No menu items!
HomeГэрийн тохижилтГэртээ байхдаа заавал амжуулах 6 зүйл

Гэртээ байхдаа заавал амжуулах 6 зүйл

-

Нийгэмд үүсэн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээсээ ажиллаж байгаа хүн цөөнгүй. Ийм хэцүү үеийг даван туулахын зэрэгцээ гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, гэрийн зарим ажлыг амжуулж болох юм.

Гэрээ янзлах

Замбараагүй байдал нь бидний амьдралд стресс, сэтгэлийн түгшүүрийг нэмдэг. Гэрээ цэгцтэй болгосноор та илүү амар амгалан болж, гэр орон чинь хөнгөн, агаартай мэдрэмжийг мэдрэх болно. Гэрийнхээ бүх өрөөнд хийх ажлын жагсаалтыг гаргаж, дараа нь шаардлагатай зүйлсийг хий. Та стресст өртөхгүйгээр хийхийг хүсвэл эрч хүчтэй байгаа дээрээ хэцүү ажлаас эхлээрэй.

 Гэрийн чимэглэл

Зургийн хүрээ, тавиур, дэгээ, шагнал, толь зэргийг цэвэрлэх. Энэ нь илүү цаг хугацаа шаардагддаг тул ангилж хийгээрэй.

Тавилгаа шалгах

Цаг хугацаа өнгөрөх тусам тавилга зурагдаж элэгддэг. Анхаарал хандуулах цөөн хэдэн зүйл бол тавиурын модон өнгөлгөө юм. Та тэдгээрийг янзалж, мөн бат бөх эсэхийг нь шалгаарай.

Мэндчилгээний карт, тэмдэглэл, баримт бичгийг цэгцлэх

Эхлээд бүх бичиг цаасыг цуглуулж, дараа нь картуудыг ангил. Ангилал бүрийг хуванцар уутанд хийж нэр цаасан дээр бичиж наана. Энэ нь бүгдийг нь зохион байгуулалттай байлгаж, дараа олоход хялбар болгоно.

Зуны цагт бэлд

Зун цаг ирж байна. Гэртээ байгаа хугацаагаа ашиглах нь шинэ улиралд гэр орноо бэлдэх сайхан боломж юм.

  • Гэр орноо янзал. Шаардлагагүй зүйлсээс татгалз.
  • Орны даавуугаа солих. Өвлийнхөө даавууг далд хийж, зуны эд зүйлсээ гаргаарай.
  • Цонхоо угаа. Ихэнх тохиолдолд өвөл, хаврын улиралд цонхны тавцан дээр шороо хуримтлагддаг.
  • Жижиг чимэглэлийг өөрчил. Энэ гэрийг тохь тухтай, дулаан байлгах боломжийг олгодог.

Хөргөгчөө цэгцэл

Өөр нэг хийх зүйл бол хөргөгчөө цэвэрлэх явдал юм. Үүнийг стрессдэхгүй хийх хэд хэдэн арга бий. Хөргөгчний бүх зүйлээ хоослоод дараа нь хүнсний зүйлээ ангил. Хугацаа нь дууссан хоолоо хаяж, дахин хадгалах шаардлагатай бүх зүйлийг анхаарч үзээрэй.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд