No menu items!
HomeХүмүүсМУГЖ, дуучин Т.Ариунаагийн онцлох гэрэл зургууд

МУГЖ, дуучин Т.Ариунаагийн онцлох гэрэл зургууд

-

МУГЖ, поп дива дуучин Т.Ариунааг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

МУГЖ, дуучин Т.Ариунаа нь нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургуульд сурч байх үеэсээ хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ.

8-р ангийн сурагч Т.Ариунаа. Ажилчны районы Нэхмэлийн үйлдвэр дээр залуусын сэтгүүлд ярилцлага өгөх үеийн гэрэл зураг.

1982 он. Монголын үе үеийн 16 настнуудын бахдан дуулдаг “16 нас” дууг  дуулав.

1985 он.  Дууны уралдаанд оролцож байх үеийн гэрэл зураг.

Тэрээр “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” гэсэн хоёр том хамтлагийн гишүүн байсан билээ. Соёл-Эрдэнэ хамтлагт байх үеийн гэрэл зураг.

1990 он. Югослав улсын Новый Сад хотод аялан тоглолтоор явж байх үеийн зураг.

1996 онТэрээр анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган, тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна.

1996 онд “Эрос №1” цомогт багтсан “Утасны дугаар” дууны зураг авалтын үеэр.

1997 он. “Зөвхөн чиний тухай” цомгоо гаргав.

1997 он. “Зөвхөн чиний тухай” тоглолтын үеийн гэрэл зураг.

2001 он. “Чи минь” хэмээх цомгоо гаргав. Уг цомогт бидний сайн мэдэх “Санааны чимээ”, “Нарны хаан хүүхэд” дуунууд багтсан байдаг.

2002 он. Тэрээр энэ онд “Хаврын шөнийн бодол” цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.

Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, “Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье” уриан дор болсон концертод оролцон “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулсан байна.

2003 он. “You are my life”, “Миний шинэ орон зай” хэмээх хоёр шинэ цомгоо гаргажээ.

2006 он. “Дурлал шиг асна” цомгоо гаргаж, сонсогчдодоо бэлэг барив.

2009 он. Т.Ариунаа “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийв.

2018 он. МУГЖ Т.Ариунаа, МУСТА, жүжигчин Т.Бархүү нар хамтран “Чамдаа уусна” хэмээх шинэ уран бүтээлээ олны хүртээл болгосон билээ.

2019 он. Тэрбээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээс хойш яг 10 жилийн дараа “Тэнгэр шиг бай” тоглолтоороо үзэгч олонтойгоо дахин уулзав.

2020 он. Дуучин Т.Ариунаа “CARARDLI” брэндийн нүүр царай болов.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд