No menu items!
HomeХөтөчКино зохиолоосоо илүү болж чадсан онцлох 5 уран бүтээл

Кино зохиолоосоо илүү болж чадсан онцлох 5 уран бүтээл

-

Цаасан дээр буусан үйл явдал, дүрүүд дэлгэц рүү шилжихэд шинэ дүр төрх, үйл явдлыг бий болгохоос гадна жинхэнэ зохиолыг алдагдуулах ч тохиолдол гардаг. Алдартай найруулагчид зохиолыг амилуулж байгаа ч гэсэн заримдаа утгыг нь алдагдуулах нь бий. Харин эсрэгээрээ дэлгэцийн бүтээл нь уг зохиолоосоо илүү амьд болох нь ч бий. 

The Godfather (1972)

Марио Пьюзогийн зохиолыг Фрэнсис Форд Коппола авьяаслаг жүжигчдийн хамтаар дэлгэцийн сайхан бүтээл болгосон юм. Хэрвээ Коппола уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгоогүй бол магадгүй Пьюзогийн зохиолыг хэдэн жилийн дараа уншигчид мартах байсан биз. Өнөөг хүртэл “Загалмайлсан эцэг” америкийн төдийгүй дэлхийн дэлгэцийн сор бүтээлд тооцогдож байна. Мафийнханы бүлэглэл дунд хүртэл уг кинонд хэлдэг хэлц үгийг ашигладаг болжээ.

Jaws (1975)

Питер Бенчли махчин загасны тухай муугүй тууж бичсэн. Харин шүүмжлэгч нарын хувьд зохиолын баатрууд хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэм гэж шүүмжилж байсан юм. Залуу найруулагч Стивен Спилберг ч мөн үүнийг бодолцсон.

Тийм ч учраас дэлгэцийн бүтээл болгохдоо Стивен Спилберг үзэгчид шериф Броди болон түүний багийн төлөө үнэхээр санаа зовоосой гэж хүсэн киногоо бүтээж чаджээ. Түүний ажил талаар өнгөрсөнгүй аймшгийн триллер кино болж хүмүүсийн таашаалыг хүртсэн юм. Бенчлигийн зохиол зарим нэг уншигчдын хүрээнд л яригдсан бол Спилбергийн бүтээл Холливудыг эзэмдсэн юм.

Die Hard (1988)

Жон Мак Тирнанын “Хатуу самар” кино нь Родерик Торпын “Мөнхийн зүйл гэж үгүй” гэдэг зохиолоос сэдэвлэн хийсэн кино гэдгийг анхааралтай уншигч бол мэдэх бизээ. Тэр “мөнхийн бус зүйл” нь охиноо аварч байгаа настай цагдаа бол харин “самар” нь ажлынхаа ид өсөж яваа үе дээрээ яваа цагдаа эхнэрээ аварна.

Тийм ч учраас Брюс Уиллис жирийн хүний хийж чадахгүй зүйлийг хийж, гарахгүй хүчийг гаргаж байгаа юм. Түүний үзүүлж байгаа үзүүлбэр болгон киног дээш татжээ.

Место встречи изменить нельзя, (1979)

Ах дүү Вайнеруудын ном Зөвлөлт холбоот улсын уншигчдын дуртай ном байлаа. Цагдаа нар цаашид өсөж дэвжинэ эсвэл бүр уруудна, мөрдөгч Жеглов хэргийг хурдан дуусгахын төлөө хуурч ч мэдэх хүн. Ямар учраас энэ номыг хэвлэн нийтэлсэн бэ гэх шалтгаан бол зохиолчид нь “Воениздат” хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан улсын нууцыг “задлах” даалгавар бүхий газар гэхүү дээ.

Зөвхөн хэвлэгдээд зогсоогүй бүр дэлгэцийн бүтээл болон гарсан бөгөөд дайнаас хойших Москвагийн амьдралыг ил тодоор харуулж чадсан юм. Владимир Высоцкий зөвхөн гол дүрийг бүтээгээд зогсоогүй киноны найруулагчаар ажилласан.

The Notebook (2004)

Николас Спаркс маш тогтвортой зохиолч. Түүний нэг номыг уншсан бол бусад бүх зохиолыг уншсан гэж хэлж болно, тэрээр нэг сэдвээр л зохиолоо бичдэг нэгэн. Түүний нэг зохиолыг Ник Кассаветис дэлгэцийн бүтээл болгосон нь үзэгчдийн таашаалыг хүртсэн.

Рэйчел МакАдамс болон Райан Гослинг нар зохиолыг хайр дурлалын сэтгэл хөдөлгөм түүх болгон хувиргахад гайхамшигтай жүжиглэсэн. Холливудад ч мөн энэ кинонд дуртай, маш олон сериал дээр дурдаж ярьдгийг та мэдэх үү.

Т. Дөлгөөн

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд