No menu items!
HomeЭрүүл мэндТаныг таргалуулж байгаа ЗУРГААН зуршил

Таныг таргалуулж байгаа ЗУРГААН зуршил

-

Таргалалт гэдэг зүйл сүүлийн үед биднийг нөмрөн авч, чимээгүй тахал мэт бусдыг шаналгасаар байна. Энэ нь даамжрах аваас нэг төрлийн өвчин болж, дотоод эрхтнүүдийг давхар өөхлүүлж байдаг билээ. Гэвч бид өдөр тутамдаа өөрсдөө ч мэдэлгүй таргалах нөхцлөө бүрдүүлдэг гэдгийг мэдэх үү? Ингээд биднийг таргалуулж байдаг өдөр тутмын үйлдлүүдийг танилцуулъя. 

Суугаа ажил

Оффист өдөржингөө ажиллаж, байнгын суудаг хүмүүст таргалах нөхцөл хамгийн ихээр бүрддэг. Ямар ч хөдөлгөөн хийхгүй удаан сууснаар хамаг бие хөшиж, улмаар нуруунд суулт өгдөг юм. Идээд, ширээний ард суугаад байх нь таны олж авсан калорийг шатааж дийлдэггүй байгаа тул өөх болон биед тань шингэдэг байна. Иймд та өдөрт өөртөө 30 минут гаргаж, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. 

Бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг

Бэлэн бүтээгдэхүүн болон түргэн хоол нь биднийг асар ихээр таргалуулдаг гэдгийг та ч мэднэ байх. Гэхдээ л бид татгалзаж чадалгүй өнөөг хүрчээ. Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. 

Хангалттай амрахгүй байх

Хүн дунджаар өдөрт 8 цагийн турш унтаж амарсан байх ёстой. Та арай дутуу нойртой явдаг юм биш биз? Дутуу нойртой явснаар аажимдаа нойр хулжих, эрхтэн системүүд амарч чадахгүйгээс ажиллагаанд доголдол учирдаг байна. Цаашлаад хоол тань шингэхээ больж, хоол боловсруулах системийн ажиллагаа алдагдалд орх аж. 

Согтууруулах ундаа

Мэдээж огтхон ч согтууруулах ундаа, пиво, архи зэргийг уухгүй байна гэдэг өнөө цагт бүтэхгүй зүйл. Харин үүнийг тохируулж, аль болох татгалзаж байх нь таны эрүүл мэнд гоо сайханд эерэг нөлөөтэй юм. Ялангуяа шар айраг нь бусдыгаа бодвол илүүтэй калори агуулдаг байна. Харин эдгээрийг байнга буюу хэтрүүлэн хэрэглэх нь хүсээгүй харвин, гүзээ, давхар эрүүг үүсгэх аюултай. 

Стресс

Стресс ядаргаанд орсноор та зөвхөн таргалах бус, нүүрэнд батга гарч, өвдөж, амьдралын идэвхгүй болж, нэг ёсондоо хүндхэн нөхцөлтэй нүүр тулдаг. Энэ нь биеийн тань бүхий л хэсэгт нөлөөлөх тул хоол боловсруулах системийн ажиллагааг алдагдуулж, идэх дуршлыг нэмэгдүүлж байдаг билээ. Иймд та аль болох тайван байж, стресснээс ангижрах аргуудыг судалж, туршиж үзэхийг зөвлөе. 

Хэт хурдан идэх

Хоолоо хэт хурдан идэх нь ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, таргалах эх үндэс болдог билээ. Түүнчлэн хурдан идэж байгаа тохиолдолд хэт их идчихдгээ бид өөрсдөө ч анзаардаггүй. Хэрэв та удаан, сайн зажилж идэх аваас хоол тань сайн шингэж, цаашлаад тогтмол иддэг хоолны хэмжээнээс харьцангуй багыг иддэг болж эхэлнэ.

Т.ДӨЛГӨӨН

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд