No menu items!
HomeUncategorizedАнхаарал төвлөрлийн бэрхшээл үүсэх шалтгаанууд

Анхаарал төвлөрлийн бэрхшээл үүсэх шалтгаанууд

-

Бүх зүйл бэлэн, ширээнийхээ ард суугаад төвлөрөх гэтэл оюун санаа тань огт өөр газар яваад байна уу? Зарим тохиолдолд анхаарал сарних нь хэвийн үзэгдэл боловч “тархины манан” нь байнгын эмгэг болж хувирах, цаашлаад үүнээс ноцтой асуудлыг илтгэж магадгүй.  

Хэрэв та өөрөөсөө “яагаад би анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна вэ?” гэж асууж байсан бол жаахан гүнзгийрүүлж судлаад үзээрэй.  Удаан хугацаанд тодорхой асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь бухимдал, бүтэлгүйтэл бий болгож, ажил, амьдралын тэнцвэрийг алдагдуулах хандлагатай байдаг юм шүү.

Анхаарал төвлөрлийн бэрхшээлтэй холбоотой шинж тэмдгүүд

Төвлөрөлтэй холбоотой өвөрмөц шинж тэмдгүүдийн ихэнх нь хоёрдмол утгатай, тодорхойгүй, эсвэл хувь хүний шинж чанартай байдаг.

Төвлөрлийн бэрхшээл ба шинж тэмдэг

Энгийн ажлуудад анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох

Өдөр тутмын энгийн зүйлд дарагдсан мэдрэмж

Сэрүүн, сэргэг байх хэцүү

Харилцааны чадвар муу

Тооцоололгүй, түргэн зан

Бодол санаагаа бүрэн төвлөрүүлж чадахгүй байх

Хийх ажлын жагсаалтыг удирдахад бэрх

Интрузив бодлууд

Тодорхой нэг зүйл дээр төвлөрөхөд асуудал гарах

Төвлөрлийн бэрхшээл үүсэх шалтгаан

Зарим төрлийн төвлөрлийн бэрхшээл нь архаг шинжтэй байж болзошгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд зан байдал, амьдралын хэв маягийг өөрчлөх зэргээр асуудлыг шийдэх боломжтой юм.

Амьдралын хэв маяг

Жирэмсэн

Хэдийгээр түр зуурын шинжтэй боловч жирэмсэн эмэгтэйчүүдэд мартамхай байдал, “тархины манан” ажиглагддаг.

Стресс

Үүнд биеийн болон сэтгэл зүйн стресс хоёулаа багтаж болно. Хэрэв стресст хариу арга хэмжээ авах горимд байнга байдаг бол биемахбод кортизол (стрессийн даавар гэх мэт) ихээр ялгаруулна. Энэ нь анхаарал төвлөрөлт муудах нэг шалтгаан болдог.

Нойрны дутагдал

Хүн бүрийн нойрны хэрэгцээ өөр өөр байдаг боловч архаг нойр дутагдал нь танин мэдэхүйн доройтолд хүргэдэг. Улмаар бодлын уялдаа, шинэ мэдээллийг нэгтгэх, шинэлэг санаа, шийдвэр гаргахад асуудал гардаг.

Хоолны дэглэм

Хэрэгцээт шим тэжээлийн дутагдал, хоол хүнсний буруу сонголт нь тархины эрүүл мэнд, сэтгэцийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Олон даалгавар

Хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд олон даалгаврыг зэрэг амжуулах нь зайлшгүй шаардлагатай ур чадвар юм. Гэхдээ энэ нь тархины ерөнхий үйл ажиллагааг бууруулдаг гэдгийг санаарай.

Согтууруулах ундаа

Согтууруулах ундаа, мансууруулах бодис зэрэг нь төв мэдрэлийн системийг дарангуйлдаг. Эдгээр нь танин мэдэхүйн хариу үйлдлийг бууруулж, ой санамж муудах, анхаарал төвлөрөх, сурахад бэрхшээл үүсгэдэг.

Архаг эмгэг

Тархины гэмтэл

Толгойн гэмтэл, бэртэлт нь ой тогтоолтын архаг асуудал, танин мэдэхүйн асуудал болон бусад богино хугацааны шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Сэтгэл түгших, сэтгэлийн хямрал, хоёр туйлт эмгэг

Төвлөрлийн бэрхшээл нь сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн байдал, сэтгэл түгшүүртэй холбоотой оношлогооны хамгийн нийтлэг шалгууруудын нэг юм.

AHDH /Анхаарлын хомсдол, Хэт хөдөлгөөний эмгэг/

Энэ нь ихэвчлэн хүүхэд насанд оношлогддог бөгөөд төвлөрч чадахгүй эсвэл тохирох ажлуудад анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

Гипотиреодизм

Энэ нөхцөл байдал нь бамбай булчирхайн дааврын дутагдалтай холбоотой бөгөөд танин мэдэхүй, ой тогтоолт муудах, “тархины манан” үүсэх шалтгаан болдог.

Нойрны эмгэг

Нарколепси эсвэл нойргүйдэл гэх мэт нойрны архаг эмгэгүүд нь анхаарал төвлөрөлтөд нөлөөлдөг.

Гипогликеми (чихрийн шижин өвчний үед)

Бие болон тархинд шаардлагатай хэмжээний глюкоз дутагдаж байгааг илтгэнэ. Энэхүү хомсдол нь ой санамж, анхаарал төвлөрөлт, төвлөрөх чадварыг бууруулдаг.

Зарим төрлийн эмүүд

Зарим төрлийн эмийн гаж нөлөө нь төвлөрлийн бэрхшээл үүсгэдэг. Ялангуяа ахмад настнууд хэрэглэхэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг эмүүд бий. Тухайлбал, антихолинергик бензодиазепин гэх мэт. Мөн сэтгэцийн үйл ажиллагааг тогтворжуулах жороор өгсөн тайвшруулах эмүүд багтана.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Хүндэрсэн тохиолдолд эмчид хандаж шинжилгээ өгөх шаардлагатай. Мөн дараах зүйлсийг анхаараарай.

Нойрыг дэмжих

Шим тэжээлээр баялаг хоолны дэглэм

Дасгал

Унтах цагийн хуваарь

Дэлгэцийн цагийг багасгах

Сэтгэл заслын эмчилгээ

Стресс менежмент

Архаг эмгэгийг эмчлэх

Болзошгүй хүндрэлүүд

Дээр дурьдсанчлан төвлөрлийн бэрхшээл нь томоохон, далд бэрхшээлийг илтгэж магадгүй юм. Дараахь зүйлсийн аль нэгийг нь анзаарсан тохиолдолд яаралтай эмчилгээнд хамрагдах нь чухал юм.

Хөгжлийн хоцрогдол

Хөгжиж чадахгүй байх

Сурах бэрхшээл

Танин мэдэхүйн бууралт

Мэдрэмжээ хянаж чадахгүй байх

Хувь хүний /зан ааш/ өөрчлөлт

Мөн ажил мэргэжлийн бэрхшээл, ажлын байр байнга өөрчлөх эсвэл гүйцэтгэл муу үнэлэгдэхэд хүргэдэг тул энэхүү архаг асуудалтай тулгардаг олон хүмүүс бий. Үүнээс гадна харилцаа холбоо, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Анхаарал төвлөрлөө хэрхэн сайжруулах вэ?

Дараах зүйсийг туршиж үзээрэй.

Судоку, кроссворд зэрэг тархи хөгжүүлэх тоглоом тоглож, оюун ухаанаа идэвхтэй байлгаарай.

Бясалгал, йог гэх мэт тайвшрах техникээр хичээллэж, тогтмол дасгал хийх.

Шинэ хэл сурах, дуртай зүйлээ хийх зэргээр оюуны хүчээ сэргээх.

Илүү эрүүл өөх тос хэрэглэж, ханасан өөх тосыг багасгах замаар хоолны дэглэмээ сайжруулах.

Олон даалгаврыг зэрэг амжуулах гэж яарах хэрэггүй.

Кофейн ба согтууруулах ундааны хэрэглээг багасгах.

Даалгавраа эрэмбэлж, хамгийн түрүүнд хамгийн томд нь анхаарлаа төвлөрүүлэх.

Цагийн менежментийн техник, програмыг судлах.

Хэзээ эмчид хандах вэ?

Хэрэв дараах шинж тэмдгүүдийг ажиглавал эмчид хандах хэрэгтэй.

Ердийнхөөс мэдэгдэхүйцээр ой санамж муудах, ажил, сургууль дээрх гүйцэтгэл буурах,  ядаргаа, хэт их унтах эсвэл нойргүйдэл, урьдын адил ямар нэгэн үйл ажиллагаа эсвэл амьдралаас таашаал авах чадваргүй болох зэрэг.

Эх сурвалж: flo.health

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд