No menu items!
HomeЭрүүл мэндЭМЯ: 22 хүний шинжилгээнд COVID-19 илэрч, дотоодын нийт халдвар 318 боллоо

ЭМЯ: 22 хүний шинжилгээнд COVID-19 илэрч, дотоодын нийт халдвар 318 боллоо

-

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа:

“Өчигдрийн байдлаар нийтдээ 11929 хүнд PCR шинжилгээ хийлээ. Үүнээс 22 хүний шинжилгээнд COVID-19 илэрлээ. Дотоодод илэрсэн 18, зөөвөрлөгдсөн 4 байна.

Улаанбаатар хотод 5 тохиолдол нэмэгдэж, 60 боллоо. Эдгээр 5 тохиолдолдол нь халдвар авсан хүнтэй хавьтал болсон хүмүүс байна.

Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмэгдэж 167, Дархан-Уул аймагт 2 тохиолдол нэмэгдэж 35, Дорноговь аймагт 1 нэмэгдэж 21 боллоо.

Зөөвөрлөгдөн ирсэн 4 тохиолдол нь ТИР машины жолоочид. Хоёр нь монгол, нэг нь ОХУ, нэг нь Беларусь улсын иргэн байна.

Орхон болон Говьсүмбэр аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй. Орхон аймагт 22, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 318 боллоо. МУ-д илэрсэн нийт халдварын тохиолдол 760, үүнээс эдгэрсэн 347 байна. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн 8 голомт байна. Эдгээр нь Улаанбаатар хот, таван аймаг, “Энхсаран” сувилал, ХӨСҮТ” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд