No menu items!
HomeОнцлохБясалгал хийх нь тархийг 25 насаар залуужуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Бясалгал хийх нь тархийг 25 насаар залуужуулдаг болохыг судалгаагаар тогтоожээ

-

Харвардын Анагаах ухааны сургуулийн мэдрэл /тархи/ судлаач Сара Лазар бясалгалыг санамсаргүй байдлаар судалж эхэлсэн байна. Тэрээр Бостоны марафонд гүйж байхдаа бэртэл авсаны улмаас физик эмчилгээний эмч түүнд сунгалтын дасгал хийхийг зөвлөв. Тиймээс Лазар иогоор хичээллэж эхэлжээ.

“Иогийн багш иог нь таны энэрэл нигүүлслийг нэмэгдүүлж, зүрх сэтгэлийг тань нээх болно” хэмээж.  Тэр физик эмчилгээний зорилгоор иогоор хичээллэхээр очсон ч энэ явцдаа сэтгэл санааны хувьд илүү тайван, амгалан байгаагаа анзаарч эхэлсэн байна.

Эцэст нь тэр оюун санааны бясалгалын тухай (иог нийтлэг) шинжлэх ухааны ном зохиолыг судалж эхэлжээ. Бясалгал нь стресс, сэтгэл хямрал, сэтгэлийн түгшүүр, өвдөлт, нойргүйдлийг бууруулж, амьдралын чанарыг эрс сайжруулдаг болохыг нотлох баримтуудыг эмхэтгэв. Улмаар энэ сэдэв сонирхолтой санагдсан тул өөрөө бие даан шинжлэх ухааны судалгаа хийжээ.

Анхны судалгаандаа удаан хугацааны турш бясалгал хийсэн хүмүүсийг (7-9жилийн туршлагатай хүмүүс) хамруулжээ. Судалгааны үр дүнгээс харахад бясалгалын хүчтэй үндэс суурьтай хүмүүсийн тархины хэд хэдэн хэсэгт, түүний дотор сонсгол болон мэдрэхүйн кортексийн хэсэг, мөн “инсула” ба мэдрэхүйн хэсгүүдэд “саарал бодис”-ын хэмжээ нэмэгдсэн байна.

Бясалгах нь таны амьсгал, хүрээлэн буй орчны дуу чимээ гэх мэт бие махбодийн мэдрэмжийн хурдыг удаашруулж, өнөөгийн мөчийг ухамсарлахад  хүргэдэг.

Лазар болон түүний багийн тархи судлаачид бясалгал хийдэг хүмүүсийн тархины өөр хэсэгт саарал бодис илүү болохыг тогтоож, үүнийг шийдвэр гаргах, ой санамжтай холбов. Хөгшрөх тусам тархины бор гадаргын /Cortex/ хэмжээ багасч байдаг бол судалгаанд хамрагдсан бясалгал хийдэг 50 настай хүмүүсийн тархинд 25 настнуудтай ижил хэмжээний саарал бодис /шийдвэр гаргах, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хянах мэдрэлийн эсүүдийг агуулдаг/ байжээ.

Лазар судалгаагаа өргөжүүлхийн тулд хоёр дахь туршилтаа эхлэв.  Хоёр дахь судалгаандаа огт бясалгал хийдэггүй хүмүүсийг найман долоо хоногийн оюун санааны хөтөлбөрт хамруулжээ.

Үр дүнд нь уг хөтөлбөр хүмүүсийн тархинд нөлөөлж байв. Тархины хэд хэдэн бүсэд, түүний дотор зүүн гиппокампус (сурах, санах ой, сэтгэл хөдлөлийн зохицуулалтанд оролцдог); TPJ (бусдыг өрөвдөх сэтгэл, юмыг олон талаас нь харах чадвартай холбоотой); тархины иш гүүр гэж нэрлэгддэг хэсэгт (зохицуулагч нейротрансмиттерүүд үүсдэг) өөрчлөлт гарсан байна.

Мөн айдас, түгшүүр, түрэмгийлэлтэй холбоотой тархины бүс болох амигдалагийн агшилт үүсчээ. Амигдалагийн хэмжээ ийнхүү буурсан нь оролцогчдын стрессийн түвшин буурсантай холбоотой байв.

Ийм үр дүнг харахын тулд та хэр удаан бясалгах ёстой вэ?

Судалгаанд оролцогчид өдөрт 40 минут бясалгах ёстой байсан ч дундаж хугацаа нь 27 минут болжээ. Хэд хэдэн судалгаанаас харахад өдөрт 15-20 минут бясалгаснаар мэдэгдэхүйц эерэг өөрчлөлтүүд ажиглагдана.

Эдгээр судалгаануудад хамрагдсан хүмүүсийн өрөвдөх сэтгэл, өөрийгөө халамжлах байдал, ёс суртахууны танин мэдэхүйг туршиж үзэхэд бясалгал тэдний зан байдал, сэтгэл санааг дээшлүүлдэг болохыг тогтоосон. Лазар бясалгалын тухайд “Энэ нь маш их өөрчлөлт бий болгодог. Бясалгал хийх нь тархийг 25 насаар залуужуулна” гэжээ.

Эх сурвалж: Insider

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд