ЭМД-ын сангаас харшлын ба анафилаксийн эсрэг нийт 24 нэр төрлийн эм, бэлдмэлийг 30-70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа тухай ЭМДЕГ-аас мэдээлэв.
ЭМДҮЗ-ийн 11 дүгээр тогтоол болон ЭМДЕГ-ын даргын тушаалаар ерөнхий нэршлийн 159, худалдааны нэршлийн 621 эмийг 160 гаруй оношийн хүрээнд 30-100 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа аж. Хөнгөлөлттэй эмийн дэлгэрэнгүй жагсаалттай ЭНД дарж танилцаарай.
ЭМД-аар хэрхэн хөнгөлөлттэй эм авах вэ?
- ЭМД-аар хөнгөлөлттэй эм авахад эхлээд эмч жорыг цахимд бүртгэж, эмийн санч цахимаар шалгаж, эмийг олгоно.
- Эмийн сангууд сарын турш хөнгөлөлттэй эм олгоно
- Харьяалал харгалзахгүй үйлчилнэ
- Жор бичигдсэн өдрөөс 7 хоногийн хугацаанд хүчинтэй