No menu items!
HomeОнцлохБага насны хүүхэдтэйгээ байнга ярих нь тэдний сурах чадварыг нэмэгдүүлдэг

Бага насны хүүхэдтэйгээ байнга ярих нь тэдний сурах чадварыг нэмэгдүүлдэг

-

PLOS ONE сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар хүүхэд асран хамгаалагчаасаа хэл сурдаг, гэхдээ тэдэнтэй хэр их ярих нь бус, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх чухал нөлөөтэй болохыг тогтоожээ.

 Насанд хүрэгчдийн дуу авианы хариу үйлдлийг хүлээн авсан хүүхдүүд “бүтээлч үгсийн сантай” байсан.  Эцэг эхчүүд тэдний хэлсэн дуу авиа, үгтэй төстэй үгсийг хэлэх, дууриах, засах,  өргөжүүлэх замаар хариу хэлэх нь үгсийн санг нь нэмэгдүүлдэг. Жишээлбэл, нялх хүүхэд “ба” гэж хэлбэл насанд хүрэгчид “ба”, “бөмбөг” эсвэл “тийм ээ, энэ бол том улаан бөмбөлөг” гэж хариулах замаар хүүхдийн сурах чадварт нөлөөлж байдаг.

АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн судалгаагаар эцэг эхчүүд хүүхэдтэй зүгээр л ярихаас илүүтэйгээр хүүхдийнхээ хэлсэн үгэнд хариулж, үг, өгүүлбэрийг засч залруулснаар хүүхэд хурдан хэлд ордог болохыг тогтоожээ. 13 сартай 53 хүүхдийг хамруулсан уг судалгааг гэрийн орчин нөхцөлд хийсэн бөгөөд үр дүн нь хүүхдийн хэл яриаг судлах туршилтын болон ажиглалтын судалгааны үр дүнтэй нийлж байв.  

Хүүхэдтэйгээ ярих тусам үгийн баялаг нь нэмэгдэж, насанд хүрэгчдээс илүү хариулт хүлээн авч байв. Бүтэн үг, өгүүлбэрээр ярих нь хүүхдийг хэлд ороход чухал нөлөөтэй байна.

Хэлд орох гэж буй хүүхэдтэй харилцах дуу авианы үнэ цэнийг бууруулж болохгүй гэж судлаачид зөвлөж байна. Дөнгөж төрсөн хүүхэд уйлах, ханиалгах, бурах, найтаах зэрэг рефлексийн дуу авиа гаргадаг. Гурван сартайгаасаа эхлэн эгшиг авиануудыг гаргаж, ганганаж, бувтнадаг.  Долоон сартайгаасаа эхлэн гийгүүлэгчээр холбогдсон үеүдийг хэлэн шулганаж ярилцах бөгөөд энэ үеэс эхлэн илүү ярианы шинжтэй болж эхэлдэг байна.

cosmosmagazine

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд