No menu items!
HomeЭрүүл мэндХүүхэд биеэр нь юм туурч, халуурвал яаралтай эмнэлэгт ханд

Хүүхэд биеэр нь юм туурч, халуурвал яаралтай эмнэлэгт ханд

-

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр дэлхий улс орнуудад хүүхдүүдийн дунд гараад буй хордлогот шокийн хам шинжтэй төстэй тохиолдол манай улсад ч бүртгэж эхэлсэн талаар ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа мэдээлсэн. Тэрээр “Дэлхийн улс, орнуудад хүүхдүүдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид л гэхэд 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ.ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан.Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” гэсэн юм.

Мөн энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн улс, орнуудад олон эрхтэн тогтолцооны хам шинж хүүхдүүдийн дунд тархсан. Ийм хам шинж илэрсэн хүүхдүүд гол төлөв хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжиж буй.Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөмжийг гаргасан.

Зөвлөмжид:

  • 3-аас дээш хоног халуурах
  • Биеэр тууралт гарах
  • Нүд улайх (идээт бус коньюкативит)
  • Арьс, салстын үрэвсэл (ам, гар, хөл)
  • Ходоод, гэдэсний цочмог хямрал (суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх)
  • COVID-19 батлагдсан хүнтэй ойр байсан
  • Хүүхэд идэвхгүй болох, унтаарах, сэрж чадахгүй байх ​эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй” хэмээн онцлов.

Дээрх шинж тэмдэг илэрвэл 119, 8008-6829 дугаарын утсанд яаралтай хандана уу.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд