No menu items!
HomeЭрүүл мэндЖингээ хасахаар шийдсэн бол хоолны өмнө алим идээрэй

Жингээ хасахаар шийдсэн бол хоолны өмнө алим идээрэй

-

Та 2021 онд жин хаях төлөвлөгөөтэй байгаа бол үүнийг уншаарай. Лондонгийн хоол тэжээлийн мэргэжилтэн, зохиолч Роб Хобсон “Алимыг хоолны өмнө хэрэглэх нь тухайн хоолны эслэгийн ерөнхий хэмжээг нэмэгдүүлэхэд тусалдаг бөгөөд урт хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг” гэжээ.

Алим эслэг ихтэй, витамин С ихтэй жимс гэдгийг та бүхэн мэдэх байх. Хэрэв та жин хаях гэж байгаа бол хоолны өмнө алим ид гэж зөвлөх байна. Хоолоо хийж байхдаа та нэг ширхэн алим идчих юм бол хоолны ширээний ард суухын цагт идэх гэсэн их хүсэл тань дарагдчихсан байх болно. Алим нь цатгалан мэдрэмж төрүүлдэг хийгээд эслэг ихтэй учраас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлж гэдэс дотрыг маш сайн цэвэрлэж өгнө.

Алим идсэнээр шоколад идсэнээс ч илүү цатгалан байна. Хоол хүнснээс авах эслэгийн хэмжээ нь жин хаяхад маш их дэмжлэг болдог.

Лондоны хоол зүйч Хобсон: “Алим нь антиоксидант үүрэг гүйцэтгэдэг полифенолын нэгдлээр баялаг тул илүүдэл чөлөөт радикалуудын нөлөөнөөс бие махбодийг хамгаалж, биеийн үрэвслийг бууруулдаг.

“Хоолны өмнө алим хэрэглэх нь таны хоолны нийт антиоксидант агууламжийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тийм учраас алимыг эрүүл хооллолтын нэмэлт хэрэгсэл болгох хэрэгтэй” гэж зөвлөсөн байна.

Эх сурвалж: fitandwell

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд