No menu items!
HomeЭрүүл мэндБиеийн жин эрүүл эсэхийн шалгуур болдог

Биеийн жин эрүүл эсэхийн шалгуур болдог

-

Хүний биеийн жин нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, газар нутгийн байршил зэргээс хамааран янз бүр ч ерөнхийдөө тогтсон харьцаатай байх учир тухайн хүний эрүүл мэндийн байдлыг үнэлэх нэг гол үзүүлэлт болно. Ялангуяа хүүхэд төрсөн өдрөөс эхлэн ойролцоогоор гурван нас хүртэлх хугацаанд биеийн жин онцгой ач холбогдолтой. Энэ талаар судалж тогтоосон нарийвчилсан хүснэгт өрхийн эмнэлэг, хүүхдийн эмч нарын өрөө бүхэнд байдаг шүү дээ. Айл өрх бүрт ч энэ хүснэгт хадаастай байхад илүүдэхгүй. Хүүхдийнхээ жинг хэмжээд уг хүснэгттэй тулгаж үзэх ба жин нь нэмэгдвэл хоолыг нь тохируулах, дутвал нэмэгдэл тэжээл өгөх зэргээр зохицуулах зориулалттай юм. Жишээ нь, дөнгөж төрсөн нярай эрэгтэй хүүхдийн жин дунджаар 3 кг 500 гр байх ба үүнээс 450 гр-аар илүү эсвэл дутуу байхыг хэвийн гэж үздэг бол эмэгтэй хүүхдийн хувьд арай бага 3 кг 300 гр орчим буюу нэмэх, хасах 460 гр байж болохоор тодорхойлсон байдаг.

Ийнхүү хүүхдийн жин, биеийн харьцаа сар, сараар нэмэгдсээр гурав, дөрвөн наснаас аажмаар биеийн өсөлт /өндөр/ түрүүлж, улмаар эрэгтэй хүн 25, эмэгтэй хүн 20 орчим нас хүрээд өндрийн өсөлт зогсож, харин биеийн жин аажим нэмэгдэх хандлагатай болдог. Гэхдээ энэ нь дундаж харьцуулалт бөгөөд хүн бүрт харилцан адилгүй хэдий ч ерөнхийдөө баримтлах жишиг мөн. Хүүхдийн хувьд 7-8 насандаа арай түлхүү өсч анзаарагддаг боловч дараагийн мэдэгдэхүйц өсөлт 12-15 насныханд илүү мэдрэгддэг.

Сургуулийн 6-7 дугаар ангийн сурагчид зуны амралтаа дуусгаад хичээлдээ ирмэгц үе тэнгийнхэн нь хэрхэн өндөр болсныг хараад дуу алддаг шүү дээ. Ийнхүү бэлгийн бойжилтын үед эмэгтэй хүүхдүүд арай хурдан өсч, биеийн хэлбэр нь бөөрөнхийдүү болох, хөх, өгзөг, мөр орчмоороо үл мэдэг махалж намба суудаг бол 15-17 насны үедээ хөвгүүд мэдэгдэхүйц өндөр болон булчин сууж, дуу нь бүдүүрдэг нь жам ёсны үзэгдэл юм. Хүний биеийн жин болон өндрийн харьцааг зөв үнэлэхийн тулд гурван төрөлд хуваан үздэг. Энэ нь астеник хүн бол ерөнхийдөө туранхайвтар, биеийн жингийн харьцаа нь өндрийнхөө хэмжээнээс харьцангуй багавтар байдаг. Астеник хүмүүсийн бие эрхтэн эрүүл ч аливаа өвчин эмгэгийг эсэргүүцэх чадвар хэвийн астеник хүмүүсээс багавтар байх магадлалтай. Булчингийн хөгжил нь ч сулавтар талдаа. Биеийн жин, өндрийн харьцаа нас гүйцсэн хүмүүсийн хувьд өндрийн хэмжээг см-т шилжүүлсний дараа 100-г хасаад үлдсэн см-ийг кг-аар тооцсонтой ойролцоо байх учиртай. Өндөр нь 1.7 буюу нэг метр 70 см гэж бодоход тухайн хүний жин 70 кг орчим айна гэсэн үг. 50-иас дээш насны хүмүүсийн хувьд жингийн хэмжээ нь 5-7 кг-аар илүү байхыг хэвийн гэж үздэг.

Харин гиперастеник хүмүүсийн хувьд бол өөр. Тэдний яс том, урт байх учир тэр хэрээр мах, булчин нь илүү байдаг болохоор жин нь өндрийнхөө см-ээс 10-20 кг-аар давах нь бий. Хэвийн хүмүүсийн хувьд биеийн жин байх ёстой хэмжээнээсээ илүү гарахыг таргалалт гэж нэрлэдэг. Таргалалтыг 3-4 зэрэг болгож үзнэ. Жин байх ёстой хэмжээнээс 15-29 хувь илүүдвэл нэгдүгээр зэрэг, 30-40 хувь бол хоёрдугаар, 50-80 хувь хүртлийг гуравдугаар, 80-аас дээш бол дөрөвдүгээр зэргийн буюу хэт таргалалт гэж тооцдог. Ерөнхийдөө хоёрдугаар зэргийн таргалалтын үеэс тухайн хүний эрүүл мэнд муудаж эхлэх ба хамгийн түрүүнд зүрх, судасны ажиллагаа өөрчлөгдөн цусны даралт ихдэх ба чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл хавьгүй илүү болж ирдэг. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал талын эмгэгтэй гэдэг нь олж хэлсэн зүйрлэл мөн. Биеийн жингээ багасгах зорилгоор элдэв эм тан хэрэглэх, хоол хүнсээ хэт сойх нь эргээд засаршгүй эмгэг болж хувирдаг болохыг санаж явахад илүүдэхгүй.

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд