No menu items!
HomeОнцлохХүүхэд хүмүүжүүлэхдээ хэзээ ч хэлж болохгүй 9 зүйл

Хүүхэд хүмүүжүүлэхдээ хэзээ ч хэлж болохгүй 9 зүйл

-

Хүүхдэд хэлж буй үгсээс хамааран тухайн хүнийг муу эсвэл сайнаар дүгнэх сэтгэгдэл төрнө. Үүнээс гадна хүүхэд өөрийгөө нээх, олж авахад нь удаан хугацаанд нөлөөлдөг. Хүүхэд тань зохисгүй үйлдэл хийсэн үед  үгээ анхааралтай сонгоорой. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэзээ ч хэлж болохгүй есөн зүйлийг энд орууллаа.

1. “Чи яг л ээж шигээ аашилж байна!”

Ихэнх эцэг эхчүүд хүүхдийн зүй бус авирыг өөрт нь ойлгуулахдаа хэн нэгнийг сануулдаг. Энэ нь бусад хүмүүс болон ээж аавынхаа зан авирыг үнэлэхгүйд хүргэнэ. “Чи яагаад эгч шигээ чимээгүйхэн ширээнд сууж болдоггүй юм бэ?” гэх мэт харьцуулалт хүртэл сэтгэлийг нь шууд гэмтээж болно. Хүүхдийнхээ өвөрмөц зүйлийг хүндэтгэж, бие даасан хүн гэдгийг ойлгуул.

2. “Хамаг үймээн самууны эзэн!”

Хүүхдээ “бяцхан чөтгөр” эсвэл “миний муу санаатан” гэж дуудах нь өөрөө биелэх зөгнөл болно. Чухамдаа хүүхдээ “атлетик” эсвэл “математикийн од” гэж эерэгээр хэлсэн ч таны хүүхдийн үнэлэмжид сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Учир нь хүүхэд “би чөтгөр” эсвэл ээж аавын хэлснээр “мундаг” байж чадахгүй бол яах вэ гэсэн бодолтой үлддэг.

3. “Уйлахаа боль, дахиад уйлах юм бол хохино шүү”

Хүүхдийнхээ зан байдлыг төлөвшүүлэх хэрэгтэй, гэхдээ сэтгэл хөдлөлийг нь биш. Хүүхдүүд өөрсдийнхөө сэтгэл хөдлөл хэвийн байгааг мэдэж байх ёстой. Хэрэв таны хүүхэд уйтгар гунигтай, уйлж байгаа бол түүнд өөр мэдрэмжийг битгий тулга. Хэрэв тэр хашгирч, зан авираа гаргаж байгаа бол түүнд үр дагаврыг нь хэлж өгөөрэй. Мөн энэ эвгүй сэтгэл хөдлөлийг даван туулахын тулд ямар чадвар эзэмших ёстойг дасгалжуул.

4. “Чи энэ хичээлээ сураагүй байгаа юм уу?”

Сахилга бат нь хүүхдэд алдаанаасаа суралцахыг заах ёстой, түүнийг сураагүйдээ хүүхэд ичих ёсгүй. Түүнээс сургамж авсан эсэхийг асууж, шийтгэх бус зааварлах хэрэгтэй.”Дараагийн удаа чи илүү юу хийж чадах вэ?” гэсэн эерэг асуулт тавиарай. Энэ нь ирээдүйд илүү сайн сонголт хийж сурахад нь тусалдаг.

5. “Аавыгаа гэртээ иртэл хүлээ!”

Аавыгаа эсвэл ээжийгээ иртэл хүлээж бай гэж битгий хэлээрэй. Та хүүхдэд өөрийг нь ойлгоход хэцүү зан авиртай гэж бодогдуулах болно. Энэ нь зөвхөн эрүүл бус гэр бүлийн динамикийг бий болгож, та өөрийгөө чадваргүй, нөгөө эцэг/ эхээ харгис мэт дүрсэлж байна гэсэн үг. Хамгийн үр дүнтэй арга бол зан авиртай холбоотой асуудлыг шууд  шийдвэрлэхийг хичээ.

6. “Үүнийг хийсэнд баярлалаа. Чи яагаад үргэлж ингэж хийж болдоггүй юм бэ? ”

Шүүмжлэлийг магтаал гэж далдлахыг хэзээ ч бүү оролд. Энэ бол доромжилсон, үр дүнгүй зүйл. Хүүхдээ зөв ааш гаргахад нь магтаж байгаарай. “Би чамайг аяга тавгаа угаалтуурт хийсэнд маш их баяртай байна!” гэж хэлээрэй. Хүүхдэд зааж зааварлах тохиромжтой үе байдаг. Магтаалыг чин сэтгэлээсээ хэлж, араас нь гоочилсон үг хэлэхээ боль.

7. “Чи намайг маш их уурлуулж байна”

Оюун санааны хувьд хүчирхэг эцэг эхчүүдийн хийдэггүй зүйлийн нэг бол сэтгэл хөдлөлдөө хүүхдүүдээ буруутгадаггүй байдал. Таны сөрөг бодол санаа, зан үйл, сэтгэл хөдлөлөө хүүхдэд бүү гарга.

Уур бухимдлаа тайлах илүү сайн арга бол “Өнөөдөр чиний хийж буй сонголт надад үнэхээр таалагдахгүй байна” гэх мэтээр хэлэх явдал юм.

8. “Надтай маргалдахаа боль”

Хоёр хүн маргалдах хэрэгтэй. Хүүхдээ маргалдахаа болихыг сануулах бүрт та санал зөрөлдсөнөө илэрхийлж, хэрүүлийг үргэлжлүүлж байгаа юм. Сануулга өгч, үр дагаврыг нь хэлж эсвэл зүгээр л үл тоомсорлож маргааныг эцэслэж байгаарай.

9. “Би чамд дахиж хэлэхгүй шүү”

Өөрийнхөө зааврыг давтах нь муу зуршил. Гэхдээ  хүүхдэдээ үргэлжлүүлэн зааварчилгаа өгөхгүй гэдгээ сануулах нь бүр ч муу зүйл юм. Энэ нь таны хүүхдэд дахиад ээж/аавыг сонсох шаардлагагүй гэсэн мессеж илгээдэг. Та хүүхдэдээ үр дагаврыг сайн тайлбарлаад л өгчих.

Эх сурвалж: Verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд