LOADING

Type to search

Онцлох Хоол, шим тэжээл

Эслэг ихээр агуулдаг 10 хүнс

Share

Эслэг нь нүүрс усны бодисын бүлэгт хамаардаг. Эслэг боловсрогддоггүй хэрнээ хүний биед хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгдүгээрт, зүрх судсыг эрүүл байлгахад эслэг чухал үүрэгтэй. Зүрх судасны өвчин нь цусан дахь өөх тос, холестерины хэмжээ ихэссэнээс үүдэлтэй бөгөөд судас хатуурч, даралт ихсэх нь өөх тосны хэрэглээ өндөр байгаатай холбоотой. Эслэг их хэмжээгээр агуулсан хүнс хэрэглэснээр хүний биед өөх тос, холестериний сөрөг нөлөөг багасгадаг. Мөн эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг. Тиймээс эслэг ихтэй хоол хүнс хэрэглэснээр өтгөн хаталтаас сэргийлэх боломжтой.  Мөн эслэг ихтэй хоол хүнс нь цадсан мэдрэмж төрүүлдэг тул таргалалтаас сэргийлэх боломжтой.

Эслэг нь үр тариа, буурцагт ургамалын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагдаг байна. Эслэг ихээр агуулдаг 10 хүнсийг танилцуулж байна.

NAVY ШОШ

Бүх төрлийн шош нь илчлэг багатай бөгөөд уураг, эслэгээр баялаг ашигтай бүтээгдэхүүн юм. Уураг нь биеийн булчингийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өөх хайлах явц эрчимжиж, жин буурахад нөлөөлдөг. Долоо хоногт нэг удаа махан хоолныхоо оронд шоштой бин, шөл зэргийг хийж идвэл бие хөнгөн бөгөөд эрүүл чийрэг байхад хэрэгтэй байдаг аж.

Нэг аяга шошонд агуулагдах эслэг 19 гр

100 граммд агуулагдах элэг 11 гр

АВАКОДА

Эл жимсэнд фолийн хүчил, С витамин, Е аминдэм ихээр агуулагддаг. Фолийн хүчил мэдрэлийн эсийн өсөлт, хөгжилд сайн нөлөөтэй тул жирэмсэн, хөхүүл эхчүүдэд ашигтай. Мөн хүүхдийн мэдрэлийн системийн хөгжилд эергээр нөлөөлдөг байна.

Нэг ширхэг авакоданд агуулагдах эслэг 13 гр

100 гр тутамд 7 гр эслэг агуулна

ЧИА ҮР

Чиа үрийг зөв хооллолтыг эрхэмлэгчид, фитнессээр хичээллэгчид хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг. Чиа үрэнд агуулагдах эслэг нь хоол боловсруулалтыг сайжруулж, бодисын солилцоог түргэсгэдэг.

Хоёр халбага чиа үрэнд 10 гр эслэг агуулагдана

100 гр тутамд 34 гр эслэ агуулна

ХУЛУУ

Нэг аяга чанасан хулуунд 9 гр эслэг агуулагддаг

100 гр тутамд 4 гр эслэ агуулна

НОГООН ВАНДУЙ

Ногоон вандуй нь кэйлийн нэгэн адил цардуулт ногооны төрөл учир карбон зэрэг илчлэг ихтэй бодисыг өөртөө агуулдаг. Үхрийн болон хонины махны оронд дан вандуйгаар хоол хийж идэхэд огтхон ч уургийн дутагдалт ордоггүй байна.

Нэг аяга чанасан вандуйнд 9 гр

100 гр вандуйнд 6 гр эслэг агуулагдана

ЦЭЦЭГТ БАЙЦАЙ

Хятадын Жэцяны их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг, хорт хавдрын эсийн эсрэг үйлчилгээтэй сульфорафан хэмээх бодис цэцэгт байцаанд агуулагддаг байна.

Нэг аяга чанасан брокколид 5 грамм

100 граммд 3 гр эслэг агуулагддаг

ГОЙМОН

Уусдаггүй эслэг нь бүхэл үр тарианы бүтээгдэхүүнүүдэд их хэмжээгээр агуулагддаг.

Нэг аягад 5 гр, 100 гр гоймонд 4 гр эслэг агуулагддаг.

ЖҮРЖ

Цитрусын төрлийн жимснүүд /мандарин, жүрж, нимбэг, лайм/ нь сахарын хэмжээг хэвийн болгодог. Хамгийн гол нь жимсээр нь идэх чухал. Жүүсэнд нь сахар ордог тул ямар ч ашиггүй.

Нэг ширхэгт 4гр, 100 гр жүржинд 2гр эслэг агуулагддаг

ЧИХЭРЛЭГ ТӨМС

Амтат төмс нь антиоксидант, шим тэжээлт бодисуудаар дүүргэгдсэн учраас эрүүл мэндийн олон ашиг тустай . Амтат төмсний ач холбогдол нь жингээ хасах, дархлаа нэмэгдүүлэх, бронхитыг эмчлэх мөн ходоодны шархыг эмчлэхэд тусалдаг аж.

Нэг аягад 4 гр, 100 граммд 3гр эслэг агуулагддаг

error: Content is protected !!