No menu items!
HomeХоол, шим тэжээлЖингээ хасах гэж байгаа үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой 8 хүнс

Жингээ хасах гэж байгаа үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой 8 хүнс

-

Хоол хүнс тураах шидэт “сум” биш боловч жин хасах зорилгодоо хүрэхэд тань тусална. Жин хасах гэж буй үеийн хоолны дэглэмд багтсан ихэнх хүнсэнд дараах нийтлэг шинж чанарууд байдаг: эслэг ихтэй (энэ нь таныг илүү удаан цатгалан мэдрэмж төрүүлэхэд тусалдаг) хүнс энергийн нягтрал багатай тул та сайн идэж болно гэсэн үг юм. Эрүүл хооллолтын нэг хэсэг болгож  дараах хүнсийг турах дэглэмдээ оруулаарай, тэгвэл жингээ хасах зорилгодоо хүрэхэд хялбар байх болно.

1. Авокадо

Авокадо нь моно буюу ханаагүй тосны хүчил, хүнсний эслэг, кали, фитохимийн бодисоор баялаг. Хоол тэжээлийн сэтгүүлийн хийсэн судалгаагаар авокадо иддэг хүмүүсийн БЖИ, биеийн жин, бэлхүүсний тойрог нь энэ ногоон супер хоолыг алгасдаг хүмүүсээс бага байсан аж. Авокадо нь бусад жимс, хүнсний ногооноос илчлэг ихтэй байдаг боловч ханасан өөх тос, эслэгийн хослол нь туранхай болоход тусална.

2. Өндөг

Өндөг нь өндөр чанартай уураг, өөх тос, Д амин дэм, холин зэрэг чухал тэжээлээр баялаг. Энэ бол уураг бөгөөд ялангуяа жингээ хасах үед хүч чадал өгдөг. Уураг ихтэй өглөөний хоол идэх нь жингээ хасахад нөлөөлдөг, учир нь уураг хоолны дуршлын дааврыг зохицуулахын зэрэгцээ цатгалан байдлыг нэмэгдүүлж, өдрийн хоолны цаг хүртэл өлсөхгүй байхад тусалдаг. Нэг судалгаагаар, өглөөний цайндаа өндөг идэх нь өдрийн турш хоол бага идэхэд тусална гэжээ.

3. Шош

Бүх шош нь эслэгээр баялаг тул жингээ хасах үед таны найз болдог бөгөөд ингэснээр илүү урт удаан цатгалдах, улмаар өлсгөлөнг хянах боломжтой болдог. Буурцаг, буурцагт ургамал идэх нь цусны даралтыг бууруулах, LDL холестериныг бууруулах, зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах зэрэг эрүүл мэндэд тустай олон янзын ач холбогдолтой юм. Буурцаг нь илчлэг багатай, уураглаг байдаг.

4. Тараг

Тараг нь уураг, пробиотикоор дүүрэн тул гэдэсний эрүүл мэндэд тустай. Мөн жин хасахад тань туслах болно. Таны гэдэсний эрүүл мэнд таны жинд нөлөөлж болох бөгөөд эслэг, пробиотикийг их хэмжээгээр идэх нь гэдэсний ашигтай нянг хадгалахад тусалдаг. Энэ нь бодисын солилцоонд мөн сайнаар нөлөөлнө. Судалгаагаар Грек тараг / Цэвэр сүүний тараг/ хэрэглэх нь хоолны дуршлыг бууруулж, цатгалан мэдрэмж төрүүлдэг болохыг тогтоожээ.

5. Салмон загас

Салмон бол өндөр чанартай уургийн баялаг эх үүсвэр бөгөөд “сайн” өөх тосыг хангалттай хэмжээгээр агуулдаг. Тухайлбал, омега-3 тосны хүчил. Омега-3 тосны хүчлээр баялаг хоолны дэглэм нь хоолны дуршилыг сэтгэл хангалуун байхад тусалдаг. Салмон загасыг долоо хоногт хоёр хэрэглээрэй.

6. Жимс

isolated fruit salad

Жимс нь элсэн чихэр агуулдаг тул заримдаа тийм ч сайн сонголт биш. Гэхдээ жимс идэх нь жингээ хасахад тусална, ялангуяа шинэ жимсээ боловсруулан хоолны оронд зууш болгон солиорой. Та байгалиас заяасан сайхан амттан идэхээс гадна эслэг ба антиоксидантын үр шимийг хүртэх болно. Journal of Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн саяхны нэгэн судалгаагаар жимсний хэрэглээ өндөр байх нь хүнсний ногоо, эслэг хэрэглэхээс үл хамааран илүүдэл жин, таргалалтын эрсдэл бууруулдаг болохыг тогтоожээ.

7. Попкорн

Та гайхаж байна уу? Энэхүү алдартай шаржигнууран амттанг кино театрт худалдаалахдаа цөцгийн тос нэмдэггүй л бол жин хасахад маш тохиромжтой зууш болдог. Попкорн нь эслэгээр баялаг төдийгүй уургалаг бүтээгдхүүн юм. Эрдэнэ шишийн нэг унци (ойролцоогоор 3½ аяга) нь 4 грамм эслэг, бараг 4 грамм уураг, 110 калори илчлэг агуулдаг. Энэхүү хослол нь хүч чадлыг хадгалах зууш болгодог.

8. Бүйлс

Бүйлс бол эслэгийн маш сайн эх үүсвэр бөгөөд уураг ихтэй байдаг. Эслэг ба уургаар баялаг хоол идэх нь илүү урт хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлнэ. Ингэснээр хоол,  эрүүл бус зууш идэх сонирхол бага болдог. Энэ нь Е аминдэмээр баялаг бөгөөд зүрхэнд ээлтэй моно болон polyunsaturated өөхний сайн эх үүсвэр юм.

Эх сурвалж: eatingwell

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд