No menu items!
HomeUncategorizedГоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах зүйлс

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах зүйлс

-

Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа анхаарч байх нь хамгийн чухал. Өөрийн арьсандаа тохирохгүй бүтээгдэхүүн хэрэглэснээс болж, арьс гэмтэх, үрэвсэх зэрэг сөрөг үр дагавар гардаг байна. Та бүхэн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаарч байгаарай.

Үнэртэж үзэх 

Бүтээгдэхүүн худалдаж авахад хамгийн энгийн бөгөөд түрүүлж хийх алхам бол үнэрлэх юм. Сайн чанарын бүтээгдэхүүн хэзээ ч хурц, хамар цоргисон үнэртэй байдаггүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь зөөлөн тааламжтай үнэртэй байдаг. Иймээс гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо үнэрлэж үзэх хэрэгтэй.

Хадгалах хугацаа  

Та худалдан авах гэж буй гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааг хамгийн түрүүнд харж хэвшэрэй. Хэзээ үйлдвэрлэгдсэн он сараас илүү хэдэн жилээр хадгалах нь чухал. Жишээлбэл, 3 жилээс дээш хадгалах боломжтой бүтээгдэхүүн нь ямар нэг хортой химийн бодис агуулж байдаг. Таны бүтээгдэхүүн зургаан сараас хэтрэх ёсгүйг анхаараарай

Орц найрлагыг заавал харах   

Таны сонгох бүтээгдэхүүнд сорбин, бензойны хүчил, гиалуроны хүчил, пантенол, гидролизд, витамин Е зэрэг агуулагдаж байх хэрэгтэй.   Харин газрын тос (батга үүсгэгч), пропилен гликол (харшил үүсгэгч), натрийн сульфат, глицерол (арьс хуурайшуулна) зэрэг найрлагатай бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх хэрэгтэй.  Та өөрийн сонгох гэж байгаа бүтээгдэхүүний орцыг ажиглаж, сайтар судласны үндсэн дээр сонгох хэрэгтэй. Аливаа бүтээгдэхүүнийг орц найрлагаар нь 3 ангилж үздэг байна.

Байгалийн гаралтай бүтээгдэхүүн- Энэ нь удаан хугацааны турш хэрэглэсний дараа арьсанд үр дүнгээ үзүүлдэг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь хүний биед хоргүй бөгөөд гаргасан үр үнгээ удаан хугацаанд барьдаг.

Холимог найрлагатай бүтээгдэхүүн- Үүнийг томоохон компаниуд шинжилгээ сайтар хийсний дараа, хүмүүсийн хэрэглээнд нэвтрүүлдэг. Тус төрлийн бүтээгдэхүүний орцонд антиоксидантууд багтахаас гадна нэмэлт химийн бодис агуулагддаг.

Химийн найрлагатай бүтээгдэхүүн- Эдгээр төрлийн бүтээгдэхүүн нь өтгөн, хурц үнэртэй байх бөгөөд хадгалах хугацаа нь урт байдаг. Мэдээж байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг бодвол, арьсанд үзүүлэх сөрөг нөлөө ихтэй бөгөөд удаан хугацаагаар хэрэглэвэл, үрэвсэл үүсгэх нь бий.   

Бүтээгдэхүүн сонгохдоо тэмдэглэгээг сайтар харж байгаарай.  

 Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд