LOADING

Type to search

Онцлох Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил

Япон эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ хийдэг 5 зүйл

Share

Япон эцэг эхийн хэв маяг нь бусдаас өөр байдаг

Эцэг эх байх нь маш хэцүү. Маш олон бэрхшээл тулгарах ч зарим нэг сайхан мөчүүд байдаг нь мэдээжийн хэрэг. Эцэг эх болгонд “хэрхэн яаж хөгжсөн” тухай түүх байдаг. Мөн аз жаргалтай, эрүүл, ухаалаг хүүхэд өсгөхийг хүн бүр хүсдэг тул эргэн тойрныхоо хүмүүс, тэр дундаа бусад эцэг эхчүүдээс суралцахыг зорьдог.

Япон хүүхдүүд, хэдэн настайгаас үл хамааран бусдаас ялгарах тодорхой зан авиртай байдаг. Үнэндээ япон жаал олны нүдэн дээр уйлж байхыг харах нь бараг ховор! Япончууд үр удмаа өсгөхдөө анхаардаг таван зүйлийг энд оруулав.

Япон хүүхдүүд тэгш хүмүүждэг

Сургуулийн хүүхдүүдийн ангиа цэвэрлэж байгаа бичлэг интернетэд цацагдаж, цахим хэрэглэгчдийг алмайруулав. Энэ бол зүгээр нэг видео биш Японы соёл юм. Хүүхдүүд анхнаасаа тэгш эрхийн талаар сурч эхэлдэг бөгөөд хаад, ханхүү хүртэл бусад хүүхдүүдтэй ижил сургууль эсвэл үйл ажиллагаанд хамрагдах нь цөөнгүй байдаг.

Японы философид хүүхдийг хөдөлмөрийн үнэ цэнэтэй болгон хүмүүжүүлж, идэр насандаа хувийн ашиг сонирхлоо хойш тавихыг заадаг. Ингэснээр тэд нийгэмд бусадтай хамт амьдрах, чухал үнэт зүйлс, залуу насандаа эрх тэгш байдлыг сурч мэднэ.

Эх хүүхдийн харилцаа нэлээд хүчтэй бөгөөд хүндэтгэлтэй байдаг

Гэр бүлийн харилцаа бол Японы соёлын нэг хэмжүүр бөгөөд хүүхдийг хүмүүжүүлэхэд чухал хэсгийг бүрдүүлдэг. Эх хүүхдийн харилцаа “хамгаалалт”-ын шинжтэй байдаг бол Японд энэ байдал арай өөрөөр тооцогддог. Хүүхдийг бага байхад эхийн хүмүүжилд ихээхэн анхаардаг бөгөөд эерэг хандлагатай өссөн хүүхдүүд том болсны дараа асуудалтай гаргах эрсдэл буурдаг болохыг судалгаагаар нотолжээ.

Дүрмээр бол Япон эцэг эхчүүдэд хүүхдүүддээ маш их цаг зарцуулахыг зөвлөж, засгийн газраас татаас өгдөг. Хүүхдүүдийг 3 наснаас өмнө цэцэрлэгт явуулдаггүй.

Эцэг эхчүүд тэдний сэтгэл хөдлөлд анхаарлаа хандуулдаг

Хүүхдүүдийн сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн байдалд анхаарлаа хандуулах нь тэдний биеийн шинж чанаруудтай адил чухал юм. Япон эцэг эхчүүд үүнийг сайн ойлгодог. Тэд бяцхан үрсээ асран халамжилж байхдаа халуун дулаан, урам зоригтой ханддаг. Харин муу зүйл хийвэл хүүхдүүдийг сахилгажуулах, зэмлэх нь зэрэгцэн оршдог. Эерэг байдлыг үргэлж дэмжиж, хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг ойлгож, боловсруулж, сургаж, нийгэмд хамт оршин тогтноход тусалдаг.

Тэд олон хүний  дунд магтдаггүй

Эцэг эх бүр олон нийтийн дунд хүүхдүүдээ магтаж, тэдний сайн сайхан чанаруудын талаар ярих дуртай байдаг ч япон эцэг эхчүүд үүнийг хийх нь ховор тохиолддог. Хүүхдүүд ямар нэгэн шагнал урамшуулал, урмын үгнээс хамааралгүйгээр биеэ дааж, сахилга баттай байхыг сургадаг.

Тэд хоол идэх таатай үйл явцыг бий болгодог

Насанд хүрэгчид Японы эцэг эхийн нууцыг мэдэхийг хүсч байна уу? Хүүхдэд зориулсан Bento хайрцаг! Японы сургуулийн үдийн цай дэлхийн өнцөг булан бүрт алдартай бөгөөд энэ нь зүй ёсны хэрэг юм. Энэ нь хүүхдийг хоолны дуршлыг бууруулахгүйгээр эрүүл хооллох аргуудын нэг. Судалгааны үеэр Япон хүүхдүүд дэлхийн хамгийн эрүүл хүүхдүүдийн нэг болох нь тогтоогджээ. Хүүхдүүд гал тогооны өрөөнд туслахаас эхлээд хоолоо чимэглэх, эсвэл хөгжилтэй байдлаар савлахаас эхлээд оролцдог. Японы эцэг эхчүүд хоол хийх нь ажил гэхээсээ илүү хүүхдүүдэд тааламжтай байдалд анхаарлаа хандуулдаг.

Эх сурвалж: timesofindia

error: Content is protected !!