No menu items!
HomeОнцлохХэрхэн сайн сайхан амьдралынхаа эзэн байх вэ

Хэрхэн сайн сайхан амьдралынхаа эзэн байх вэ

-

Шинэ шинэ зүйлс өдөр ирэх тусам бидний амьдралд нэвтэрч буй энэ цаг үед дан ганц сайн байх нь хангалтгүй. Харин бид бүгдэд оюун санаа, бие бялдраа эрүүл байлгах боломж бий.

Өнгөрсөн жил хүн бүхний хувьд стресстсэн жил байсан нь ойлгомжтой. Бид бүгд өөр өөрсдийн өвөрмөц сорилт бэрхшээлтэй тулгардаг бөгөөд стрессийг бүгд өөр өөрөөр хүлээж авдаг. Гэхдээ хүн бүр ямар нэгэн байдлаар стресс тайлах менежментэд суралцаж, эрүүл мэндээ хамгаалах нь зүйтэй юм.

Ажлын байран дахь сайн сайхан байдал бол үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарласан хүний шинж. Гэхдээ үүнээс ч илүү чухал үүрэг бол амьдралын сайн сайхан байдал, амьдралынхаа ноён нуруу байх явдал юм! Амьдралынхаа эзэн байхын тулд хүн бүр ижил манлайллын үүргийг гүйцэтгэх хэрэгтэй.

Тэгэхээр сайн сайхан гэж юу вэ?

Энэ бол бие махбод, оюун санаа эрүүл байлгах, зорилго, санхүүгийн байдалдаа анхаарлаа төвлөрүүлж, цогц байдлаар хандахыг хэлнэ. Үнэн хэрэгтээ бид өөрсдийгөө халамжлахын тулд юу хийх ёстойгоо мэддэг боловч ихэнхдээ үүнийг хийдэггүй. Үүний гол шалтгаан нь бидэнд стратеги байдаггүйтэй холбоотой.

Бидний хандлага ч өөрсөддөө анхаарахаас илүү бусад бүх зүйлийг хариуцахад чиглэгдэж байна. Үүний улмаас өдөр тутмын стресс нь архаг стресс болж хувиран, ядарч сульдахад хүргэдэг. Тиймээс өөрийнхөө сайн сайхан байдлыг тэтгэж, тордох хэрэгтэй.  Үүний тулд зориуд, зорилготой системийг бий болгох нь чухал. Танд туслах 6 зөвлөмжийг дор дурьдлаа.

Тэргүүлэх зорилгоо тодорхойл

Хамгийн түрүүнд ухамсарлах ёстой зүйл бол таны сайн сайхан байдал танаас эхэлнэ, өөр хэнээс ч биш. Бусад хүмүүс танд анхаарал халамж тавьна гэж хүлээх хэрэггүй.

Аливаа удирдах албан тушаалтан өөрийн хэлтэс, байгууллагынхаа үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлдог шиг та ч гэсэн эн тэргүүнд тавих зүйлээ заавал тодорхойлох шаардлагатай.  Та өөрөө тэргүүлэх ач холбогдол бүхий жагсаалтынхаа хамгийн дээд талд байх ёстой. Сайн сайхан байдал нь хүн бүрт өөр өөр зүйл болохыг ойлгож, өөрийнхийгөө тодорхойлоорой.  

Таны амьдралд юу хамгийн чухал вэ? Та юун дээр ажиллахыг хүсч байна вэ? Танд юу хамгийн ихээр таалагддаг вэ? гэх мэтийг өөрөөсөө асууж, хариултыг нь бичээрэй. Тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь өөртөө анхаарал тавих чадварыг эзэмшихэд тусалдаг.

Өөрийн багийг бүрдүүлэх

Сайн ахлагч байхын тулд танд сайн баг хэрэгтэй. Дан ганц хувь хүний хүчин чармайлтаар амжтлтанд хүрэн боломжгүй. Баг хамт олонтойгоо хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ? Нэг зорилго тэмүүлэлтэй, түүнийгээ хуваалцдаг, нэгнээ дэмждэг байх хэрэгтэй.

Хүн болгоны зорилго өөр өөр. Хэрэв хамт ажилладаг хүмүүсийн нэг нь 14 цагт ажлаасаа гарч, хүүхдээ авах шаардлагатай бол түүнийг ойлгож, дэмжих хэрэгтэй. Яагаад гэвэл хүүхдээ авах нь түүний нэн тэргүүнйи зорилго ч байж мэднэ. Бие биенээ дэмжиж, хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй.

Төлөвлөх

Сайн сайхан байдлын талаар ирдэг номер нэг сэтгэгдэл бол “надад өөртөө анхаарал тавих цаг зав алга”.

Өөртөө цаг гаргах хэрэгтэй. Үүнийг хийх арга бол амьдралынхаа бусад зүйлд цаг зав гаргадагтай ижил арга юм. Энэ бол хуваарь, төлөвлөгөө гаргах. Календарь, технологийг ашиглан хамгийн чухал уулзалт шигээ өөртөө анхаарал тавих цагийг хуваарилж, түүнийгээ үнэнчээр биелүүлээрэй. Дараа нь тэрхүү “өөрийн цаг хугацаа” -г бусад зүйлсээс болон хүмүүсээс хамгаалаарай.

Алдааг зөвшөөрөх

Амьдралынхаа эзэн байна гэдэг нь бүх зүйлийг төгс төгөлдөр болгоно гэсэн үг биш юм. Өөрийнхөө сайн сайхан байдалд тэргүүлэх ач холбогдол өгөх нь заримдаа хоёр алхам урагшилж, нэг алхам ухарч, дахин хэдэн алхам урагшилж байгаа мэт харагддаг. Алдаа онооо, туршлага тус бүрээс  суралцаж, аялалаа цааш нь үргэлжлүүлээрэй.

Зорилгоо тогтмол эргэж харах

Зах зээл өөрчлөгдөхийн хэрээр бизнес эрхлэгчид стратегиа тогтмол эргэж хардаг. Үүнтэй ижил зарчим бидний амьдралд хэрэгждэг тул стратегийг тогтмол шалгаж, эргэн харах замаар шаардлагатай бол чиглэлээ өөрчлөх боломжтой. Тиймээс та “юу нь болохгүй байна вэ? Сайн сайхан байдлыг бий болгох зорилго өөрчлөгдсөн үү? Миний амьдралд үнэ цэнтэй зүйлтэй нийцсэн хэвээр байна уу?” зэргийг өөрөөсөө асуугаарай. Дараа нь амжилтаа тэмдэглэж, урагшлахад юу чухал болохыг олж мэдээрэй.

Баяр баясгаланг олж, талархлаа илэрхийл

Хүний амьдралын хамгийн том сургамжуудын нэг бол өдөр бүр баяр баясгаланг олж харах үнэ цэн юм. Таныг дэмжиж байгаа хүмүүст эсвэл таны амьдралд тохиолдсон үйл явдалд талархал илэрхийлэх нь таны стрессийг бууруулж, илүү их баяр баясгалантай болгоно.

Өөрийнхөө сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьсны дараа та бусдад урам зориг хайрлаж, уриалж чадна.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд