No menu items!
HomeЭрүүл мэндАмны хөндийн эвгүй үнэр, шүдний чулууг арилгахад тустай энгийн арга

Амны хөндийн эвгүй үнэр, шүдний чулууг арилгахад тустай энгийн арга

-

Бидний ихэнх нь хоол идсэний дараа шүдээ угаах, утсаар цэвэрлэх гэх мэт энгийн ажлуудаа тогтмол хийгээгүйн улмаас амны хөндий дотор олон асуудал үүсдэг. Шүдэнд өнгөр хуримтлагдаж, шүдний чулуу үүсч, нян байнга хуримтлагдсанаар амнаас тань эвгүй үнэр гардаг. Нэгэнт амны хөндий бохирдсон бол дараах энгийн арчилгаа танд тусална.

Шүдний эмчилгээнд туслах орц

Амны хөндийн эрүүл ахуй муу байх нь бидний буруу зуршилтай холбоотой юм. Шүдээ арчлахгүй, эрүүл ахуйг сахихгүй байх нь амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Шүдэнд хуримтлагдсан өнгөр нь цагаан өнгийг алдагдуулахаас гадна цоорол үүсгэдэг. Гэхдээ шүдийг маш энгийн аргаар арчлах арга бий. Энэхүү эмчилгээ нь арьсны өвчин, дааврын тэнцвэргүй байдал, халдвар, элэгний асуудал зэрэгт ашиглагдсаар иржээ.

Энэ аргыг “Oil pulling” гэж нэрлэдэг бөгөөд ургамлын тосыг амандаа шингээх процессыг хэлж байгаа юм. Мөн кунжутын тос ба чидун жимсний тос нь шүдний чулуу, өнгөр болон бусад хог хаягдлыг шүднээс зайлуулахад тусалдаг байна. Түүнчлэн шүдийг бактер, бусад хортой зүйлээс хамгаалдаг ажээ.

Тосыг хэрхэн зөв ашиглах вэ?

Үүнийг үр дүнтэй байлгахын тулд зөв журмыг мэдэх нь маш чухал юм. Та амандаа 1-2 хоолны халбага ургамлын тос (кокосын тос хэрэглэхийг зөвлөдөг) хийгээд сайн зайл. Үүнийг 20 минутын турш хийх бөгөөд дараа нь шүлсээ хаяхад тос урьд өмнөхөөсөө өтгөрч , цагаан  болсон байна. Энэ нь ам сайтар цэвэрлэгдсэний илрэл бөгөөд шүлсээ сайн хаях хэрэгтэй. Учир нь энэ нь таны амнаас гарах бүх бактери, хортой элементүүдийг агуулж буй бөгөөд шүлсийг залгихгүй байхыг анхаараарай. Дараа нь амаа бага зэрэг бүлээн усаар сайтар зайлж, тогтмол хэрэглэдэг оогоор шүдээ угаана уу.

Эх сурвалж: Troab.com

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд