No menu items!
HomeЭрүүл мэндНӨАГ: Жирэмсний эхний гурван сард антибиотик огт хэрэглэж болохгүй

НӨАГ: Жирэмсний эхний гурван сард антибиотик огт хэрэглэж болохгүй

-

Жирэмсэн үед шинээр халдвар авахаас гадна эх бие давхар болж ачаалал авснаас эхийн биед “хадгалагдаж” байсан үрэвслийн архаг голомт идэвхжсэнээс антибиотик хэрэглэх эсэх асуулт тулгардаг.

Жирэмсний хугацааг 3 сараар /триместр/ эхний, дунд, сүүлийн гэж хуваадаг. Эхний гурван сард ургийн эд, эрхтэн үүсэх гол үйл явц явагддаг учир ямар нэгэн антибиотик огт хэрэглэж болохгүй, учир нь энэ чухал үед эд эрхтэний үүсэх явцад антибиотик хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг тул ургийн гажиг үүсэх магадлалтай.

Хоёрдахь гурван сард ургийн эд эрхтний хөгжил харьцангуй хэлбэржиж гүйцсэн байдаг боловч тархи болон бэлэг эрхтний хөгжил гүйцээгүй байдаг учир антибиотик хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн энэ үед антибиотик хэрэглэвэл ургийн өсөлт саатах эрсдэлтэй.

Гуравдахь гурван сард ургийн өсөлт хөгжил харьцангуй гүйцсэн байдаг боловч эм цусаар дамжин урагт очих боломжтой ингэснээр ургийн элэг болон бусад эрхтэнд нөлөөлж тэр нь төрсний дараа 50 хүртэл хоног хүүхдийн биед хадгалагддаг төдийгүй хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг.

Амьсгалын замын цочмог халдвар мөн бөөр шээсний замын болон бусад эрхтэн тогтолцооны архаг үрэвслийг аль болохоор ургамлын гаралтай эм хэрэглэн эмчлүүлэх нь танд болон таны ирээдүйн үр хүүхдэд учрах эрсдэлээс сэргийлнэ.

Хамгийн гол нь жирэмсний аль ч үед өөрөө дур мэдэж антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, хэрэглэх шаардлага гарвал зөвхөн эмчийн заавраар хэрэглээрэй.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд