No menu items!
HomeГоо сайханАрьсны асуудлыг шийдэх гоо сайхны 15 нууц

Арьсны асуудлыг шийдэх гоо сайхны 15 нууц

-

Мэргэжилтнүүдийн өгсөн сонирхолтой мэдээллийг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

Арьсаа сайхан байлгахыг хүсвэл даруй зогсоох ёстой 5 зүйл

1. Нүүрээ савангаар угаах

Саван нь таны арьсыг хуурайшуулж, хамгаалалтын давхаргыг доройтуулж улмаар батга үүсгэдэг. Та мөн SLS (натрийн лаурет сульфат) агуулсан нүүр цэвэрлэгчийг хэрэглэхгүй байж, оронд нь зөөлөн хөөсрүүлэгч сонгох хэрэгтэй.

2. Скраб ашиглах

Скраб нь таны арьсыг гэмтээж, ширүүн болгодог. Арьсыг гуужуулах, нүүрний өнгийг сэргээх хамгийн үр дүнтэй арга бол хүчил агуулсан цэвэрлэгч юм.

3. Арьсандаа тохироогүй  бүтээгдэхүүн хэрэглэх

Арьсны төрөлд тохирсон бүтээгдэхүүн сонгож, үр дүнг нь хараарай. Бид сайн гэсэн болгоныг нь авч хэрэглэдэг хэдий ч яг өөрийн онцлогт тохирсон эсэхийг нь шалгадаггүй. Хэрэв танд батга гэх мэт ноцтой асуудал тулгарсан бол арьсны эмч, гоо сайханчид хандаарай.

4. Нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй

Бид зарим үед нарнаас хамгаалах тос түрхдэггүй. Наранд хэт удаан байх нь арьсанд тохирохгүй. Энэ нь эцэстээ нөсөө толбо үүсгэх болно.  Тиймээс та жилийн турш арьсаа, ялангуяа нүүрээ нарнаас хамгаалахын тул нарны тос заавал түрхээрэй.  

5. Удаан хадгалсан гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзах

Гоо сайхны бүтээгдэхүүнүүд бүгд сайн үйлчилгээтэй, гэхдээ хуучирсан үедээ үр дүн бага үзүүлнэ. Нүүрэндээ энгийн тос түрхэх, сүүний хүчил агуулсан тос хэрэглэх хоёрын хооронд том ялгаа бий.

Арьсаа төгс болгох өдөр тутмын 4 алхам

1. Цэвэрлэгээ

Сүү шингэн, цэвэрлэгч тос гэх мэт хөөсөрдөггүй цэвэрлэгч, эсвэл устай харилцан үйлчлэлцэхгүйгээр хөөсөрдөг бүтээгдэхүүн сонгоорой (SLS-гүй хөөс). Хэрэв та нүүр будалт хийдэг бол эхлээд тусгай арилгагч, мицелляр ус эсвэл гидрофилийн тосоор будгаа арилгаад, дараа нь нүүрээ угаана уу.

2. Тоник

Арьсны өнгө, бүтцийг тэгшитгэж, нүх сүвийг цэвэрлэх хүчиллэг тоник хэрэглэх нь дээр. Салицилийн хүчил агуулсан тоник сонгоорой. Энэ нь тослог арьсанд маш тохиромжтой.

3. Чийгшүүлэгч

Өөрийн тосыг арьсны онцлогоос хамааран сонгоорой. Тос нь хамгаалалтын бүрхүүл үүсгэж чийгшил, тэжээл өгөх болно.

4. Нарнаас хамгаалах тос

Нарнаас хамгаалах тос хэрэглэх эсэх нь таны сонголт боловч энэ арьсыг хамгаалах чухал хэрэгсэл гэдгийг санаарай. SPF агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн нь арьсыг сайн хамгаалах болно.

Арьс арчилгааны талаарх нэмэлт зөвлөгөө

  • Хар батгатай тэмцэхийн тулд салицилийн хүчил эсвэл энгийн тос хэрэглээрэй – жишээлбэл, оливийн тос. Тосоо хамар, бусад нөлөөлөлд өртсөн хэсэгтээ хангалттай хэмжээгээр түрхээд угаахаасаа өмнө сайн ил.
  • Арьсны түгжрэлийг салицилийн хүчилд суурилсан тосны тусламжтайгаар шийддэг.
  • Бактерийн эсрэг арьсны хамгийн сайн арчилгаа бол бензойлын хэт исэл агуулсан бүтээгдэхүүн (Desquam гэх мэт) бөгөөд энэ нь илүүдэл тослогийг арилгахад маш сайн нөлөөлдөг.
  • Батганы өнгөц сорви болон гиперпигментацийг хүчил ба С аминдэмээр эмчлэхэд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ хүчил нь гүн сорвины үед танд тус болохгүй тул гоо сайханчтайгаа уулзах хэрэгтэй.

Аспирин

Аспирин нь цочирсон арьсанд нэн тустай. Энэ нь арьсны дээд давхаргыг гуужуулах үйлчилгээтэй салицилийн хүчил агуулсан байдаг. Аспирины зуурмагийг хийхийн тулд 3-4 эмийг буталж, устай холино. Үүнийг маск хэлбэрээр түрхээд хатаана. Сайтар зайлж угаагаарай.

Эх сурвалж: brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд