No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилШинэхэн ээж, аавуудад зориулсан нярайн асаргаа, сувилгааны зөвлөмж

Шинэхэн ээж, аавуудад зориулсан нярайн асаргаа, сувилгааны зөвлөмж

-

Бие давхар эмэгтэйчүүд жолоо барихдаа юуг анхаарах болон, нярайн асаргаа сувлгааны талаарх зөвлөгөөг хүргэж байна.

-Жирэмсэн үедээ машин жолоодож болох уу?

– ЭЖС-ын их эмч Ж. Сарангэрэл: Жирэмсэн эмэгтэйчүүдийг жолоо битгий бариасай гэж зөвлөх байна. Нийслэлийн замын түгжрэл, түгжрэлээс үүссэн стресс ямар билээ? Энэ нь эмгэг, сэрлийг өдөөдөг.

ЭБЭЭ-ийн тэргүүлэх зэргийн ахлах эмч, АУ-ы доктор Ж. Түвшинтунгалаг: Ажил төрлөө амжуулж яваа хүнийг машин битгий барь гэх хэцүү. Тодорхой хэмжээнд машин жолоодож болно. Гэхдээ хүүхэд томроод, төрөх дөхсөн үед машин барих нь зохимжгүй. Жолооны ард суусан үед стресст өртөх нь элбэг. Биеэ барьж, анхаарлаа төвлөрүүлэх, болгоомжтой, хянуур байх шаардлага тулгардаг. Сэтгэлийн хямралд өртөхөөс сэргийлэхийн тулд жолоо барихгүй байх нь хэрэгтэй гэж зөвлөх байна.

-Жирэмсэн эмэгтэйчүүд жолооны ард суухдаа юуг анхаарвал зохимжтой вэ?

– Машин жолоодоход, хүний реакц удааширж, биеэ хүчлэх, анхаарлаа төвлөрүүлэх шаардлага тулгардаг. Тиймээс жирэмсний есөн сарын хугацаанд илүү болгоомжтой байх ёстой. Анхлан жолоо барьж буй хүмүүс хөдөлгөөнд оролцохдоо ихээхэн стресстдэг. Энэ тохиолдолд ирээдүйн эх, хүүхэд хоёуланд нь сөрөг нөлөөтэй. Сэтгэл санаа тавгүй үед жолооны ард суухгүй байхыг зөвлөж байна. Жирэмсний 4-5 сартайд хордлого өгч, толгой эргэх, бие сульдах шинжүүд илэрдэг тул энэ үед жолоо барихаас татгалзаарай. Мөн машины педал гишгэх үед бага таазны цусан хангамж нэмэгдэж, хэт ачаалал өгсөнөөр үр зулбах эрсдэлтэй.

НЯРАЙН, АСАРГАА СУВИЛГАА

-Нярай хүүхдийн ам юунаас болж өнгөртдөг вэ?

-Хүүхдийн ам халдварт өртсөнөөс үрэвсдэг. Энэ нь эхээс төрөх үед эхээсээ эсвэл бохир гар, эд зүйлсээс халдварладаг. Антибиотик мөн нөлөөлдөг. Ам гэмтсэн үед завж, уруулын дотор талд цагаан өнгөтэй өнгөр болон жижиг зүйлс гарсан байдаг. Энэ үед мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэхэд амархан намддаг. Хөхнийхөө толгойд мөн түрхэх хэрэгтэй. Хүүхдийн угж, соосго, аяга халбагыг усанд буцалгаж, ариутгахыг зөвлөж байна. Эрүүл нярай хүүхдийн амны салст бүрхэвчийг цэвэрлэх шаардлагагүй. Салст бүрхэвч нь амархан гэмтдэг. Хэрэв амны салст, хэл, тагнай, завьжаар цайвар шаргал өнгийн өнгөр тогтсон бол 2 хувийн содын уусмалаар арчаарай.

-Нярай хүүхэд зогисох, найтаах нь ямар учиртай вэ?

 -Нярай хүүхэд ойр ойрхон найтааж, зогисдог. Цээжний хөндийг хэвлийн хөндийгөөс тусгаарладаг булчинлаг өрц сайн хөгжөөгүй тул ойр ойрхон зогисдог. Зогисох, найтаах нь хүүхдэд ямар нэгэн зовиур, хүндрэл үүсгэдэггүй. Хүүхэд найтаахад хуурай агаар, шороо тоос нөлөөлж болно. Гэхдээ энэ нь амсьсгалын зам хамраа цэвэрлэж буй арга юм.

-Нярай хүүхэд хэзээ өтгөнөө хураадаг вэ?

-Нярай хүүхэд нэг сартайгаас өтгөнөө хурааж эхэлдэг. Гэдэс нь дүүрэх, хүүхэд тайван бус байвал доош харуулан хэвтүүлэх, иллэг хийх хэрэгтэй.

– Нярай хүүхэд уйлах шалтгаанууд?

– Бүх хүүхэд уйлдаг. Гэхдээ шалтгаангүйгээр уйлахгүй. Өөрт таагүй байдлаа уйлж илэрхийлдэг. Хүүхдийн уйлах шалтгаан олон. Тухайлбал, өлсөх, даарах, ганцаардах, халууцах, шээстэй даавуу, ядрах, өвдөх, айх, цочих үед уйлдаг.

-Хүүхэд яагаад гулгидаг вэ?

-Нярай ба хөхүүл насны хүүхэд гулгих нь элбэг. Энэ нь ходоодны амсрын  хуниурын дутуу хөгжил, ходоодны хөндлөн байршил, хэвлийн хөндийн өндөр даралт /гэдэс дүүрэх/ гэсэн  анатомийн онцлогтой холбоотой. Гулгих хоёр том шалтгаан нь хэт их хооллох, агаар залгих юм.

Хэт их хооллосон үед хүүхэд бага зэрэг ээдсэн сүүгээр гулгидаг. Энэ үед хөхөө зөв хөхүүлэх, хүүхдээ хооллох хугацааг багасгах хэрэгтэй.

Агаар залгих нь цочромтгой хүүхдэд амьдралын эхний 2-3 долоо хоногт үүсдэг. Энэ нь хөхний сүү бага эсвэл хэт их гарах, угжны шилийг хэвтээ байрлуулах, хөхөө буруу хөхүүлэх, хүүхдийн булчингийн сулралын үед үүсч болно. Агаар залгисан үед хооллосны дараа 5-10 минут болоод сүүгээр гулгина. Энэ тохиолдолд хооллолтын техникийг зөв болгох шаардлагатай. Хооллосны дараа хүүхдээ 15-20 минут босоо байрлалд тэврээрэй.

-Нярай хүүхэд яагаад бөөлждөг вэ?

-Хоол боловсруулах зам, ихэвчлэн ходоодонд  агуулагдсан зүйлс ам хамраар аяндаа маш эрчимтэй гадагшлахыг бөөлжилт гэнэ. Ходоод гэдэсний замын хямрал, ходоод гэдэсний бус шалтгаантай байдаг. Энэ тохиолдолд эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

-Нярай хүүхдийг усанд оруулахдаа юуг анхаарах вэ?

-Юун түрүүнд өрөөний температурыг тааруулах ёстой. Өрөөний температур 22-24 градус байна. Хуурайшуулах даавуу, өлгий зэргийг дулаан байлгах ёстой. Ус нь хүний биеийн температураас 5 хэмээр дээш, доош байна. Усанд тохойгоо дүрж үзээд таны биед тохирсон байна гэсэн нөхцөлд хүүхдээ усанд оруулна. Хүүхдийн чихэнд ус орохоос сэргийлэхийн тулд нэг чихийг нь дунд, нөгөө чихийг нь эрхий хуруугаараа бөглөнө. Хүүхдийн цавь, суга, чихний ард хэсгийг сайтар угаагаарай. Хүүхдэд зориулсан саван, шампунь хэрэглэнэ.

Нярай хүүхдийн долоо хоногт 2-3 удаа усанд оруулж болно. Усанд оруулахын гол ач хобогдол нь чийрэгжүүлэх. Усанд оруулсны дараа хүүхдийн хүйг маш сайн хуурайшуулах ёстой. Хавчаар авсанаас хойш 7-14 хоногийн дараа хүй цөглөж унана. Цөглөж унасны дараа бага зэрэг цусархаг шингэн гардаг. Түүнийг бохирдсон даруйд нь буцалгасан бүлээн усанд хөвөнгөө дүрээд арчиж цэвэрлэнэ. Янз бүрийн спиртийн төрлийн зүйлээр арчиж болохгүй. Нярайн биеийг үрж арчихгүй, заавуугаар зөөлөн дарж усыг шингээх маягаар арчина. Нярайн арьсан дээр тууралт гарсан бол долоо хоногт 3 удаа усанд оруулах шаардлагатай. Хүүхдийн арьс хуурайшсан үед л тос түрхэнэ. Түүнээс биш усанд оруулах бүртээ тослохгүй.

– Нярай хүүхдийн живхийг солихдоо юуг анхаарах вэ?

-ЭХЭМҮТ-ийн НСТ-ын сувилагч Ц. Ундармаа: Нярай хүүхдийн 2-3 цаг тутамд хооллох ёстой байдаг. Хооллох тоолонд живхийг солих ёстой. Ингэхдээ хүүхдийг хүйг хөндөхгүй байх хэрэгтэй. Нярайн хүй ил, хуурай байх ёстой.

-Нярай хүүхдийг хэрхэн өлгийдөх вэ?

– 3-4 даавуугаар нимгэн өлгийднө. Эхний даавууг бүсэлхийгээр, дараагийн даавууг сугаар, дараагийнхыг мөрөөр, сүүлийнхийг толгойгоор өлгийддөг. Дулаан очринд заавал толгойгоор нь өлгийдөх шаардлагагүй. Дээр үед хүүхдийн хөлийг майга болчихно гээд татаж өлгийддөг байсан бол одоо хүүхдийн хөлийг сул чөлөөтэй байлгадаг болсон. Бүсийг чанга бүслэхгүй.  

-Сүүлийн үед хүүхдээ өлгийдөхөөс илүү хувцаслах болсон шүү дээ?

-Дутуу төрсөн нярайг өлгийддөг. Харин гүйцэт буюу 3 кг-аас дээш жинтэй нярайг өлгийдөхгүй хувцаслаж болно.  

  Эх сурвалж: ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД нэвтрүүлэг

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд