтийг бууруулна

 Архаг өвдөлт бол олон сая хүнд тохиолддог бөгөөд гэмтэл бэртэл, үе мөчний үрэвсэл зэрэг янз бүрийн шалтгаантай байдаг. Йогоор хичээллэх нь олон төрлийн архаг өвдөлтийг бууруулахад тустай болохыг нотолсон судалгааны ажлууд нэмэгдсээр байна. Нэг судалгаагаар йог нь өвдөгний үений остеоартрит өвчтэй хүмүүсийн өвдөлтийг бууруулж, үйл ажиллагааг нь сайжруулахад тусалдаг болохыг тогтоосон.

Нойрны чанарыг сайжруулна

Нойргүйдэл нь таргалалт, сэтгэлийн хямрал, стресс зэрэг бусад эмгэгүүдтэй холбоотой. Өдөр бүр йогоор хичээллэвэл нойрны чанар сайжирна. 2005 оны 69 ахмадуудыг хамруулсан судагаагаар йогоор хичээллэдэг хүмүүс хурдан унтдаг төдийгүй чанартай нойроо авч чаддаг гэжээ. Энэ нь  нойр, сэрүүн байдлыг зохицуулдаг мелатонин хэмээх гормоны ялгаралтыг нэмэгдүүлдэг. 

Уян хатан байдал, тэнцвэрийг сайжруулна

Олон хүмүүс уян хатан байдал, тэнцвэрийг сайжруулахын тулд фитнесстэй йогийг хослуулдаг.  Нэг жил йогоор хичээллэхэд уян хатан чанар, тэнцвэрт байдал бараг дөрөв дахин нэмэгддэг аж. 2013 оны судалгаагаар йогоор хичээллэх нь ахмад настнуудын тэнцвэрт байдал, хөдөлгөөнийг сайжруулахад ихээхэн чухал нөлөөтэй болохыг тогтоожээ. Өдөр бүр 15-30 минут зарцуулах нь уян хатан байдал, тэнцвэрийг нэмэгдүүлэх хамгийн сайн арга юм.

Мигрень өвчнийг намдаана

Мигрень бол байнга давтагддаг толгойн өвчин бөгөөд 7 Америк хүн тутмын ​​1-т тохиолддог гэсэн судалгаа бий. Йог нь мигрений давтамжийг бууруулахад туслах нэмэлт эмчилгээ юм. Мигрень өвчтэй 72 өвчтөнийг гурван сарын турш йогийн эмчилгээнд хамруулснаар толгой өвдөх давтамж буурсан байна. Судлаачдын үзэж байгаагаар йогоор хичээллэх нь вагус мэдрэлийг идэвхжүүлж, мигрень өвчнийг намдаахад нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Healthline

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд