No menu items!
HomeЗөвлөгөөБусадтай хуваалцаж болохгүй 8 зүйл

Бусадтай хуваалцаж болохгүй 8 зүйл

-

Хүн бүр хэзээ ч бусдын сам эсвэл сойзыг зээлж болохгүй гэдгийг мэднэ. Гэсэн хэдий ч, бид бусадтай хааяа хуваалцдаг бусад олон эд зүйлс байдаг. Эдгээрийг ч гэсэн хамт хэрэглэж болохгүй.

8. Уруулын будаг

Уруулын будгаа бусадтай хуваалцах үед герпес амархан дамжина. Уг өвчтэй хүн  илт тууралтгүй байсан ч вирус нь амны салст, шүлсэнд байж болно. Одоогийн байдлаар герпесийг 100% үр дүнтэй эмчлэх арга байхгүй байна.

Хэрэв бусадтай уруулын будгаа хуваалцсан бол шинийг аваарай.  Ингэж байж л өвнөөс сэргийлж чадах юм. Мөн шороо ба бактерийн хуримтлалаас зайлсхийхийн тулд цэвэрхэн салфетка ашиглан уруулын будагны дээд давхаргыг ойр ойрхон арилгаж байгаарай.

7. Чихэвч

Хүн бүрийн чихэнд байх ёстой бактери өөрөөр бөгөөд өвөрмөц шинж чанартай байдаг. Бид найзтайгаа чихэвч хуваалцахаар шийдсэн тохиолдолд бактерийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүй юм. Энэ нь эргээд чихний халдварыг өдөөдөг гэсэн үг. Устөрөгчийн хэт исэлд дүрсэн арчдас ашиглан чихэвчийг цэвэрлээрэй. Чихэвчээ гэмтээхгүйн тулд арчдасаа хэт норгож болохгүй.  Долоо хоногт нэг удаа чихэвчээ цэвэрлэж байгаарай.

6. Үсний хавчаар, буржийлгагч

Ихэнх хүмүүс самаа өөр хүнд өгөх нь буруу гэдгийг мэддэг. Энэ нь толгойн арьсанд хүрдэг үсний бүх дагалдах хэрэгсэлд мөн адил хамаарна! Мөөгөнцөр, бөөс нь тууз, сам, скрининг эсвэл буржийлгагчаар амархан тархдаг. Үсний хэрэгслүүдээ долоо хоног бүр угааж байгаарай.

5. Хөлс дарагч

Бактерийн эсрэг үйлчилгээтэй үнэр дарагчтай байсан ч арьстай харьцдаг гадаргуу нь бактери агуулсан байж болно. Эцсийн эцэст бид хөлс, үнэрийг үүсгэдэг бактериудыг саармагжуулахыг хичээж байгаа. Усанд орсоныхоо дараа хөлс дарагчаа хэрэглэж байгаарай. Мөн өдрийн цагаар ашиглах шаардлага үүсвэл эхлээд сугаа нойтон салфеткаар арчаарай.

4. Алчуур

Алчуурын гол үүрэг бол биеийн гадаргуугаас шингэнийг шингээх явдал юм. Тиймээс угаалгын өрөөний доторх чийгшил нь аажмаар таны алчууранд шингэж, хөгц, бактери, мөөгөнцрийгг үржүүлэх төгс орчинг бүрдүүлдэг.

Эрүүл ахуйн мэргэжилтнүүд 3-4 өдөр тутамд алчуураа сольж байхыг зөвлөж байна. Алчуураа тагтан дээр эсвэл чийггүй газар хатаах нь дээр.

3. Маникюр ба гоо сайхны хэрэгслүүд

Хямсаа, хумсны хутга, эпилятор, сахлын машин болон бусад хэрэгслийг зөвхөн та л ашиглах ёстой. Өөр хэн ч биш. Хэрэв та герпес ба мөөгөнцрийн халдвар авахаас зайлсхийхийг хүсч байвал тэдгээрийг хэнтэй ч бүү хуваалцаарай.

2. Арьс арчилгааны хэрэгслүүд

Нүүр цэвэрлэх сойз, хөвөн зэргийг цэвэрлэхэд хялбар юм шиг санагддаг. Гэсэн хэдий ч тэд нян агуулж, арьсны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн тэдгээрийг 2-3 сар тутамд өөрчлөхийг зөвлөж байна.

1. Углааш

Зочдыг угтахдаа тэдэнд шаахай өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ та зөвхөн ийм тохиолдолд ашигладаг тусгай углааш аваарай. Гутал өмссөн үед хөл хөлөрдөг. Энэ нь мөөгөнцрийн үржлийн төгс нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөөгөнцөр ба бактери үүсэхээс сэргийлж хөлөө хуурай байхад нь шаахай өмсөж байгаарай. Углаашаа 6 сар тутамд солих нь дээр байдаг.

Эх сурвалж: Brirghtside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд