No menu items!
HomeХүмүүсЖүжигчин И. Одончимэгийн тухай өгүүлэх онцлох 13 фото

Жүжигчин И. Одончимэгийн тухай өгүүлэх онцлох 13 фото

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа МУГЖ И.Одончимэгийн 1990 оноос хойших фото түүхийг хүргэж байна.

Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.5 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн. 10 жил УДЭТ-т ажиллаж байгаад 2001 оноос хошин урлагийн “Х түц” продакшинд ажиллах болсон.

Дэлгэцийн урлагт хөл тавьсан түүний анхны гол дүр нь 1989 онд дэлгэцнээ гарсан “Сэрүүн дуганы мөхөл” кино юм.

Түүнээс хойш “Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн.

Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон “Ромео Жульетта” жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй билээ. Монголын тайзнаа Жульеттагийн дүрийг бүтээсэн анхны жүжигчин бол Б.Энхтуяа. Түүний дараа МУГЖ И.Одончимэг зургаан жилийн турш танхил дурлалт бүсгүйн дүрийг бүтээж байсан билээ. “Ромео, Жульетта” жүжигт тоглох боломж түүнд хоёр удаа тохиолдсон ч бүтээгүй гэдэг. Түүнээс долоон жилийн дараа буюу 1996 онд Жульеттад тоглох мөрөөдөл нь биелжээ.

Ээж болов. Охин Номуундарь СУИС-д элсэж, жүжигчин болсон. “Тагнуулч аав” киног үзэгчид санаж байгаа байх.

Хошин урлагийн тайзнаа:

Анх 2005 онд “Сэргээш 3”-аар найруулагчийн ажлаа эхэлж байсан тэрээр өдгөө долоо дахь уран бүтээлээ туурвиад байгаа билээ.

Т. Бархүү Одончимэгт “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан хэмээжээ.

2008 онд тэрээр МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

И. Одончимэг, Т. Бархүү нар 2012 онд Сүндари хэмээх охинтой болсон.

2017 онд “Солиот эх” киногоороо Шанхайн Хамтын Ажиллагааны Олон Улсын анхдугаар кино наадмаас ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН шагналын эзэн болсон билээ.

2019 онд авьяаслаг охин Сүндари “Хөөрхөн ээжтэй охин” кинонд тоглов.

Сүндари охин 9 нас хүрлээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд