No menu items!
HomeХүмүүсМонгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны фото түүх

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулууны фото түүх

-

Хошин урлагийн театрыг анх байгуулалцаж, урлагт бие сэтгэлээ зориулж яваа эрхэм хүн бол  МУГЖ  Л.Чаминчулуун билээ. Түүний бүтээл бүр нь үзэгчдийн сэтгэл зүрхэнд нь хоногшсон байдаг. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа МУГЖ, СУИС-ийн багш, профессор Л.Чаминчулууныг онцолж байна.

Хүүхэд насны гэрэл зураг.

Залуу насны дурсамжит гэрэл зураг.

Арменд Оюутан байхдаа.

“Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзнээр шагнуулж байжээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Анхны “Азтай бадарчин”-г манай гавьяат жүжигчин Б.Батзаяа авч байлаа. Энэ наадмаас  хошин урлагийн хөгжил эхэлсэн гэж боддог. Харин хоёр дахь “Азтай бадарчин” нь би. Анх тэр цомыг авчхаад ямар их баярлаж, догдолсон гээч. Одоо ч манай гэрийн хойморт залаастай бий” хэмээжээ.

1999 он. Монгол Улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаав. Н.Багабанди Ерөнхийлөгчөөс МУГЖ цол тэмдэг авч буй тэр агшин.

Хошин урлагийн уран бүтээлчдийн залуу үеийн гэрэл зураг.

Тэрээр “Бэрсүүт жүрж” кинонд архи уудаг нөхрөө, архинаас гаргах гэж байгаад өөрөө орчхож байгаа бүсгүйн дүрийг бүтээж байжээ.

2011 он. Монгол түмэндээ олон сайхан уран бүтээлээрээ хайрлагдсан МУГЖ, дуучин С.Батсүх, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Чаминчулуун нар “Дуулж, уйлж, инээж жаргая”нэртэй хамтарсан тоглолтоо Берлин хотноо зохион байгуулж байжээ.

2012 он. Австрали улсад очиж “Инээдмийн цацал” тоглолтоо хийв.

2016 он. МУГЖ Л.Чаминчулуун Өвөр Монголын “Монгол Одон” телевизийн уран сайхны зөвлөлийн дарга Ө.Хас-Эрдэнэ, Одон телевизийн дарга н.Энхбаяр нарын урилгаар Шилийн хотноо очиж багшилжээ.

Тэрээр “Хөтлөгч, жүжигчний мэргэжил бол өвөрмөц онцлогтой. Орчин үеийн шаардлагад нийцэхүйц хөтлөгч хүн кинонд дуу оруулдаг, тайзнаа болон кино дэлгэцнээ жүжиглэх зэрэг ур чадвартай байх учиртай” гэсэн байна.

2016 он. “Инээдмийн цацал” тоглолтоо  хийв. Тус цэнгүүнд урлаг соёлын томоохон төлөөлөгчид оролцож үзэгч түмнээ баясгажээ.

Ач охинтойгоо.Түүний ач, мисс Ц.Аззаяаг хүмүүс “Рэкет” кинонд тоглосноор нь сайн мэдэх билээ.

2019 он. МУГЖ Л.Чаминчулуун Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцож, уран бүтээлийн дээжээсээ толилуулжээ. Энэ нь хүмүүсийн сэтгэлд маш их хүрсэн үзүүлбэр болсон юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд