No menu items!
HomeЭрүүл мэнд60-аас дээш насныханд зориулсан эрүүл амьдралын 10 алхам

60-аас дээш насныханд зориулсан эрүүл амьдралын 10 алхам

-

Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.  

“АНУ-ын Зүрхний Холбооноос тогтоосон эрүүл амьдралын хэв маягийг ахмадууд дагаж мөрдөхгүй байна” гэж Виржиниагийн Их сургуулийн гэр бүлийн анагаах ухааны тэнхимийн дарга, доктор Дана Кинг харьцуулсан судалгаанаасаа иш татан хэлжээ. Kaiser Health News-д ахмадууд эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн бий болгох талаар шинжээчид ярилцлага өгсөн бөгөөд дараах 10 алхам хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ахмадуудын эрүүл мэндийг сайжруулна гэжээ.

Алхах

“Алхахад зориулагдсан дээд зэргийн чанартай гутал худалдаж аваарай” гэж AgingParents.com-ийг үүсгэн байгуулагч Каролин Розенблатт хэлжээ. Тэрбээр 63 настайдаа триатлоны тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 70 настайдаа үргэлжлүүлсэн хэвээр.

Долоо хоногт дор хаяж гурван удаа 30 минутын алхалт хийх, алхах зайг 10 хувиар нэмэгдүүлэх зорилго тавиарай.

Тэнцвэрээ ашигла

Унаж бэртэхээс зайлсхийх хамгийн сайн арга бол тэнцвэрээ сайн хадгалах явдал юм гэж Розенблатт хэллээ. Хамгийн багадаа 30 секундын турш нүдээ аниад нэг хөл дээрээ зогсоод дасгал хийгээрэй.

Өглөөний цайгаа сайжруулах

 Амтат ороомог, кофеноос татгалзаарай. Үүний оронд гадил жимс, улирлын чанартай жимс, бүйлсний сүү зэргээр хийсэн смүүти болон уураглаг хүнс хэрэглээрэй. Мөн сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

Стресс тайлах арга зам олох

 Хоол хүнс, согтууруулах ундаа, тамхи татах зэрэг муу зуршилтай холбогдолгүйгээр стресс тайлах менежментэд суралцах хэрэгтэй. Утсан дээрээ татаад 10 минут сонсох боломжтой бясалгалын олон хөтөлбөр бий.

Бэлтгэл хийх

Булчингийн массыг алдагдуулахгүйн тулд гантел эсвэл штанг өргөх хэрэгтэй Brilliant Aging компанийн захирал Кей Ван Норман хэллээ. “Таны булчингууд гайхалтай хүч чадалтай, гэхдээ та үүнийг ашиглахгүй бол булчингийн масс алдагддаг” гэж тэр хэлэв.

Сунгалтын дасгал хийх

Ахмадууд сунгалтын дасгал тогтмол хийх хэрэгтэй. Ялангуяа шалан дээр сууж, босох дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. “Хэрэв та үүнийг хийхгүй бол хэсэг хугацааны дараа хийх боломжгүй болно” гэж Ван Норман хэлэв.

Хурдаа багасгаж болохгүй

 “60-аас дээш насны хүмүүс хурд, хүч шаардсан дасгалыг хийдэг” гэж Ван Норман хэлэв. Ихэнх хүмүүс эрүүл байхын тухайд хурдны талаар мартдаг. Гэхдээ та зөвхөн хүч чадлаа бус хурд хүчээ сорих зүйл хийх хэрэгтэй.  Теннис тоглох нь байнга хурдтай байхыг шаарддаг тул ийм спортоор хичээллэх нь хамгийн үр дүнтэй арга.

Өөртөө итгэ

 Хэд хэдэн эмгэнэлт, хүнд хэцүү үйл явдлын дараа өөртөө итгэлгүй байдал, сэтгэлийн хямралтай тулгарсан 71 настай Шарон Султан Катлер өөрийгөө илүү сайн мэдрэхийн тулд эмчилгээнд хамрагджээ.

“Таны итгэх ёстой анхны хүн бол өөрөө” гэж зохиолч Султан Катлер хэлэв. “Хүмүүс өөртөө итгэдэг хүмүүсийн хажууд байх дуртай”

Төсөл хэрэгжүүлэх

Өөрт утга учиртай зүйлийг бүтээ. Султан Катлер болон түүний хамтрагчид анхны ном болох “Bandstand Diaries: The Philadelphia Years, 1956-1963” -ийг түүний нэгэн цагт хамгийн дуртай байсан телевизийн шоу болох Дик Кларкийн “Америкийн Bandstand”-аас сэдэвлэн бичсэн. Тэр урьд нь ном бичих талаар төсөөлж ч байгаагүй. Одоо харин “65 наснаас хойших шинэ хүн: Гайхамшигт хөгшрөлтөд урам зориг өгөх үнэтэй зөвлөгөө” хэмээх гурав дахь номондоо орсон байна. “Энэ бол үнэхээр биелүүлж чадах өдрийн зүүдтэй адил юм” гэж тэр хэлжээ.

Өөрийгөө хөгжүүлэх

 Зарим нь үүнийг насан туршийн боловсрол ч гэж нэрлэдэг. Эрүүл амьдралын хэв маягаар амьдрахын тулд байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байдаг. “Өөрийгөө хөгжүүлэх нь зөвхөн бие махбодийн хөгжил бус. Энэ нь оюун санааны хувьд ч чухал юм”

Эх сурвалж: CNN

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд