No menu items!
HomeМонгол брэндЭэж хүү хоёрын органик бизнес

Ээж хүү хоёрын органик бизнес

-

Нэлээд хэдэн сарын өмнө фэйсбүүк дээр ээжийнхээ хийсэн саванг хүргэж өгдөг нэг хөөрхөн хүүгийн тухай пост уншиж байсан юм. Тэднийг “Монгол бренд” буландаа урьж оролцууллаа.

Ээж хүү хоёр одоо “Nature&Organic” гэсэн фейсбүүк хуудастай, 3000 гаруй дагагчтай, бараа бүтээгдэхүүн нь байнгын захиалагчтай болжээ.

Хүү минь надад бараг маркетинг зааж байгаа гэж даруухнаар ярих хөдөлмөрч ээж хүү хоёртой яагаад органик бүтээгдэхүүн хийх болсон тухай ярилцлаа.

Д.Отгонбаяр-Nature&Organic брендийн үүсгэн байгуулагч

Япон хэлний орчуулагч, аялал жуулчлалын зохион байгуулагчийн бакалавр зэрэгтэй. 2012-2013 онд эрх зүйгээр суралцсан. 2019 оны 6 дугаар сараас натурал саван, шампунийг гар аргаар хийж, 7 дугаар сараас өөрийн пэйж хуудсаар худалдаанд гаргаж байна.

Харин хүү Батзориг нь ЕБС-ийн 6 дугаар ангийн сурагч их хэрсүү. Ээждээ хаяг шошгоо нааж өгнө, амралтаараа хүргэлтэнд явж өгдөг.

Д.Отгонбаяр “Гадны бүтээгдэхүүнийг хэрэглэж байхаар өөрийнхөө хэрэглээнд  зориулж саван хийж эхэлмээр санагдсан.Тэгээд гадуур явж байгаад органик савангууд их байдгийг мэдсэн.  Савангууд нь лангуу дээрээ маш их харагдсан үнийн хувьд жоохон үнэтэй юм шиг. Мөнгөтэй хүн бол аваад хэрэглэж л байгаа байх. Дундаж түвшний хүмүүс өдөр тутмын хэрэглээгээ болгоход хол юм шиг санагдсан.

Хамгийн анх шингэн угаалгын нунтаг хийж, түүнийгээ хуурай хэлбэрт оруулах гэж  туршиж үзэж байсан. Тэд одоогийн байдлаар зургаан нэр төрлийн бүтээгдэхүүн гаргасан байгаа.

Ванны бөмбөлөг

Чацарганатай саван

Хусны нүүрстэй саван

Аяга угаах саван (туршилтаар хийж байгаа)

Сүүлний тостой саван

Гангатай шампунь

Цаашдаа тэд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхээр олон бүтээгдэхүүн  өөрсдөдөө туршиж хэрэглэж байгаа” гэлээ.

 “Өөрөө бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж худалдана гэж бодоогүй явж байсан. Амьдралын шаардлагаар надад хавдар гэдэг зүйл их хүнд туссан. Хамгийн ойр дотны хүн минь  цэл залуугаараа гэнэт бурхан болсон. Гэр бүлээрээ шоконд ороод, идэж ууж байгаа хүнсэндээ анхаарч эхлэхэд идэх зүйл олдоогүй, тэгвэл дараагийн анхаарах зүйл нь ахуйн хэрэглээ юм байна гэж бодсон.

Өнөөдөр хэвлэл мэдээллээр дүүрэн тусламж хүссэн хүмүүс их харагдах юм. Энэ нь надад их аймар санагддаг. Бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүс нь ч гэсэн найдвартай юм хийгээсэй, худалдан авч байгаа хүмүүс нь ч гэсэн хэт зар сурталчилгаанд автахгүй бүтээгдэхүүн сонгож хэрэглээсэй гэж боддог” хэмээн хэлсэн юм.

“Сургалтанд суугаад натурал бүтээгдэхүүний талаар  илүү их мэдлэг мэдээлэлтэй болсон. Натурал бүтээгдэхүүн өөрийнхөө амьдралд хэрэглэж хэвшил болгосны  давуу тал нь  гаднаас орц найралага нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон. Арьсанд харшил өгөх болов уу, хуурайшуулах болов уу гэж санаа зовохоо байсандаа” хэмээн (инээв).

“Ажлын онцлогоос болоод хүмүүстэй харилцахгүй их удсан байсан. Одоо бол фейсбүүк хуудасны хэрэглэгчидтэйгээ дотно идэвхитэй  харилцдаг болсон. Санал бодол өөрсдийн сэтгэгдэлээ хэлж урам өгдөг хэрэглэгчдэдээ баярлалаа” гэсэн юм.

Ярилцлага дуусгаад ээж хүү хоёр хүргэлтээ хийхээр гарцгаалаа. Яваандаа бизнесээ өргөжүүлэх хөгжүүлэх зорилготой байгаа ээж хүү хоёрт туслаж дэмжих, заавар зөвөлгөө өгөхийг хүсвэл Nature&Organic гэсэн фэйсбүүк хуудсаар холбогдоорой.

Г.Бадамханд

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд